“Squid Game” киноны гол дүрийг бүтээсэн бүсгүй хүн бүрийн анхаарлыг татаж байна. Түүнтэй танилцацгаая

2021 оны 9 сарын 17-нд “Netflix”-ээр цацагдсан “Squid game” хэмээх 9 ангит Солонгос цуврал ёстой л шуугиан тарьж байгаа. 456 оролцогч хүүхдийн тоглоомууд тоглож, ялагч нь асар их хэмжээний мөнгийг өөрийн болгож чадна. Харин ялагдсан өрсөлдөгчид амь насаа алдах аюултай. Онц сонирхолтой тус кино үзэж амжаагүй хүмүүс цөөхөн байгаа болов уу. Тэгвэл энэхүү цувралд гол дүрийг бүтээсэн загвар өмсөгч, жүжигчин бүсгүй олны анхаарлыг ихээр татаад байгаа юм.

Кан Сэ Бёл хэмээх халаасны хулгайч охины дүрийг бүтээсэн түүнийг Жүн ХэЁн гэдэг. 1994 онд төрсөн бөгөөд 176 см өндөртэй, загвар өмсөгч бүсгүй. Түүний анхны тоглосон кино нь “Squid Game” юм. Харин анхны киногоороо л тэрээр өөрийн чадварыг гайхуулаад зогсохгүй өвөрмөц царай төрхөөрөө олны харцыг булаасан.

ХэЁны инстаграм хаяг hoooooyeony: Түүний инстаграм хаяг ердөө хэдхэн өдрийн дотор 1 сая дагагчаар нэмэгджээ. Энэ нь түүнийг хүмүүс ямар их сонирхож байгааг харуулж байгаа юм.

Тэрээр “Blackpink” хамтлагийн дуучин Женнитэй дотны найзууд. Женни найзыгаа дэмжиж, зураг авалтын үеэр кофены машин хүртэл илгээсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!