2018 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 15 эмэгтэй тодорчээ

Энэ жагсаалтад багтсан бүсгүй болгон өөрийн ажилладаг салбартаа тэргүүлсэн, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд юм. Уг жагсаалтыг “Stylecraze” сайтаас гаргажээ.

15. Женнифер Лоуренс

  • Төрсөн он сар өдөр: 1990 оны наймдугаар сарын 15
  • Төрсөн газар: АНУ
  • Өндөр: 175 см
  • Мэргэжил: Жүжигчин
  • Шагнал ба амжилт: “Silver Linings Playbook” кинонд бүтээсэн гол дүрээрээ Оскарын эзэн болсон.

Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтад бичигдсэн хамгийн залуу жүжигчин юм. 2013 онд “Time” сэтгүүлээс дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгд бичигдэв. “The Hunger Games”, “Silver Linings Playbook”, “X-men” цуврал кино зэрэг нь түүний хамгийн алдартай бүтээлүүд юм.

Тэр “Winter’s Bone” кинонд тоглох гэсэн боловч түүнийг хэтэрхий хөөрхөн байна гэсэн шалтгаанаар тоглуулахгүй өнгөрөөх гэж байсан. Тиймээс тэр Нью-Йорк хотод цас орж байх үед 13 гудамж явган явж, хэдэн хоног угаагаагүй үстэйгээ шалгаруулалтад оролцож байжээ.

14. Ирина Шэйк

  • Төрсөн огноо: 1986 оны нэгдүгээр сарын 6
  • Төрсөн газар: ОХУ
  • Өндөр: 178 см
  • Мэргэжил: Загвар өмсөгч

Ирина Шэйк “Intimissimi” дотуур хувцасны брэндийн онцгой нүүр царай болсноороо олонд нэр хүндтэй болсон. Тэрбээр Marc Jacobs, Versace, Givenchy, Bottega зэрэг брэндүүдийн загварын шоунд оролцож байсан.

13. Нина Добрэв

  • Төрсөн он сар өдөр: 1989 оны нэгдүгээр сарын 9
  • Төрсөн газар: Болгар
  • Өндөр: 170 см
  • Мэргэжил: Жүжигчин
  • Шагнал ба амжилт: Тэрбээр “The Vampire Diaries” киноны гол дүрд тоглосноороо “People’s Choice” болон “Teen Choice Awards”-аас шагнал хүртсэн.

Тэр ямар нэгэн нэр хүндтэй хүн өөрийг нь олж харан, жүжигчин болоход нь туслаасай гэж их хүсдэг байсан бөгөөд үнэхээр ч тийм зүйл болсон байна. Түүнийг Торонто дахь Армстронгийн жүжгийн студид сурч байхад нь анх олж харж, нээсэн байдаг.

12. Эмилия Кларк

  • Төрсөн огноо: 1986 оны аравдугаар сарын 23
  • Төрсөн газар: Их Британи
  • Өндөр: 157 см
  • Мэргэжил: Жүжигчин
  • Шагнал ба амжилт: SFX-ийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг аваад зогсохгүй бусад олон шагналыг хүртэж байсан.

Энэ гайхамшигт эмэгтэй HBO-ийн “Game of Thrones” цувралын Дейенерис Таргариен дүрээрээ дэлхийд танигдсан. 2016 оны арваннэгдүгээр сард тэр “Star Wars Han Solo Anthology”-д гол дүрийг бүтээсэн.

11. Дакота Жонсон

  • Төрсөн огноо: 1989 оны аравдугаар сарын 4
  • Төрсөн газар: АНУ-ын Техас муж
  • Өндөр: 171 см
  • Мэргэжил: Жүжигчин

Тэр жүжигчний гараагаа 9 настай байхдаа эхлүүлж байжээ. Хожим нь хүүхэлдэй шиг царайтай жүжигчин бүсгүй маань “Fifty Shades of Grey” киноны гол дүрийг бүтээснээрээ олонд танигдсан. Тэр жүжигчний мэргэжлийг сонгоод зогсоогүй, амьтны эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч юм.

10. Кэт Деннингс

  • Төрсөн огноо: 1986 оны зургаадугаар сарын 13
  • Төрсөн газар: АНУ
  • Өндөр: 161 см
  • Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: “MTV Movie Awards”-ийн шинэ залуу шилдэг жүжигчнээр тодорч байснаас гадна “To Write Love on Her Arms” кинонд бүтээсэн дүрээрээ “Crystal Reel” шагналыг хүртэж байв. Анх “HBO”-ийн “Sex and the City” цувралаас жүжигчний гараагаа эхлүүлж байсан.

9. Эмма Уатсон

  • Төрсөн огноо: 1990 оны дөрөвдүгээр сарын 15
  • Төрсөн газар: Франц, Парис хот
  • Өндөр: 165 см
  • Мэргэжил: Жүжигчин

Шагнал ба амжилт: Дэлхийн хамгийн алдартай зохиолуудын нэг болох Харри Поттерын кинонд тоглосноороо алдарт гарсан билээ. Тэрбээр дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг юм. Мөн кино урлагт ажиллахаасаа гадна өөрийн боловсролд ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн. Харри Поттерын цувралаас гадна “The Perks of Being a Wallflower”, “Noah”, “The Beauty and the Beast” зэрэг кинонуудад дүр бүтээсэн.

8. Галь Гадот

  • Төрсөн огноо: 1985 оны дөрөвдүгээр сарын 30
  • Төрсөн газар: Израиль
  • Өндөр: 178 см
  • Мэргэжил: Жүжигчин

“Wonder Woman” киноныхоо дүрээр алдарт гарсан нэгэн. Зураг авалтын үеэр таван сартай жирэмсэн байсан ч ямар ч асуудалгүйгээр дүрээ бүтээж, дэлхий даяар “хит” кино болоход хамгийн том нөлөөг үзүүлсэн юм.

