Солонгос хэлийг сонирхолтой байдлаар сурахад туслах 5 веб драма

Солонгос хэлийг сурах олон арга бий. Тэр дундаас хамгийн сонирхолтой төдийгүй үр дүнтэй арга бол кино үзэх юм. Урт үргэлжлэх олон ангит киноноос илүүтэй залуучуудад зориулсан хөнгөн зохиол бүхий хөгжилтэй, сонирхолтой веб драмаг үзэж, хэлний мэдлэгээ дээшлүүлж болно. Эдгээр веб драманууд нэг анги нь 10-20 минут үргэлжлэх бөгөөд цөөн ангитай. Өнөөдөр та бүхэндээ Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлж, сонсгол сайжруулж, үг цээжлэхэд туслах веб драмануудыг танилцуулж байна.

Have a Nice Dessert

Идсэн амттай бүхнийхээ зургийг сошиалд нийтлэх дуртай, өхөөрдөм, сайхан сэтгэлтэй охин. Харин тэр охины найз гэгдэх залуу. Найзууд хэмээн удаан явсан ч нэг л мэдэхэд бие биедээ сайн болчихсон байх болно. Хөнгөн хэмнэл, хөгжилтэй яриа. Тэдний өхөөрдөм үйлдлүүд таныг уйдаахгүй. Дээрээс нь ашиглах үгс нь энгийн бөгөөд хөгжилтэй тул сурч аваад ашиглаж байгаарай.

“Ending Again”

8 жил үерхсэн найз залуу нь нэг л өдөр салъя гэж хэлнэ. Энэ бүхнийг яаж хүлээж авахаа мэдэхгүй охин ямар ч аргаар хамаагүй найз залуугаа буцааж авахыг хүсэхдээ өөр нэгэн залууг найз залуугаа болгож, үерхлийн гэрээ хийж цуврал үргэлжлэх болно. Залуусын хайр дурлал, хүсэл мөрөөдлийн тухай өгүүлнэ.

“Love Playlist”

Хүмүүсийн хамгийн ихээр хайрлаж үздэг веб драма. Бүлэг бүрээрээ өөр өөр хосууд, найзуудын амьдралыг харуулдаг. Үзэхэд хөгжилтэй, уйлуулж инээлгэж, бас хайр хүргэнэ. Магадгүй энэ веб драмаг мэдэхгүй хүн гэж бараг үгүй байх. Тиймээс та ч бас нэг удаа сонирхоод үзээрэй.

“Seventeen”

Ахлах сургуулийн найзууд нэг нэгэндээ сайн болсон ч, хэн хэн нь сэтгэлээ ил гаргаж чадахгүй явсаар эцэст нь үерхэж эхэлнэ. Тэдний сургуулийн хөгжилтэй явдлууд, хайрламаар үйл явдлууд улам бүр өөртөө уусгана.

“Growing Season”

Юу ч мэдэхгүй ичимхий охин, Америкт амьдарч байгаад ирсэн задгай сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй охин, даруухан, бүхнийг өөртөө нууцлахыг хүсдэг дуу цөөтэй охин. Тэдний нөхөрлөл, тэдэнд тохиолдож буй үйл явдлууд, охидод тулгардаг асуудлууд гээд бүгдийг маш ойлгомжтойгоор гаргаж өгдөг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!