Гала хамтлагийн гишүүдийн 17 жилийн дараах өөрчлөлт

Нэг хэсэг өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж явсан “Гала” хамтлагийн охид нэг л өдөр эрдэм номын мөр хөөн гэр бүл зохиож улмаар хамтлаг тарахад хүрсэн. 2004 онд анх байгуулагдаж байсан тус хамтлаг 2007 онд тарсан бөгөөд тэдний тухай дуулиан өнөөг хүртэл тасрахгүй хөвөрсөөр буй.

Тэгвэл саяхан хамтлагийн гишүүн Болроогийн төрсөн өдөр болсон бөгөөд дуучин Ану буюу Уранхолбоо өөрийн цахим хуудсаараа дамжуулан найздуу зориулж ийнхүү бичжээ. Тэрээр:

“Хүүхэд насны мөрөөдлөө хамтдаа бүтээсэн 2 найз.

Өнөөдөр Гала хамтлагийн хайртай найз Болороогийн маань төрсөн өдөр тохиож байна. Найздаа хорвоод мэндэлсэн хосгүй баярынх нь мэндийг хүргэе. Та нар маань бас найзад маань мэнд хүргэж, сэтгэлийн сайхан үгтэй сэтгэгдэл үлдээгээрэй.

Багахан дурсахад: “Хичээлээ тараад зааланд сагс тоглож байдаг байсан 2 охин нэг л өдөр Гала хамтлагаа байгуулахаар болж, өнгө өнгийн үрэл, ёолкны мод гэж хэлүүлсэн ч хүсэл мөрөөдлийнхөө эзэд болж чадсан байдаг. Монголын рок попын ертөнцөд Dance, Electro хөгжмийн цоо шинэ хуудсыг сор болсон уран бүтээлч ах эгч нартайгаа хамтарч туурьвасан цаг хугацаа саяхан мэт л тод санагдаж байна.

Эрхэт Монгол групп, Продюсер Наранзун Баярхүү, Сүнс хамтлагийн Лхагва ах, New star Төрөө ах, Nature sound продюсер Дашдондог, Продюсер Ангирмаа, Намуун студио Баяраа ах, Аранза ах, Mongol Mix Project BOOM town, Урлах эрдэм загварын товчоо гээд бүх шилдэгүүдтэй хамтран ажиллаж ирсэн азтай, одтой охид байсаан бид.

Хоногт 4 цаг амраад үлдсэн хугацаанд нь бэлтгэлээ хийж, хэл сурч, тоглолтоос тоглолтын хооронд, зураг авалт, ярилцлага өгсөөр явдаг байжээ. 50 эрэгтэй бүжигчин 10 эмэгтэй бүжигчид гээд ажиллаж байсан хүрээ хүрээлэл маань өргөн байсан болоод ч тэр үү өсвөр насны охид олон хүнтэй харилцаж, ойлголцож, хамтарч ажиллаж сурсан байдаг байх.

Дурсамж дүүрэн цаг хугацааг хамтдаа бүтээлцсэн чамдаа баярлалаа. Чи минь биширч шүтэхгүй байхын аргагүй гайхалтай эмэгтэй шүү. Үргэлж дэргэд чинь байх болно. Найз Гала Ану” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!