Хөхөө хэрхэн томруулах вэ? Энэ аргаар хөхөө томруулсны дараа найз залуу маань хүртэл бүр алмайрсан шүү!
Энэ хорвоо дээр царай муутай эмэгтэй хүн гэж үгүй. Тэд бүгд л бидний үр удам, үргэлжлэлийг үлдээж, өөрийн гоо сайхан, бие галбираа зольдог билээ. Ялангуяа хүүхэд хөхүүлж, төрүүлсний дараа хөхний хэлбэр онцгүй болох, унжих, жижгэрэх зэрэг асуудлууд тулгардаг. Иймд та бүхэндээ хөхийг хэлбэржүүлэх, томруулах шалгарсан аргуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ.
1. Гадил
Бидний идэх дуртай гадил жимс нь кали, магнигаар баялаг бөгөөд булчинг амраадаг. Та тус жимсний тусламжтайгаар хөхөө томруулж болох бөгөөд өдөрт 1-2 ширхгийг идэхэд хангалттай. Гэхдээ түүхий гадил нь гүйцэт болсон жимс шиг үйлчилгээ үзүүлэхгүй болохыг анхаараарай.
2. Смүти
Та гэртээ смүти хийж, ууж болно. Энэ нь хөхний хэмжээг томруулж, булчингийн ажиллагааг дэмждэг байна. Мөн бодисын солилцоог сайжруулж, биеийг гоолиг болгох тустай.
Орц:
- Киви – 1 ширхэг
- Жүрж – 1 ширхэг
- Өргөст хэмх – 1/2
- Бэрсүүт жүрж – 1 аяга
- Гүзээлзгэнэ – 4 ширхэг
- Маалингын нунтаг үр – 1/2 хоолны халбага
- Тараг – 1/2 аяга
Хийх арга:
- Киви, жүрж болон өргөст хэмхийг хальсалж бэлтгэнэ.
- Жимснүүдээ жижиглэн хэрчээд, блендэрт хийж, эргүүлээрэй.
- Бэлэн болсон смүтигээ аяганд хийж ууна.
- Смүтиг өдөр бүр ууж байгаарай.
3. Улаан хошоонгор
Цус, тунгалагийн тогтолцоог цэвэрлэж, дархлааг дэмждэг эмийн ургамал болох улаан хоошонгор нь кальци, магни, ниацин, фосфор, калиг их хэмжээгээр агуулдаг. Тус ургамал нь хөхийг томруулахаас гадна хөхний бэрсүү, хавдрын эсрэг тэмцэж, гайхалтай нөлөө үзүүлдэг байна.
- 1-2 хоолны халбага хатаасан улаан хошоонгорыг нэг аяга халуун усанд хийнэ.
- Ойролцоогоор 30 минут байлгах хэрэгтэй.
- Дараа нь цайгаа ууна.
- Өдөрт 2-3 удаа, 3 сарын турш уухад хангалттай.
4. Ногоон гоньдны үр
Ногоон гоньдны үр нь эстроген дааврын хэмжээг нэмэгдүүлж, хөхний эд эсийг сэргээж, томруулдаг байна. Үүнээс гадна хөхний сүүний гарцыг сайжруулдаг аж.
Арга 1:
- 1 цайны халбага ногоон гоньдны үрийг аяга халуун усанд хийнэ.
- 10 минут байлгасны дараа уугаарай.
- Тус цайг өдөр бүр уух хэрэгтэй.
Арга 2:
- 1 цайны халбага сагамхай загасний элэгний тосыг 2 цайны халбага ногоон гоньдны үртэй хольно.
- Үүнийгээ хөхөндөө түрхэж, 5-10 минут иллэг хийгээд, 30 минут орхиорой.
- Дараа нь бүлээн усаар угааж, цэвэрлэнэ.
- Тус аргыг 2 сарын турш өдөрт 2 удаа хэрэглээрэй.
5. Грек чирэг
Грек чирэг (Fenugreek) нь эстроген, прогесторон дааврын хэмжээг нэмэгдүүлж, хөхийг томруулдаг байна. Ялангуяа нярай хүүхэдтэй ээжүүд үүнийг өдөр тутамдаа хэрэглэж, сүүний гарцыг сайжруулж болно.
Арга 1:
- Грек чирэгийн үрийг хатааж, нунтаглана.
- 1/4 аяга грек чирэгийн үрэн дээр ус хийж, зуураарай.
- Үүгээрээ хөхөндөө иллэг хийж, 10 минут байлгана.
- Дараа нь бүлээн усаар зайлж угаагаарай.
- Өдөрт 2 удаа хэрэглэхэд хангалттай.
Арга 2:
- Грек чирэгийн тосоор хөхөндөө иллэг хийгээрэй.
