Аса аваргын үзэсгэлэнт гэргий М.Отгонцэцэг

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, шинэхэн гэргийгээ танилцуулж, цахим орчинд шуугиан тарьж байсан цаг саяхан.

Их аваргын шинэ гэргийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд тэд харилцаагаа 2018 оны үндэсний их баяр наадмаар ил болгож байжээ.

Д.Дагвадорж ёкозүна болсон анхны монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны нэгдүгээр сард авч байв. Асашёорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн, 2005 онд нэг жилийн бүх башёд (хонбашё) түрүүлсэн анхны сүмоч болсон билээ.

Сүүлийн үед аварга маань боломж л гарвал гэргийтэйгээ хамт гадуур явах болжээ. Ингээд түүний үзэсгэлэнт гэргийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!