Жирэмсэн үед бидний мөнгийг үрдэг ч зайлшгүй худалдаж авдаг 10 зүйл

Жирэмслэлт бол эмэгтэй хүн бүрийн хувьд онцгой үе юм. Бие махбодийн өдөр тутмын өөрчлөлтөөс эхлээд төрөх хүртэл бүх зүйлийг урьдчилан сайтар бэлтгэх хэрэгтэй болдог. Үндсэндээ төрөхөд бэлтгэхэд худалдаж авах зүйлсийн жагсаалт өссөөр байдаг.

Бүсгүйчүүдийн төрөх хүртэл хэрэгтэй зүйлс болон мэргэжилтнүүдийн санаа бодлыг хуваалцаж байна.

Жирэмсний тусгай хувцас

Жирэмсэн үед эмэгтэй хүний бие маш хурдан өөрчлөгддөг тул та тухтай, сул хувцас сонгох хэрэгтэй. Харамсалтай нь жирэмсний тусгай хувцас тийм ч хямд биш. Эмэгтэйчүүд дунджаар 500 мянгаас 1 сая орчим төгрөг зарцуулдаг. Түүнээс гадна эдгээр хувцас бүгд биед эвтэйхэн байдаггүй бөгөөд төрсний дараа барага ашиглагддаггүй. Магадгүй танд зүгээр л сул өмд бүс хэрэгтэй ч байж болох юм.

Бүсгүйчүүдийн сэтгэгдэл:

  • Жирэмсний хувцас нь ихэвчлэн маш том салбагар байдаг. Би жирэмсний гэхээсээ илүү том хэмжээтэй хувцас худалдаж авдаг. Том даашинз, том цамц гэх мэт.
  • Би жирэмсэн байхдаа маш олон янзын даашинз худалдаж авсан. Би үүнд маш их мөнгө зарцуулсан боловч тэр үедээ надад таалагддаггүй байсан. Зарим даашинз бүр хэт жижигхэн болохоор миний гэдсийг бариад байдаг байсан.

Ургийн эход харуулах хямд сонголтууд

Ихэнх ээжүүд хүүхдийнхээ эрүүл байдалд санаа зовниж ураг хэрхэн өсөж байгааг мэдэхийг хүсдэг. Жирэмсэн эхчүүд ургийн зүрхний цохилтыг хянадаг хямд монитор худалдаж авах боломжтой. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд эдгээр төхөөрөмжийг ашиглахыг зөвлөдөггүй.

Нэгдүгээрт, энэ мэргэжлийн аппаратаас асар их ялгаатай. Хоёрдугаарт, зөвхөн эмнэлгийн мэргэжилтэн зүрхний цохилтыг хянаж , бүх зүйл зүгээр эсэхийг тодорхойлж чадна. Үүний зэрэгцээ, аппаратыг байнга хэрэглэх нь эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдэх нь зүйтэй юм.

Бүсгүйчүүдийн сэтгэгдэл:

  • Би мэргэжлийн эх баригч хүн. Манай эмнэлэгийн ургийн хөгжлийг хянах төхөөрөмж ойролцоогоор 2 сая төгрөгний үнэтэй байсан. Та үүнийг 150-200 мянгаар авах боломжгүй. Нэмж дурдахад ирээдүйн эхчүүд ургийн зүрхний цохилтыг хэвийн эсвэл хэвийн бус гэж юу болохыг сайн ялгаж сурах хэрэгтэй.

Суналт, язралтын тос

Жирэмслэлт нь ихэвчлэн эмэгтэй хүний биед язралт үлдээдэг. Харамсалтай нь ихэнх язралтын эсрэг тоснууд үр дүн багатай байдаг. Гэхдээ гэдэс томорч эхлэхэд загатнаж буй арьсыг тайвшруулж чаддаг. Сайн бүтээгдэхүүнийг олохын тулд эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.

Бүсгүйчүүдийн сэтгэгдэл:

  • Харамсалтай боловч язралт нь генетикийн хувьд тохиолддог зүйл бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд хийж чадах зүйл ховор. Зарим хүмүүс загатнаа багасгахын тулд тос хэрэглэдэг. Би хувьдаа тос түрхээгүй.

Эмчийн зөвлөөгүй өөр өөр витамины нэмэлтүүд

Жирэмсэн үед эрүүл хоол хүнс маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэнхдээ жирэмсэн эхчүүд илүү их тэжээллэг бодис хэрэглэхийн тулд өөр өөр төрлийн витамины бэлдмэл хэрэглэж эхэлдэг.

