Хулгайч нарын таны эд зүйлсийг хулгайлахад ашигладаг 7 заль мэх

Хулгайчид таны халааснаас ямар нэгэн зүйл хулгайлахын тулд зөвхөн 2 хуруугаа л ашиглахад л хангалттай байдаг. Энэ нь тэдний хувьд хамгийн энгийн арга бөгөөд хүмүүс ихэнхдээ анзаардаггүй.

Өнөө үед хулгайчдын арга хэрхэн нарийссан талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

1. “Хүүхэд тэврэх” заль мэх

Танихгүй хүн таныг хүүхдээ тэвэрч тус болохыг шаардвал энэ нь магадгүй хулгайн нэг тактик юм. Таныг туслаж байх үед хулгайчид цүнх болон халааснаас тань эд зүйлс авах аюултай.

2. “Метроны нөхцөл байдал” -ын заль мэх

Энэ нь нийтийн тээвэр гэх мэт ямар нэгэн хөл хөдөлгөөн ихтэй газар тохиолддог ба хөл үймээн дунд та халааснаасаа юмаа алдаж байгаагаа анзаарахгүй. Тэд зөвхөн 2 хуруугаа ашиглан таны эд зүйлсийг төвөггүйхэн авч чадна.

3. Цаасны заль

Энэ нь ихэвчлэн хуучин цаас ашиглагддаг бөгөөд та өөрийгөө кафед сууж байгаагаар төсөөлөөд үз. Таны утас ширээн дээр тань байна. Танихгүй хүн хөгжлийн бэрхшээлтэй учир тусламж хэрэгтэй гэсэн зурвас танд үзүүлнэ. Тэрээр цаасыг буцааж автал таны утас байхгүй болсон байна. Та утасаа байхгүй байгааг түүнийг явсаны дараа л анзаарна.

4. “Эвдэрсэн камер” -ын заль мэх

Таныг гудамжаар явж байтал хэн хэгэн зураг авч өгөөч гэж гуйна. Та зургийг авах гэтэл утасных нь камер хагарч эвдэрсэн байна. Та түүнийг эзэнд нь хэлтэл таныг буруутган улмаар төлөхийг шаардана.

5. “Супермаркет” -ын заль мэх

Үл таних хүн таныг дэлгүүрт явж байх үед ямар нэг юм хаана байгааг асууна. Та тэдэнд туслан зааж өгч байх үед таны тэргэнд үлдээсэн эд зүйлс, хүрэм, түрийвчийг төвөггүйхэн авч чадна.

6. “Селфи” заль мэх

Та хаа нэг газар аялаж яваа гэж бодьё. Магадгүй танилцсан хүмүүстэйгээ селфи хийх үед та халааснаасаа, цүнхнээсээ юмаа алдаж байгаагаа огт анзаарахгүй.

7. “Хуурамч хулгайч” заль мэх

Энэ бол хөл хөдөлгөөн ихтэй газар тохиолдож болох өөр нэгэн заль юм. Хулгайн бүлгийн нэг гишүүн хулгайч гэж хашгирна. Тэр үед хүмүүс үнэт зүйлсээ тэмтэрч шалгаж үздэг. Харин дараагаар нь жинхэнэ хулгайч нар хөл үймээн дунд ажиллах болно.

Та ямар нэг зүйлээ хулгайд алдаж байсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!