Нам жим байсан Реппер Mrs M-ийн бие давхар төрх

Урлагт өөрийн гэсэн сонин содон өнгө төрх, донжлог байдлаараа ялгарч буй нэгэн бол Mrs.M хэмээх бүсгүй. Тэрбээр СТА жүжигчин О.Энхтуулын охин билээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь олон ч хүний сонирхлыг татдаг. Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч дутахгүй нэгэн.

Сүүлийн үед нам жим байсан тэрбээр удахгүй ээж болох бэлтгэлээ базааж эхэлсэнтэй холбоотой юм байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа том гэдэстэй TikTok хийж байгаа бичлэгээ оруулсан байна.  Түүний талаар сонирхолтой мэдээллүүдээс дурдвал:

Гэрийнхэн нь түүнийг урлагийн хүн болоход дургүй байсан ч одоо хамгийн их дэмждэг гэнэ. Тэрээр 2008 оноос эхлэн “Unicorn” гэх амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглосноор урлагийн гараагаа эхлүүлж байжээ. 2008 оноос 2012 он хүртэл “Playtime” шоунд амьд хөгжмөөр дагнан, алгасалгүй оролцож байв.

14 насандаа гэр бүлээрээ Герман руу нүүж очсоноор найзуудаасаа холдож, гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг байсан тул төрөл бүрийн хөгжмийн зэвсэгээр хичээллэж өөрийгөө дуулах авъяастай гэдгийг мэдэж авсан гэдэг.

Хамгийн анх “Gandan view” лаунжид цомгийн нээлтээ хийх үеэр Mrs M гэдэг артистаар тайзан дээр гарч байжээ.

Mrs М өөрийн дуугаараа хүмүүст дуртай зүйлээ хийж, хаана ч явсан жаргалтай бай гэх мессеж өгөхийг хүсдэг.

Тэрээр тайзныхаа нэрийг Mrs A, Mrs O, Mrs P гэх мэтээр олон янзаар нэрлэж байсан ч өөрт нэг л таалагдаагүй учир Монгол, Music гэх М үсэг түүнийг тодорхойлж, түүнийг илэрхийлж байсан учир нэрээ Mrs М болгосон.

Ямар ч уран бүтээлчийн туурвиж буй дуу, шүлэг бүхэн өөр өөрийн өнгө аястай байдаг. Тэгвэл Mrs М өөрийн дуугаараа хүмүүст дуртай зүйлээ хийж, хаана ч байсан жаргалтай бай гэдэг санааг илэрхийлэхийг хүсдэг гэнэ.

Монголдоо цөөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог байна. Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч дутахгүй нэгэн юм. 2014 онд хамтлагаасаа гарч ганцаарчилсан байдлаар уран бүтээлээ эхлүүлэхээр шийджээ. Мөн “Slap Label”-н “Sing Like a Pro” төсөлд оролцож продюсер, реппер Lil Thug E-тэй хамтран “Цор ганц” нэртэй дуугаа гаргаснаар олонд танигдаж эхэлсэн байна.

Тэрээр 2016 онд “Gentelmen” нэртэй цомгоо 13 дуутайгаар гаргаж байв. Анхныхаа цомгоос хойш завсарлага авсан ч 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд “Гоё Тэ” дуугаа цацжээ. Тэр ганцхан монголоор дуулдаггүй. 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн Хонконгийн “В2 Talent Asia LLC”-тэй гэрээ байгуулснаар олон улсын хөгжмийн тавцанд гарах эхлэл болжээ. 2019 оны тавдугаар сард “Tasty” нэртэй дуугаа олны хүртээл болгосон бөгөөд тухайн үедээ дэлхийн алдартай цахим сэтгүүлүүд түүний тухай онцолж байлаа.

Эрч хүч, урам зоригоо Erycah Badu, Brooke Candy, Juicy J гэх уран бүтээлчдээс авдаг ба тэд мөн адил дууныхаа үг аяыг бичиж туурвидаг артистууд байдаг нь сонирхолтой.

Түүний бусдаас ялгарах онцлог нь нүдний шил. Нүдний шилгүйгээр Mrs М-ийг төсөөлөх аргагүй.

Мөн үеэл реппер Гинжин буюу Г.Гарьдтай хамтран “Бороо”, “Биеэ даа”, “Сувгаа соль” гэх мэт хэд хэдэн уран бүтээл гаргасан нь залуусын дунд жинхэнэ гал асааж байсан юм. “Сувгаа соль” дууны утга нь таагүй байдлаа ардаа хаяж, сувгаа солин өдрийг хагжилтэй өнгөрүүлээрэй гэсэн санааг илэрхийлжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!