Сүүлийн үеийн судалгаануудаас харахад нэмэлт витаминууд нь тийм ч их хэрэг болдоггүй бөгөөд хяналтын эмч тань нэмэлт витамин зөвлөөгүй бол зөвхөн фолийн хүчил, Д аминдэмийг ууна.

Бүсгүйчүүдийн сэтгэгдэл:

  • Би жирэмсэн үедээ витамин уухыг хичээсэн боловч миний хордлогыг улам дордуулж байгааг нь мэдсэнээс хойш хэрэглэхээ больсон.

Зарим жирэмсний дэр

Энэхүү дэр нь нэлээд тохь тухтай боловч материалын чанараас ихээхэн хамаардаг. Үүнээс гадна хүмүүс заримдаа дэрээ хэмжээг нь харгалзахгүй сонгодог. Хэтэрхий том дэр сонговол таны унтах хэсгийн инэнх зайг эзлэх сул талтай. Сайн сонголтууд нь хямдхан биш боловч унтахад илүү тохь тухтай байдаг. Хэрэв та хүсвэл эдгээр дэрнүүдийг өөртөө нийцүүлэн хийж болно.

Маш олон хүүхдийн хувцас

Олон ээжүүд хүүхдийн хувцас ихээр худалдаж авах дуртай байдаг. Бяцхан хүүхдийн футболк, өмд, даашинз үнэхээр хөөрхөн харагддаг тул хажуугаар нь зүгээр өнгөрөхөд хэцүү юм. Гэвч хүүхдэд ийм олон хувцас хэрэггүй бөгөөд хувцас байнга солигдох нь нялх хүүхдийн арьсанд цочролыг үүсгэдэг. Нярай хүүхдүүд маш хурдан өсч, томордог учир зарим хувцас нь бараг ашиглагдаагүй хэвээр үлдэж, зүгээр л шүүгээнд зай эзэлсээр үлддэг.

Бүсгүйчүүдийн сэтгэгдэл:

  • Би хүүгээ гэдсэндээ байханд нь маш олон хувцас авсан ч түүнд маань таараагүй.

Хөхний шахуурга болон угж

Энэ нь маш хэрэгтэй зүйлсийн нэг бөгөөд жирэмсэн эмэгтэй хүүхдээ өөрйин хөхөөрөө хооллохыг хүсч байгаа бол үүнийг урьдчилан худалдаж авах хэрэггүй. Мөн худалдаж авсан ч дараа нь танд таарахгүй байх магадлалтай.

Бүсгүйчүүдийн сэтгэгдэл:

  • Бид хүүхдээ төрүүлэхээсээ нэлээд өмнө янз бүрийн хэмжээтэй хошуутай, ариутгагчтай сав худалдаж авсан. Гэхдээ надад тэдгээрийг ашиглах боломж олдоогүй. Учир нь миний хүү эхний жилдээ хөхний сүүнээс өөр нэмэлт бүтээгдэхүүн огт хэрэглээгүй.

Хүүхдийн саатуулах, унтуулах дуу гаргадаг төхөөрөмж

Зарим эцэг эхчүүд хүүхдээ сайн унтуулахын тулд энэхүү төхөөрөмжийг худалдаж авдаг. Энэ төхөөрөмж нь нялх хүүхдийг хурдан унтахад тусалдаг боловч бүх хүүхдэд нөлөөлдөггүй. Үүнээс гадна уг дуу чимээ үүсгэгчийг байнга хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.

Зарим төрлийн гэдэсний корсет

Гэдэсний корсет нуруу нь өвддөг олон жирэмсэн эхчүүдэд тусалдаг. Гэсэн хэдий ч зарим мэргэжилтнүүд эдгээрийг удаан хугацаагаар өмсөхийг зөвлөдөггүй. Удаан хэрэглэвэл танд маш тухгүй байдал үүсгэдэг. Та эдгээрийг авахыг хүсвэл зориулалтын дэлгүүрээс авах хэрэгтэй ба онлайнаар хямд авбал танд тохирохгүй байх нь элбэг гэдгийг санаарай.

Хүүхдээ хөхүүлэх нөмрөг

Зарим жирэмсэн эхчүүд хүүхдээ олны өмнө хэрхэн хөхүүлэх талаар боддог. Аз болоход, хөхөөр хооллох үйл явцыг далд болгодог нөмрөг маш ихээр худалдаалагддаг. Харин энэ нь 2 сул талтай. Нэгдүгээрт, зарим загварууд нь хэтэрхий том хэмжээтэй тул та өөрөө авч явах ёстой. Хоёрдугаарт, бүх нялх хүүхэд хооллохдоо халхалж байгаад баяртай байдаггүй. Тиймээс ороолт эсвэл хөнгөн алчуур авч явах нь илүү хялбар болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!