Ямар ч арьс арчилгааны бүтээгдэхүүнээс илүү үр дүн үзүүлэх касторын тосыг гоо сайхандаа хэрхэн ашиглах вэ?

Үзэсгэлэн төгс царай төрхтэй байсан гэдгээрээ алдартай Клеопатра хатан касторын тосыг гоо сайхандаа хэрэглэдэг байсан хэмээдэг. Эрт дээр цагаас хамаг л сайхан бүсгүйчүүд касторын тосыг өдөр тутамдаа хэрэглэдэг байсан бөгөөд өнөө цагт ч бүсгүйчүүдийн дотны найз хэвээр байгаа билээ. Хэрэв та энэ тос нь ямар үйлчилгээтэй, бидэнд ямар ач тус үзүүлэхийг төдийлөн сайн мэдэхгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ касторын тосны ач тусын талаар танилцуулахаар бэлтгээд байна.

Батга болон батганы сорвийг арилгана

Арьсанд чийгшил дутагдсаны улмаас тосны булчирхай их хэмжээний тос ялгаруулж, батга гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс батганаас салахын тулд арьсандаа сайтар чийгшил өгч байх хэрэгтэй. Харин касторын тос нь таны арьсанд шаардлагатай чийгшлийг өгч чадах юм. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа бага хэмжээний касторын тосыг нүүрэндээ түрхэж шингээнэ. Ингэж хонуулаад өглөө нь нүүрээ угаагаарай. Касторын тос нь батганаас салахад туслахаас гадна батганы сорвийг ч бүдгэрүүлэх шидтэй юм.

Үс уналтыг зогсоож, өтгөрүүлнэ

Касторын тос нь бидний үсэнд гаднаас тэжээл өгч, үсний уян хатан байдлыг нэмэгдүүлж, хугаралтыг бууруулдаг. Мөн үсний үндсийг бэхжүүлж, рикинолийн хүчил хэмээх нэгдлээр үс унахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсний хагийг ч багасгах ашиг тустай юм. Долоо хоногт хэд хэдэн удаа касторын тосноос үсэндээ түрхэж, зөөлөн иллэг хийж, дараа нь ердийн шампунаар угаана.

Үрчлээс бүдгэрүүлнэ

Үрчлээс тогтсон хэсэгт багахан касторын тос түрхээрэй. Энэ нь арьсны хөгшрөлтийг удаашруулдаг коллаген үйлдвэрлэхэд тусалдаг.

Хагарсан уруулыг зөөлрүүлнэ

Хагарсан уруулыг эмчлэхийн тулд касторын тос түрхээрэй. Е витамин, эрдэс бодис, өөх тосны хүчил зэрэг маш тэжээллэг найрлагатай тул уруулыг хурдан эмчилж, зөөлөн булбарай болгоно.

Хумсыг бат бөх болгоно

Мөөгөнцөр ба бактерийн эсрэг үйлчилгээтэй тул кастор тосыг хумсандаа түрхэж, бат бөх болгоорой. Долоо хоногт 3-4 удаа хумсандаа түрхэнэ.

Гарыг зөөлрүүлж, хагарсан арьсыг эмчилнэ

Касторын тос бол байгалийн гаралтай чийгшүүлэгч бөгөөд хуурайшсан гар, хагарсан гар, экземтэй тэмцэх хамгийн сайн арга юм. Тус тосыг кокосын тостой хольж, гарандаа түрхээрэй.

Сормуус ургуулна

Касторын тос нь үсийг ургуулахад тусалдаг бөгөөд энэ нь сормуусанд ч хамаатай. Тус тос нь рицинолийн хүчлээр баялаг бөгөөд триглицеридын өндөр түвшин, простагландин D2 дарангуйлагчтай тус сормуусны ургалтыг дэмждэг.

Үсийг хурдан ургуулна

Үсийг ургуулж, эрүүл бат бөх болгохын тулд касторын тосыг ашиглаж болно. Та үсэндээ касторын тосоор массаж хийж, дараа нь шампуниараа угааж болно. Рицинолийн хүчил ба омега-6 тосны хүчлүүдийн ачаар цусны эргэлтийг сайжруулж, үсний ургалтыг дэмжинэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!