Өнгөрсөн зууны “Ертөнцийн мисс” шагналыг хүртсэн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ямар харагддаг байсан бэ?

“Ертөнцийн мисс” бол дэлхийн хамгийн нэр хүндтэй гоо сайхны тэмцээний нэг юм. Энэхүү тэмцээн 1952 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Дэлхийн мисс”, “Олон улсын мисс” зэрэг олон улсын гоо сайхны тэмцээнүүдийн нэг хэсэг юм. Бид та бүхэнд өмнөх зууны үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн талаарх баримтыг хүргэж байна.

1. Арми Куусела (1952)

Арми Куусела бол Финландын фотомодель, жүжигчин юм. Тэр тэмцээний анхны ялагч болсон. Түүнийг ялсны дараа Финлянд улсад “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин” киног бүтээсэн бөгөөд тус кинонд тэрээр өөрөө тоглосон юм.

2. Хиллеви Ромбин (1955)

Хиллеви Ромбин нь Швед гаралтай. Тэрээр гоо сайхны тэмцээнд оролцохоосоо өмнө мэргэжлийн спортоор хичээллэж байжээ. “Ертөнцийн мисс” тэмцээнд ялсныхаа дараа тэрээр Холливудад очиж жүжигчний мэргэжлээр суралцжээ.

Тэрээр гэрлэхээсээ өмнө 2 дүрд тоглож, загвар өмсөгч, жүжигчний карьераа орхисон юм. Дээрх зураг нь Хиллеви болон түүний нөхрийн зураг юм.

3. Луз Марина Зулуага (1958)

Загвар өмсөгч бүсгүй Колумбид төрсөн бөгөөд 2014 он хүртэл тэрээр “Ертөнцийн мисс” цол хүртсэн цорын ганц Колумб эмэгтэй байв. Хачирхалтай сонсогдож болох ч тэрээр уг тэмцээнд 2-р байранд орсон юм. Учир нь тус тэмцээнд түрүүлсэн бүсгүй гэрлэсэн байсан тул түүнд шагналыг өгсөн аж.

4. Марлен Шмидт (1961)

Одоогийн байдлаар Марлен Шмидт бол “Ертөнцийн мисс” цол хүртсэн анхны бөгөөд цорын ганц Герман бүсгүй юм. Уралдаанд ялсныхаа дараа тэрээр кино бүтээж, зохиол бичиж, жүжигчний карьер хөөх болсон. Харамсалтай нь тэр том амжилтанд хүрч чадаагүй юм.

5. Апасра Хонгсакула (1965)

Энэхүү тэмцээнд Тайландаас түрүүлсэн анхны эмэгтэй бол Апасра Хонгсакула юм. Тайландын хатан хаан өөрөө охиныг “Ертөнцийн мисс” тэмцээнд оролцуулахаар бэлтгэж байсан гэдэг.

6. Силвия Хичкок (1967)

Тэрээр тус тэмцээнд АНУ-ыг төлөөлж оролцсон юм. Тэрээр ялсныхаа дараа Нью-Йоркт загвар өмсөгчийн карьер хөөсөн боловч амжилтанд хүрч чадаагүй бөгөөд төрөлх хотдоо буцаж ирээд телевизийн сувагт ажиллажээ.

7. Марисол Маларет (1970)

Тэрээр нэлээд хүнд хэцүү нөхцөлд өссөн гэдэг. Түүнийг бага байхад аав нь нас барж, ээжийгээ хүнд өвчнөөс болж алдсан бөгөөд бага наснаасаа эхлэн ажиллах ёстой болжээ. Гэсэн хэдий ч энэ нь Марисол Маларетийг амжилтанд хүрэхэд саад болоогүй юм. Тэрээр “Ертөнцийн мисс” цолыг хүртсэн анхны Пуэрто Рикогийн эмэгтэй болжээ.

8. Ампаро Муноз (1974)

Гоо сайхны тэмцээнд түрүүлсний дараа Испанийн загвар өмсөгч жүжигчин болохоор шийджээ. Тэрээр 20 кинонд тоглож чадсан бөгөөд хамгийн сүүлийнх нь 2000 онд гарсан.

9. Рина Мор (1976)

Рина Мор өөрийн хөрш Ринагийнхаа нэрийн өмнөөс гоо сайхны тэмцээнд оролцох өргөдлийг өгч байжээ. Тухайн үед түүний хөрш Рина армид алба хааж байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр “Израилийн мисс” цол хүртээд зогсохгүй “Ертөнцийн мисс” болж чадсан юм.

