40 настай эгч маань бидний нүдэн дээр залуужсаар байна. Түүний нууц нь тун ч энгийн…

Орчлон хорвоод мэндэлсэн эмэгтэй хүн бүхэн хамгийн түрүүнд цэвэрхэн, толигор арьстай байхыг хүсдэг гэдгийг би баттай хэлж чадна. Харин тэрхүү хүслээ биелүүлэхийн тулд өөрт тохирч байгаа эсэхээ үл мэдэх бүтээгдэхүүн хэрэглэж, үр дүнг нь ч хүртэж чадалгүй мөнгөө бардаг нь харамсалтай. Тэгвэл танд би эгчийнхээ нууц аргыг хуваалцаж байна.

Тэр одоо 40 настай. Үнэндээ тэр насандаа баймгүй овортой байсан. Гэхдээ желатиныг ашиглаж, богино хугацаанд үрчлээсээс салж, улам бүр залуужсаар байгаа нь манай гэр бүлийнхнийг алмайруулж орхисон юм. Харин одоо би танд желатин ашиглаж, нүүрээ арчлах аргуудыг зааж өгье.

Желатинтай нүүрний маск

Желатинтай маск нь арьсыг чангалж, чийгшүүлэх төдийгүй хаванг буулгана. Хамгийн гол нь үрчлээсийг богино хугацаанд багасгадаг тул бүсгүйчүүдэд таалагдах нь гарцаагүй юм. Та бүхэнд желатины хоёр төрлийн маскыг гэртээ бэлтгэн хэрэглэх аргыг танилцуулж байна.

Желатин өргөст хэмхтэй маск

Орц:

  • Желатин – 1 халбага
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Хандалсан ногоон цай – 2 халбага
  • Зуун настын шүүс – 1 халбага

Өргөст хэмхээ үрж, цэвэрхэн даавуу ашиглаж, шүүсийг шахаж авна. Үүнийгээ хандалсан ногоон цай, зуун настын шүүстэй холих бөгөөд дээр нь желатинаа хийнэ. Желатинаа хайлж уусах хүртэл бэлдмэлээ зөөлөн гал дээр халаагаарай. Ингээд желатин хайлмагц маскаа хөргөж цааш тавиарай. Хангалттай хөрсөн гэж үзвэл, угааж цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхэж, 30-40 минутын дараа угаана.

Желатин болон авокадотой маск

Энэ маск нь хуурай арьстай хүмүүст хамгийн тохиромжтой.

Орц:

  • Желатин – 1 халбага
  • Ус – 7 халбага
  • Авокадо нухаш – 1 халбага

Желатинаа хүйтэн усанд хийж орхино. Желатинаа хөөгөөд ирмэгц, авокадотой хольж зуурмаг бэлтгээрэй. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 25-30 минутын дараа бүлээн усаар угаана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!