Хосуудын гэрлэлт удаан үргэлжлэхгүй байхад нөлөөлдөг санаанд оромгүй 9 зүйл

Бүх хүмүүс насан туршийн хайрыг л хүсдэг боловч бодит амьдрал дээр энэ нь ховорхон тохиолддог. Европт хүмүүс сүүлийн 50 жилийн дотор 2.5 дахин их салж, гэрлэлт 2 дахин багассан байна. Сайн тал нь салалтыг урьдчилан харах боломжтой бөгөөд үүнийг шинжлэх ухааны судалгаагаар баталгаажуулсан байна.

Бид та бүхэнд судалгааны үр дүнд эрдэмтэд салалтын талаар ямар дүгнэлтэд хүрсэн тухай мэдээллийг хүргэж байна.

1. Тэдний бага насны зурган дээрх инээмсэглэлүүдийн тоо

Сэтгэл судлаачид салах шалтгааныг бага наснаас нь эхлэн таамагдах боломжтойг тогтоожээ. Нэгэн судалгаагаар эрдэмтэд коллежийн альбомнаас авсан зургуудыг хараад инээмсэглэлийг 1-ээс 10 хүртэл үнэлжээ. Инээмсэглэлийг яаж инээж байгаагаас нь харж нүдээрээ болон хацраараа инээж байгаагаас 1-10 хүртэл үнэлсэн ба зурган дээрээ инээмсэглэж байгаа хүмүүсийн амьдрал маш тогтвортой байсан. Харин зураг дээр уйтгартай бас хөмсөгөө зангидсан хүмүүс амьдрал дээр хамгийн дээд тал нь 5 дахин их салсан байв.

2. Тэдний дуу хоолойны болон сэтгэл хөдлөлийн өнгө

Компьютерийн алгоритм нь гэрлэлтийн амжилтыг 79%-ийн нарийвчлалтайгаар урьдчилан таамаглах боломжтой бөгөөд бие биетэйгээ харилцахдаа эхнэр, нөхөр хоёрын дуу хоолойны өнгийг л ашигладаг. Эрдэмтэд сэтгэл судлаачтай уулзаж, дараа нь тэдний зарим гэр бүлийн байдлыг 5 жилийн турш ажигласан 100 гаруй хосуудад дүн шинжилгээ хийжээ. Үүнээс гэр бүлийн харилцаа цоглог, эрүүл хөгжилтэй байсан нь тогтвортой байсан ба хосуудын харилцаанд хэн нэгнийх нь ярих зүйл сонин биш харин яаж хэлж байгаа нь чухал гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

3. Эсрэг хүйсний хамтрагч

Данийн судлаачдын үзэж байгаагаар ихэвчлэн эсрэг хүйсийн хүмүүсийн хүрээлэлд ажилладаг хүмүүс 15% илүү салдаг байна. Энэ судалгаанд 1981-2002 онд Дани улсад гэрлэсэн бүх хосуудыг судалж үзсэн ба тэдний 100,000 нь аль хэдийн салсан болохыг олж мэджээ.

4. Ээжийн хүмүүжил

Ихэнхдээ эмэгтэйчүүд салах өргөдлөө өгдөг. Түүгээр ч барахгүй ихэнх хосууд эцэг эхийнхээ зан байдлыг, ялангуяа ээжийнхээ зан байдлыг хуулбарладаг болохыг харуулсан судалгаа байдаг. Социологичид 7000 хүний зан байдлыг судалж үзээд хэрэв ээж нь ихэвчлэн шинэ харилцаа үүсгэвэл (энэ нь гэрлэлт эсвэл зүгээр л хамт амьдарч байсан эсэх) тэдний насанд хүрсэн хүүхдүүд адилхан үйлдэл гаргах болно гэжээ.