7. Прияанка Чопра

  • Төрсөн огноо: 1982 оны долдугаар сарын 18
  • Төрсөн газар: Энэтхэгийн Жамшедпур хот
  • Өндөр: 169 см
  • Мэргэжил: Жүжигчин
  • Шагнал ба амжилт: Тэрбээр Үндэсний кино наадмаас гадна олон тэмцээнд шагнал хүртэж байв.

Прияанка Чопра 2000 онд Дэлхийн мисс болж байсан. 2015 онд ABC телевизийн цуврал болох “Quantico”-д тоглосон. Тэрбээр Энэтхэгт хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг. “Time” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг хэмээн нэрлэсэн байдаг.

6. Бейонсе Жизель Нөвлэс-Картер

  • Төрсөн огноо: 1981 оны есдүгээр сарын 4
  • Төрсөн газар: АНУ-ын Техас муж
  • Өндөр: 169 см
  • Мэргэжил: Дуучин, дуу зохиогч, жүжигчин

Шагнал ба амжилт: Грэммигийн дуу хөгжмийн наадамд 62 удаа нэр дэвшиж, 22 удаа тэргүүн шагналыг хүртсэн. Тэр Грэммигийн шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн бүсгүйчүүдээс хоёрт бичигддэг.

Бейонсег шүтэн бишрэгчид нь ‘Queen B’ гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг юм. Алдартай хип-хоп уран бүтээлч “Jay-Z”-тэй гэрлэсэн.

5. Лиза Хейдон

  • Төрсөн огноо: 1986 оны зургаадугаар сарын 17
  • Төрсөн газар: Энэтхэгийн Ченнай хот
  • Өндөр: 178 см
  • Мэргэжил: Загвар өмсөгч, жүжигчин, загвар зохион бүтээгч

Лиза Хейдон “Aisha” киногоороо Болливудын анхны дүрээ бүтээж байв. Түүнчлэн “Queen” кинонд тоглосоноороо илүү олон хүмүүст танигдаж чаджээ. Кинонд тоглохоос гадна загвар зохион бүтээгч, загвар өмсөгчөөр ажилладаг.

4. Анжелина Жоли

  • Төрсөн огноо: 1975 оны зургаадугаар сарын 4
  • Төрсөн газар: АНУ-ын Калифорниа муж, Лос-Анжелес хот
  • Өндөр: 169 см
  • Мэргэжил: Жүжигчин, кино найруулагч, хүмүүнлэгийн ажилтан, НҮБ-ын элчин сайд
  • Шагнал ба амжилт: Кино урлагийн хамгийн дээд шагнал болох Оскарын шагналыг хүртсэнээс гадна Алтан Бөмбөрцөг шагналыг гурван ч удаа хүртэж байв.

Анжелина Жоли Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин хэмээн нэрлэгдэж байсан. Тэрбээр Лара Крофттын дүрийг бүтээж нэр алдарт хүрч байв. Жүжигчнийхээ ажлын хажуугаар хүүхдийн эрх, хүний болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар идэвхтэй ажилладаг нэгэн. Тэрбээр дэлхий даяар хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж, “Jolie-Pitt” санг байгуулсан.

3. Блейк Лайвли

  • Төрсөн огноо: 1987 оны наймдугаар сарын 25
  • Төрсөн газар: АНУ-ын Калифорниа муж, Лос Анжелес хот
  • Өндөр: 178 см
  • Мэргэжил: Жүжигчин
  • Шагнал ба ололт амжилт: Тэрбээр шинээр гарч ирсэн шилдэг жүжигчний шагналыг “Teen Choice Award”-аас хүртэж байв.

Тэр “Gossip Girl” гэх телевизийн цувралаар алдартай болсон. Холливудын алдарт жүжигчин Райан Рейнолдстэй гэрлэсэн.

2. Скарлетт Иоханссон

  • Төрсөн огноо: 1984 оны арваннэгдүгээр сарын 22
  • Төрсөн газар: АНУ-ын Нью-Йорк хот, Манхэттэн дүүрэг
  • Өндөр: 160 см
  • Мэргэжил: Жүжигчин

Америкийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин тэрбээр бага байхдаа л жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Билл Мюррейгийн хамт “Lost in Translation” кинонд тоглосон нь түүний асар их амжилтын гараа болжээ. Уг кинонд тоглохдоо тэр дөнгөж 17 настай байсан ч их сургуулиа хэдийн төгссөн эмэгтэйгийн дүрийг бүтээсэн юм.

1. Дипика Падуконе

  • Төрсөн огноо: 1986 оны нэгдүгээр сарын 5
  • Төрсөн газар: Копенхаген, Дани
  • Өндөр: 174 см
  • Мэргэжил: Жүжигчин
  • Шагнал ба амжилт: Тэрбээр гурван удаагийн “Filmfare Awards”-аас гадна өөр хэд хэдэн шагналыг авч байсан.

Дипика Падуконе бол дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг бөгөөд 2018 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр энэ жагсаалтыг тэргүүлжээ. Тэрбээр “Bajirao Mastani”, “Piku” болон бусад кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээж чадсан. Анхны Холливудын кино нь “xXx: Return of Xander Cage” байсан бөгөөд Энэтхэгт сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдлэгийг бий болгохын тулд өөрийн загварын сүлжээг ашиглан “Live Laugh Love” хэмээх санг байгуулсан юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!