Зар сурталчилгаанд хоолыг илүү амттай харагдуулахын тулд ашигладаг 12 арга

Амттай гамбургер, зайрмаг, хүйтэн сод зэргийг зар сурталчилгаагаар үзсэнийхээ дараа нэг бус удаа идэхийг хүсч байсан л биздээ. Гэхдээ захиалгаар ирсэний дараа нь жинхэнэ бүтээгдэхүүн нь бидэнд сурталчилсан шиг биш гэдгийг хараад урам хугардаг. Энэхүү хууран мэхлэлтийн нууцыг хүнсний загвар гэж нэрлэдэг бөгөөд энэ нь гэрэл зурагчдаар авхуулан түгээн дэлгэрүүлэх зорилгоор ашигладаг арга юм.

Бид та бүхэнд зар сурталчилгаараар сурталчилсан бараа бодит байдал дээр ямар байдаг талаарх зарим мэдээллийг хүргэж байна.

1. Бургерийг шүдний чигчлүүр болон хөвөнгөөр том, дүүрэн харагдуулдаг

Бургерт дурлагчид сурталчилгаанд том харагддаг боловч бодит байдал огт өөр гэдгийг маш сайн мэддэг. Тэднийг сайхан харагдуулахын тулд бяслагийг хайлуулан урсгаж харагдуулдаг. Мөн илүү өндөр харагдуулахын тулд хөвөн, шүдний чигчлүүр зэргийг ашигладаг ба махыг шинэхэн шүүслэг харагдуулахын тулд зураг дээр тос нэмж өгдөг байна.

2. Зайрмагны рекламыг үнэн хэрэгтээ нухсан төмс үсний ангижруулагч зэргээр хийдэг

Зайрмаг төгс зураг авахаас өмнө хайлах эрсдэлтэй тул гэрэл зурагчид түүнийг нухсан төмс үсний ангижруулагч ашиглан хөлдөөгөөд зургийг авдаг.

3. Халаасан тампон таны харж байгаа халуун хоолны утааг орлодог

Хоол нь зуухнаас шинэхэн гарч байгааг мэдрүүлэх өргөн хэрэглэгддэг арга бол тампоныг богино долгионы зууханд халааж, уураар норгоод хоолны ард байрлуулж утааны долгион харагдуулах явдал юм.

4. Панкейкийг кардон цаасаар өндөрлөдөг бөгөөд дээрээс нь асгасан сироп нь моторын тос юм

Панкейкний реклам хийх нь тийм ч амархан биш. Тэднийг илүү өндөр сайхан харагдуулахын тулд кардон цаас нэмж өгдөг ба моторын тосыг дээрээс нь асгадаг. Ингэсэнээр сироп нь ердийнх шиг шингэдэггүй зураг дээр илүү тод харагддаг аж.

5. Сода ихэвчлэн хуурамч мөстэй байдаг

Хоолны зураг авах нь тийм ч хялбар ажил биш. Учир нь төгс зураг авах, бүх нарийн ширийн зүйлийг хамгийн сайн авах нь олон цагийн хичээл зүтгэл шаарддаг. Мэдээжийн хэрэг мөс тасалгааны темпертурт удаан байж чадахгүй. Тиймээс хуурамч мөсөн шоо ашигладаг байна.

6. Тахианы мах угаалгын нунтагны ачаар алтлаг өнгөтэй болдог

Шарсан тахиа зар сурталчилгаан дээр илүү сайхан харагддаг. Зураг дээр илүү сайхан шаржигнуур харагдуулахын тулд түүхий махан дээрээ салфетка наагаад шарах зууханд байлгана.Дараагаар нь угаалгын нунтаг бор, алтлаг өнгөтэй холиод будвал илүү сайхан харагддаг байна.

7. Цөцгийн тосыг сахлын хөөсөөр орлуулдаг

Цөцгийтэй бялуу маш сайхан харагддаг. Гэхдээ гэрл зураг битгий хэл хөргөгчинд ч амархан муудах, хатах тал бий. Камерийн дуранд хайлах, хатах зэрэг асуудал гаргахгүйн тулд зар сурталчилгааны багийнхан сахлын хөөсийг ашигладаг.

8. Хоолны сурталчилгааны махыг маш халуунаар шарж ашигладаг

Бодит амьдрал дээр шарсан хоол нь амт чанараараа төгс төгөлдөр боловч гадаад төрхөөрөө тийм ч сонирхолтой байдаггүй. Гэхдээ төгс тэгш хэмтэй шарах шугамыг гаргах олон арга бий. Мах нь тийм ч сайхан шарагдаагүй бол сурталчилгааны мэргэжилтэнүүд халуун төмөр, саваа зэргийг ашиглан илүү сайхан харагдуулдаг.

9. Кофений хөөсийг сүү болон цөцгийгөөр хийдэг

Хүйтэн өдрүүдэд халуун кофе шиг сайхан зүйл үгүй бизээ. Гэхдээ бид гэртээ кофе шопийн мэргэжилтнүүд шиг сайхан кофе хийж чаддаггүй. Гэхдээ зар сурталчилгаан дээр бол гэр болон кофе шопоос тэс өөр харагддаг.

Үүнийг хийхийн тулд хурдан уусдаг кофе ашигладаг ба өнгийг илүү сайхан харагдуулахын тулд шоколадны сироп нэмж өгдөг. Дараагаар нь хөөсийг илүү сайн тогтвортой харагдуулахын тулд сүү цөцгийн тос ашигладаг.

10. Жимсний өнгийг уруулын будгаар төгс харагдуулдаг

Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ нь сайхан амттай боловч сурталчилгаан дээр хүнсний дэлгүүрт байгаагаас хамаагүй илүү гоё харагддаг. Нууц нь юу вэ гэвэл жимсний цагаан толбо болон бусад хэсгийг арилгахын тулд уруулын будаг ашигладаг.

11. Жимсийг шинэхэн харагдуулахын тулд ус, глицерин цацдаг

Жимс, хүнсний ногоо шинэхэн байх тусам илүү эрүүл, амттай байдаг. Үүнийг гаргахын тулд гэрэл зурагчид шүршигч саванд 50% ус, 50% глицерин хольж, жимс жимсгэнэ, хүнсний ногоондоо цацдаг. Үүний дараа сурталчилгааны процесс эхэлдэг байна.

12. Сүүг цавуугаар сольдог

Өглөөний хоолны сурталчилгааны зургууд маш сайхан харагддаг. Сурталчилгааны гэрэл зурагчид энэ хоолыг дүрслэхэд ашигладаг хамгийн энгийн заль мэх бол эхлээд гурил, усны энгийн зуурмагийг аяганд дүүргэх явдал юм. Дараа нь үр тариаг живж, наалдуулахгүйн тулд сүүний оронд цагаан цавуу нэмнэ. Энэ нь гэрэл зурагчинд төгс зургийг авахад илүү тус болдог.

Бодит амьдрал дээр сурталчилгаагаар хоол хараад захиалтал таны урмыг хугалсан хоол юу байсан бэ? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!