5. Зөрчилдөөнийг үл тоомсорлох

Жон Готтман салалтын 4 өдөөгчийг нэрлэжээ. Хямсгар байдал, хохирогчийн байр суурь, шүүмжлэгчид, зөрчилдөөнийг үл тоомсорлох. Энэхүү 4 зүйл бол нь анх харахад гэмгүй мэт боловч практик дээр энэ нь зан авирын маш аюултай зүйлс юм. Удаан хугацааны турш таныг бухимдуулж байсан асуудлаар халуун яриа өрнүүлэх үед хайрт тань яриаг дэмжихээ больсон гэж төсөөлөөд үз дээ. Эдгээр асуудлуудыг үл тоомсорлож эхлэвэл хосуудын харилцаа улам бүр холдож уламаар салах шалтгаан болдог.

6. Нөхөр нь эхнэрийнхээ найз нөхдөд муухай хандах сөрөг хандлага

Эрдэмтэд 16 жилийн турш гэрлэсэн 373 хосын харилцаанд дүн шинжилгээ хийжээ. Хосуудын 46% нь гэрлэснийхээ 16 дахь жилдээ салсан нь тогтоогдсон бөгөөд ихэнхдээ нөхөр нь эхнэрийнхээ найз нөхдийг шүүмжилсэн бол гэрлэлтийнхээ эхний жилд ирээдүйд салах болно гэж таамагласан байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь найзуудын дотно байдал, эмэгтэйчүүдүүн хувьд тэдний найз нөхдийн харилцаа удаан үргэлжлэхтэй холбоотой байдаг бол эрэгтэй нөхөрлөл нь ихэвчлэн хамтарсан үйл ажиллагаанаас хамаардаг.

Үүнээс харахад эрчүүд найз нөхдийн харилцаанд илүү олон хүрээлэлтэй байдаг ч эмэгтэйчүүд шиг дотно байдаггүйтэй холбоотой. Харин эмэгтэйчүүдийн найз нөхөдийн харилцаа илүү удаан үргэлжилдэг учир тэдний найзууд нөхрийг нь эвгүй байдалд оруулах нь элбэг байдаг.

7. Шинээр гэрлэсэн хүмүүс бие биенээ хэт их хайрладаг

Сэтгэл судлаач Тед Хустон 13 жилийн дотор гэрлэсэн 168 хосыг судалсан байна. Үр дүнг 2001 онд “Хүмүүс хоорондын харилцаа ба бүлгийн үйл явц” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд өмнөх амьдралдаа 7 ба түүнээс дээш жил болоод салсан хосууд шинэ хостойгоо хайрын харилцаа нь илүү амжилттай байдаг аж.

Энэ нь хүчтэй романтик мэдрэмжээр харилцаа үүсгэсэн хосууд салах магадлал өндөр байсантай холбоотой юм. Мэргэжилтэн Авива Патз романтик мэдрэмж, нялуун харилцаа багатай гэрлэлт нь ихэвчлэн илүү ирээдүйтэй байдаг гэж хэлжээ.

8. Ядуурал ба ажилгүйдэл

Хүнд нөхцөлд амьдрах амаргүй байх нь ойлгомжтой. Санхүүгийн хувьд тогтвортой гэр бүлтэй харьцуулахад эдгээр гэр бүлийн харилцаа ихэвчлэн зогсдог. Судлаач Боб Биррелл гэр бүл салсны дараа тэдний санхүүгийн үр дүнгийн талаар хийсэн судалгаа үүнийг баталж байна. Бодит байдал дээр энэ нь гэр бүлийнхээ төлөө илүү их зүтгээгүйтэй холбоотой. Зөвхөн нөхөр нь ажиллах биш эхнэр нь ч бас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм.

9. Нарийхан ор

Эхнэр, нөхөр нь өргөн орон дээр унтаж, сэтгэл санаа, бие бялдрын хувьд сайн унтаж амарч эрүүл орчинд амьдрах ёстой. Нойрны асуудлыг судалж буй эрдэмтэд хосуудын 30-40% нь өөр өөр оронд унтдаг болохыг тогтоожээ. Чанар муутай унтах нь салахад хүргэж болзошгүй тул зарим үед тусдаа унтах нь сайн хэрэг юм. Тиймээс, хэрэв та харилцаагаа бат бөх байлгахыг хүсч байвал сайн унтаарай.

Таны бодлоор салалтыг урьдчилан таамаглах эсвэл түүнээс зайлсхийхэд туслах өөр ямар зүйл байж болох вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!