Дуучин Найдандорж эхнэртэйгээ эргэн нийлж элэг бүтэн болжээ

Дуучин Найдандорж “Сайхан ханьдаа”, “Яг л чи минь”, “Хайраар зөөлөрдөг хорвоо” “Сэтгэлийн нандин” зэрэг дуу нь олны сэтгэлд нийцэж, хайрын дуучин ,зөөлөн сэтгэлтэй гэж үнэлэгддэг. Тэрбээр СУИС-ийн оюутан байх үеэсээ уран бүтээлээ хийж хүмүүст танигдсан. Амьдралын ханиараа Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Жадамбын хамгийн том зээ охиныг сонгосон.

Найдандоржийн эхнэрийг Д.Номинзул гэдэг. Хүмүүнлэгийн их сургуулийг төгссөн. Хосууд хөөрхөн охинтой. Т.Найдандорж Болд, Чулуунчимэг хоёрын үй зайгүй найз байсан. Тэд салахад дуучин Чинбаяр, Найдандорж хоёр Чулуунчимэгтэй нөхөрлөлөө хадгалж үлдсэн гэдэг. МУСТА Э.Чулуунчимэгийн тоглолтонд ая дуугаа өргөж, хамтран анд нөхдийн тухай дуулсан юм.

Өнгөрсөн 2020 оны 4 дүгээр сард “Хамгийн чухал зүйл бол гэр бүл. Хамхуул шиг хийсэхийг хүсдэггүй” гэж ярилцлага өгсөн дуучин Найдандорж, эхнэр хоёрын харилцаа хөндийрч тусдаа амьдарч байсан юм.

Тэгвэл тэд охиноо бодож эргэн нийлсэн бололтой. Бяцхан охин нь дунд сургуулийн сурагч болсноор залуу хосуудын амьдралд шинэ хуудас нээгдэж, өнгөрснийг мартан ирээдүйг харж амьдрахаар шийдсэн бололтой. Хосууддаа аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!