- Өдөрт 10 минут хийнэ.
Арга 3:
- Грек чирэгийн нахиаг өдөр тутмын хоолондоо хэрэглээрэй.
6. “Pueraria Mirifica”
Судалгаанаас үзэхэд, “Pueraria Mirifica” нь хөхний хэмжээг 80 хувиар томруулдаг байна. Учир нь тус ургамал нь эмэгтэй дааврын хэмжээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй генистеин, мироестрол болон деоксимироестрол зэрэг бодисыг өөртөө агуулдаг байна.
Та тус ургамалын найрлагатай саван, гель, тос зэргийг сонгож хэрэглэж болох юм.
7. Дасгал
Хөх томруулах хамгийн үр дүнтэй, шалгарсан аргуудын нэг бол яалтчгүй дасгал хөдөлгөөн юм. Энэ нь үр дүн сайтай бөгөөд, суларсан хөхийг чангалж, томруулах ид шидтэй байдаг. Хөх чангалах, томруулах дасгалуудаас хамгийн үр дүнтэй нь суниалт юм. Иймд та тус дасгалыг өдөрт 10 удаа 3-4 удаагийн давтамжтай, дундаа 2 минутын завсарлагатайгаар хийх хэрэгтэй.
- Эхлээд суниах байрлалыг авна.
- Хөлөөрөө ямарваа зүйлийг тулвал илүү хялбар байх болно. Мөн тохиогоо бүрэн нугалж, цээжээ хангалттай доошлуулах хэрэгтэй.
Суниах үед өвдөг шулуун, хөл нугарах ёсгүй юм.
8. Ногоон папаяа
Ногоон папаяа жимс нь бодисын солилцоог сайжруулж, хөхний хэмжээг томруулдаг байна. Бүсгүй та тус жимсийг идэж хэрэглэснээр, хөхөө бага багаар томорч байгааг мэдрэх болно. Энэ нь хөхийг томруулахаас гадна унжсан хөхийг өргөж, сэргээх аж.
9. Шар буурцаг
Шар буурцаг нь биед хэрэгцээтэй уураг, амин дэмийг агуулдаг бөгөөд энэ нь голдуу цээж хөх хэсэгт нөлөөлдөг. Та үүнийг өдөр тутамдаа идэж хэрэглэснээр, хөхөө томруулж, биеэ уураг шим тэжээлээр тэтгэх боломжтой юм.
10. Иллэг хийх
- Та хөхний хэмжээгээ томруулахын тулд оливын тосоор иллэг хийгээрэй.
- Нуруун доороо дэр хийж хэвтээрэй.
- Дараа нь гарандаа оливын тос түрхэж, шингээгээд хөхөө тойруулан илж, массаж хийнэ.
- Өдөр бүр эсвэл долоо хоногт гурван удаа хөхөндөө иллэг хийхэд хангалттай.
- Үүнээс гадна та хөхний хавдраас сэргийлж, хөхөө томруулах үүднээс иллэг хийх хэрэгтэй.
- Хоёр гараа хооронд нь үрж, бүлээн болгоорой.
- Дараа нь хөхөндөө иллэг хийж, тойрог хэлбэрээр эргүүлнэ.
- Ойролцоогоор 100-200 удаа хөхөө тойруулан, иллэг хийгээрэй.
11. Папаяа болон сүүтэй смүти
Нэгэн судалгаагаар, хүний бие хангалттай хэмжээний шим тэжээл авснаар хөх томордог болохыг тогтоожээ. Харин тэрхүү шим тэжээлийг өгч чадах хүнсийн нэг бол папаяа жимс болон сүү юм. Та папаяа жимс болон сүүгээр смүти хийж ууснаар хөхөө томруулж болно.
12. Их хэмжээний уураг авах
Хүний бие уураг алдаад эхэлмэгц, хөх жижгэрч, унждаг. Тиймээс хөхөө хэвийн хэмжээнд аваачиж, томруулах найдвартай арга бол их хэмжээний уургийг биедээ хуримтлуулах юм. Та өндөг, сүү, тахианы мах, загас зэрэг хүнснээс уураг, амин дэмийг хангалттай авч чадна.
Мөн түргэн хоол, чихэр ихтэй хүнс, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй.
13. Сонгино
Таныг хөхийг томруулах аргуудын хамгийн үр дүнтэй нь бол сонгино ашиглах арга юм. Та сонгины шүүсийг зөгийн бал, куркуматай хольж, зуураад хөхөндөө 10-15 минут иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар угааж, цэвэрлээрэй. Ингэснээр хөх мэдэгдэхүйц хэмжээнд томорч, таныг гайхшруулах болно.