Нарийн боовны дамжаа төгссөн бүсгүй өөрийн хамгийн сайн сурч авсан “cheese cake” хийх аргаа хуваалцжээ

Өнөөдөр та бүхэндээ хамгийн амттай “cheese cake” буюу бяслагтай бялууг хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Зөв аргаар, зөв жороор хийвэл ямар ч чадваргүй хүн ч хамгийн гоё бялууг хийж чадна. Хамтдаа суралцацгаая.

Юуны өмнө бялууны хэвний хэмжээ чухал

Интернэтээс бялуу хийх жор хараад л бүх орцыг нь тааруулаад хийчихдэг. Гэтэл хамгийн чухал зүйл болох бялууны хэвний хэмжээг анзаардаггүй нь том алдаа болдог байна. 18 диаметртэй бяслагтай бялуу хийх жороор 21 диаметртэй хэвэнд бялуу хийчихдэг. Мэдээж ингэж хийсэн бялуу төсөөлснөөс амтгүй, бас хэлбэр муутай болчихно. Иймд ямар хэмжээтэй бялууны жор гэдгийг эхлээд сайтар мэдэж авах хэрэгтэй.

Зуурмагаа хэт нухаж болохгүй

16 см диаметртэй жижиг бяслагтай бялуу хийх орц:

  • 96 гр цөцгийн тос
  • 32 гр элсэн чихэр
  • 40 гр элсэн чихрийн нунтаг
  • 40 гр бүйлсний гурил
  • 168 гр дээд зэргийн улаан буудайн гурил 168 гр,
  • 1 ширхэг жижиг өндөр

Бялуу хийхээс 30-40 минутын өмнө цөцгийн тосыг хөргөгчнөөс гарга. Өндгөө бас өрөөний температурт гаргаж тавих хэрэгтэй.

  • Хоёр өөр төрлийн гурилаа хольж, дээр нь элсэн чихэр болон элсэн чихрийн нунтагаа хийнэ.
  • Маслоо дээр нь хийж гараараа базна.
  • Хамгийн сүүлд өндгөө хийж гурилаа зуураарай.

Калькин цаасан дээр зуурмагаа гаргаж, гараараа дарж тараана. Урьдчилж халаасан шарах шүүгээнд хийж, 160 хэмд 20-25 минут жигнэж, шаргал өнгөтэй болгоорой. Дараа нь зуухнаас гаргаж аваад өрөөний температурт бүрэн хөргөнө.

Хөргөсөн жигнэмэгээ гурилын элдүүрээр нухаж, үйрмэг болгоно.

  • 25-30 мл сүү
  • 30-35 гр масло

Үйрмэг дээр цөцгийн тос, сүүний хагасыг нэмээд сайтар холино. Бүх сүүгээ нэг дор хийж болохгүй бөгөөд бага багаар хийж чийглээрэй. Сүүгээ ихдүүлвэл хэтэрхий наалдаж, багадуулвал хэтэрхий хуурай болчихно. Иймээс сүүгээ тохируулах нь хамгийн чухал юм.

Бялууны хэвээ тугалган цаасаар ороож, ёроолыг ч бөглөх ёстой. Үүндээ зуурмагаа бага багаар хийж, дээрээс нь шилэн аягаар дараарай. Ёроолыг хийж болсон бол, дээш нь зуурмагаа хананд нааж жигд тараана.

Бяслагаа бэлдэх явц 

  • 440 гр крем чийс /крем бяслаг/
  • 88 гр элсэн чихрийн нунтаг
  • 1 ширхэг өндөг
  • 88 гр heavy cream (33-35%)
  • 16 гр эрдэнэ шишийн цардуул.

Бяслаг болон кремээ сайтар хөргөсөн байх ёстой. Өндгөө харин өрөөний температурт байлгаарай.

  • Бяслаг, элсэн чихрийн нунтаг, эрдэнэ шишийн цардуулаа хольно.
  • Дээр нь өндгөө нэмж хутгаарай.
  • Кремээ нэмээд миксерээр хутгана.

Бэлэн болсон зуурмагаа хэвэнд хийж бэлтгэсэн үйрмэг дээрээ нэмж хийгээрэй. Дээд хэсгийг жигд болгох ёстойг анхаар.

110 хэмд зөөлөн галаар бялуугаа жигнэж болгоно. Ойролцоогоор 1.5 цагийн дараа бялуугаа гаргаж болно.

Бяслагтай бялуугаа болсны дараа зуухаа унтраагаад 20 минут байлгаарай. Дараа нь өрөөний температурт байлгаж хөргөнө. Үүний дараа хөргөгчинд хийж, хэдэн цаг байлгасны дараа гаргаад идэж болно. Та бялуугаа өөрийн хүссэнээр чимэглээрэй.

Би хоолны курсэд сурахаасаа өмнө найз залуудаа бяслагтай бялуу хийж өгч байсан юм. Зүгээр л таарсан нэг жороор хийчихсэн чинь үнэхээр ичмээр болсон. Амт ч тэр, үзэмж ч тэр авах юмгүй. Харин одооноос бяслагтай бялууг зөв хийж сурсандаа үнэхээр баяртай байгаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!