Тэрээр 39 жилийн дараа ч гэсэн сайхан харагдаж байна.

10. Маргарет Гардинер (1978)

Маргарет Гардинер бол Өмнөд Африк тивээс тэмцээнд түрүүлсэн анхны эмэгтэй юм. Тэрээр амжилттай сэтгүүлч, зохиолч бөгөөд эрүүл мэнд, гоо сайхны талаар өгүүлсэн 2 ном бүтээсэн.

Гадаад төрхөөрөө Маргарет өөрийгөө хэрхэн арчлахаа мэддэг. Тэр 59 настайдаа ямар сайхан харагдаж байгааг эндээс харж болно.

11. Шон Уйтерли (1980)

Шон Уэйтерли бол Christian Dior -ийн загвар өмсөгчийн гэр бүлд төрсөн гурав дахь хүүхэд байв. Тэрээр сувилагч мэргэжилтэй. Уралдаанд түрүүлсний дараа тэрээр хэд хэдэн кино, олон ангит кинонд тоглосон.

12. Ивонн Райдинг (1984)

Ивонн Райдинг бол телевизийн хөтлөгч, бүжигчин юм. Тэрээр “Ертөнцийн мисс” цол хүртсэн Шведийн гурав дахь эмэгтэй байв. Тэр үед 21 настай байсан. Хожим нь тэрээр өөрийн гоо сайхны бүтээгдэхүүний брэндийг нээжээ. Энэ зурган дээр Ивони 45 настай.

13. Дебора Карти-Деу (1985)

Дебора Карти-Деу бол “Ертөнцийн мисс” цолыг хүртсэн Пуэрто Рикогийн хоёр дахь охин юм. Өнөөдөр тэрээр эх орондоо алдартай жүжигчин, телевизийн хөтлөгч болжээ.

14. Сесилия Болокко (1987)

Сесилия Болокко кинонд тоглодог бөгөөд телевизийн төрөл бүрийн нэвтрүүлэг хөтөлдөг. Тэрээр Чили улсаас “Ертөнцийн мисс” цол хүртсэн анхны бүсгүй юм.

15. Анжела Виссер (1989)

1988 онд Анжела Виссер “Дэлхийн мисс” тэмцээнд оролцсон боловч финалын 10-т ч шалгарч чадаагүй юм. Жилийн дараа түүний хоёр дахь оролдлого амжилттай болж, охин “Ертөнцийн мисс” цолыг хүртэв. Тэрээр ялсныхаа дараа жүжигчний карьераа эхлүүлсэн.

16. Лупита Жонс (1991)

Лупита “Ертөнцийн мисс” цол хүртсэн анхны Мексик бүсгүй болжээ. Тэрээр Мексикийн гоо сайхны албан ёсны тэмцээний захирал болсон.

17. Даянара Торрес (1993)

Даянара бол Пуэрто Рикогийн загвар өмсөгч, жүжигчин юм. Тэрээр тэмцээнд түрүүлсний дараа жүжигчин, загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн.

18. Алисия Мачадо (1996)

Алисия Мачадо энэ тэмцээнд Венесуэлийг төлөөлж энэ улсаас дөрөв дэх ялагч болсон. Тэрээр ялсныхаа дараа жүжигчний карьераа эхлүүлж, 1998 онд “Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн.

Алисиа инстаграмдаа 1.5 сая дагагчтай.

19. Брук Ли (1997)

Брук “Ертөнцийн мисс” цол хүртэхдээ 26 настай байсан бөгөөд энэ нь гоо сайхны тэмцээнд оролцогчийн хувьд нэлээд хөгшин юм.

20. Мпьюл Квелагоб(1999)

Тэрээр Ботсванагаас гаралтай. Уралдаанд түрүүлснийхээ дараа тэрээр коллежид элсэн орж, олон улсын улс төрийн эдийн засаг (IPE) мэргэжлээр амжилттай төгссөн. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг идэвхтэй хамгаалж, ХДХВ, ДОХ -оос урьдчилан сэргийлэх зорилготой компанит ажилд оролцдог.

Эдгээр бүсгүйчүүд өнөө үеийн тэмцээнд оролцвол ялах байсан гэж та бодож байна уу? Эсвэл түүнээс хойш гоо сайхны стандартууд эрс өөрчлөгдсөн гэж та боддог уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!