Хувцасны эдэлгээг богиносгодог хувцас хадгалах алдаанууд

Бид заримдаа энэ зүйл зөв үү, сайн уу гэдгийг бодож үзэлгүйгээр шууд л хийчихдэг. Хувцасны тухайд пиджакыг товчлолгүйгээр өлгөөд орхичихдог, ноосон цамцыг буруу өлгөөд сунгачихдаг. Энэ мэтчилэн хувцсаа буруу хадгалж, эдэлгээг нь богиносгож орхидог билээ. Өнөөдөр та бүхэндээ хувцас хадгалахдаа гаргадаг алдаануудыг хүргэж байна. Энэ алдаануудаас зайлсхийж хувцсаа зөв хадгалж сураарай.

Хувцасныхаа гадуур гялгар уут углаж хадгалдаг

Улиралын чанартай хувцаснуудаа цаасан хайрцаг эсвэл даавуу уутанд хийж хадгалах хэрэгтэй. Хуурай хими цэвэрлэгээнээс өгсөн гялгар уутыг удаан хугацаанд ашиглаж болохгүй. Энэ нь агаар нэвтрүүлэхгүй тул хувцасны материал, даавууг муутгана.

Элгэн гутлаа зөв цэвэрлэж, арчилдаггүй

Элгэн гутлыг цэвэрлэхэд хэцүү гээд худалдаж авахаас татгалзах хүмүүс олон байдаг. Угтаа тус төрлийн гутлыг цэвэрлэх нь тун ч хялбар бөгөөд танд ердөө хумсны хуурай хэрэг болно. Үүгээр бохирдсон хэсгийг хөнгөн үрэхэд л шинэхэн мэт болдог.

Хүрэм, куртикээ буруу өлгүүрт, энгэрийг нь цахилгаандалгүй өлгөж орхидог

Хувцас бүрийг тохирсон өлгүүрт өлгөж байх нь чухал. Цамц, подволкны мөрөн дээр хонхорхой гарахаас зайлсхийхийн тулд муруй өлгүүр, юбка, өмдний хувьд хавчаар бүхий өлгүүр, костюм, цамцны хувьд өргөн мөртэй хуванцар өлгүүр тохиромжтой. Пальто, хүрэмний хувьд зузаан модон өлгүүр хамгийн тохиромжтой байдаг. Үүнээс гадна хувцасны хэлбэрийг хадгалахын тулд энгэрийг нь товчилж, цахилгаандаж байх хэрэгтэй.

Даавуун хувцас тэнийлгэгч шүршигч хэрэглэдэггүй

Хувцсаа байнга индүүдэж байх нь тийм ч зөв шийдэл биш. Энэ нь хувцасны өнгийг гундаах сул талтай төдийгүй их цаг шаардана. Тэгвэл одооноос даавуун хувцсаа индүүдэхийн оронд тэнийлгэж болох шүршигч шингэн бэлтгэж хэрэглээрэй. 1 халбага үсний ангижруулагч, 1 халбага цагаан цуу, 470 мл цэвэр ус зэргийг хольж, шүршигч саванд хийж сэгсэрнэ. Үүнийгээ даавуун хувцас руугаа цацаж шүршээд, бага зэрэг сунгаж татсаны дараа хатаана. Таны хувцас яг л индүүдсэн мэт тэнэгэр болсон байх болно.

Хувцсаа давхарлаж өлгөдөг

Нэг өлгүүрт олон хувцас өлгөж болохгүй. Энэ нь хувцсыг үрчийлгэх, өнгө нь нэгэндээ нэвчих гэхчлэн сөрөг үр дагавартай. Харин үүний оронд олон үетэй, давхар өлгүүрийг ашиглаж байгаарай.

Гутландаа даавуун улавч хийдэггүй

Өсгийтэй гутал өмсөхдөө даавуун улавч хийж байгаарай. Энэ нь хөлийг гулсахаас сэргийлж, тогтвортой, тухтай алхахад тусална.

Ноосон цамцаа буруу өлгөдөг

Ноосон, нэхмэл цамц нь амархан сунах, хэлбэрээ алдах хандлагатай байдаг. Иймд тус төрлийн хувцсыг өлгүүрт зөв өлгөж байх нь чухал. Зурагт үзүүлсэнтэй ижил өлгөж байгаарай.

Шилэн трико өмсөхөөсөө өмнө хөлдөөдөггүй.

Шилэн трико өмсөх сайхан ч амархан урагдаж, таагүй байдалд оруулах талтай байдаг. Ийм асуудлаас сэргийлэхийн тулд өмнөх орой нь шилэн трикогоо норгож, уутанд хийж хөлдөөгөөрэй. Өглөө гэсгээж хатаагаад өмсөнө. Ингэснээр триконы утас нягт, бат бөх болдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!