Алдартай бүсгүйчүүдийн өмссөн хувцас болон гоёл чимэглэлүүд ямар утга илэрхийлдэг вэ?

Алдартнууд цаг үргэлж хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарын турш чухал үйл явдалд бэлдэж байдаг. Тэд гадаад төрх болон хамгийн жижиг зүйлүүдэд хүртэл ач холбогдол өгч ихэвчлэн хувцас, дагалдах хэрэгслээрээ онцгой утга илэрхийлхийг хүсдэг.

Фенүүд болон загварын мэргэжилтнүүд алдартнууд ямар нарийн ширийн зүйлийг ашиглан ямар зүйлийг дамжуулахыг хүсч буйг тааварласан байна. Бид та бүхэнд алдартай хүмүүсийн сонин содон гоёлууд ямар утгатай гэдгийг харуулсан мэдээллийг хүргэж байна.

Николь Кидман

Жилийн шилдэг эмэгтэйчүүдийн ёслолын үеэр Николь Кидманы өмссөн Dior-ын даашинзыг далавчаа дэлгэсэн эмэгтэйн дүрс бүхий хатгамлаар чимэглэсэн байв. Энэ даашинзыг сонгох нь санамсаргүй биш байсан ба цээж дээрх хатгамал нь хүний хязгааргүй эрх чөлөөг бэлгэдсэн аж.

“Би өнөө орой далавчтай мэт даашинз өмссөн. Залуу охид, бүсгүйчүүдэд хэлэхэд далавч чинь таслагдсан байсан ч та үүнийгээ буцааж босгож, нисч чадна” гэж жүжигчин ёслолын үеэр хэлжээ.

Скарлетт Жоанссон

Скарлетт Жоанссон 2018 онд жил бүр зохион байгуулагддаг Met Gala-д Marchesa брэндийн даашинзыг сонгосон байна. Уг брэндийг Керен Крейг, Жоржина Чапман гэсэн 2 эмэгтэй үүсгэн байгуулсан. Ийм сонголт хийснээр жүжигчин бүсгүй эдгээр загвар зохион бүтээгчдийн брэндийг дэмжихийг хүсчээ. Жоанссоны хэлснээр, Марчесагийн хувцас нь охидыг өөртэй нь адил өөртөө итгэлтэй, гоёмсог болгоно гэжээ.

Хэйли Болдуин

Хэйли Болдуин бол гудамжны загварын жинхэнэ хатан хаан бөгөөд түүний хуримын даашинз гудамжны хэв маягийн зарим элементүүдтэй байсан нь гайхах зүйл биш юм. Хувцасны загварыг Off_White нэртэй гудамжны хэв маягийн гол брэндүүдийн нэгийг бүтээгч Виржил Аблох хийжээ. Дашрамд хэлэхэд энэ бол хуримын даашинз бүтээгч загвар зохион бүтээгчийн анхны загвар байв.

Хэдийгээр энэ нь сонгодог хэв маягаар хийгдсэн боловч “Үхэл биднийг салгах хүртэл” гэсэн хатгамал элементүүд, мөн хөндлөн сумаар чимэглэсэн байв.

Лаура Дерн

Лаура Дерн 2019 онд “Алтан бөмбөрцөг” ёслолын үеэр Валентиногийн гоёмсог улаан даашинз өмссөн ба жижиг гар цүнх барьсан байв. Хэрэв та анхааралтай ажиглавал дагалдах хэрэгслийг “Цаг дууслаа” гэсэн тэмдэг бүхий хар туузаар чимэглэсэн болохыг анзаарах болно. Жүжигчин бүсгүй дараа нь хүлээн авалтын үеэр тайлбарлахдаа: Энэхүү жижигхэн деталийн тусламжтайгаар ижил нэртэй хөдөлгөөнийг дэмжихийг хүсчээ.

Гвен Стефани

62 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр Гвен Стефани ер бусын далайн хясаагаар бүрэн чимэглэгдсэн мини даашинзаар шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан. Хамгийн гол зүйл нь дуучны нөхөр Блэйк Шелтон олон жилийн турш хайртай эмэгтэйдээ зориулж цуглуулж байжээ. Тиймээс Dolce & Gabbana дизайнерууд уг цуглуулгыг ашиглах ер бусын аргыг олжээ.

Мэрайя Кэри

1997 онд MTV VMA-ийн ёслолын үеэр Мэрайя Кэри хар топ, юбка зэргээс бүрдсэн хувцас өмссөн байв. Үйл явдал болохоос хэдхэн цагийн өмнө дуучин Sony Music-ийн гүйцэтгэх захирал Томми Моттолагаас салжээ. Тэрээр алдартнуудын дүр төрхийг хатуу шүүмжилдэг байсан. Тиймээс уг хувцас нь түүний шинэ амьдрал эрх чөлөөг илэрхийлсэн байв.

Меган Маркл

Уламжлал ёсоор Британийн хааны гэр бүлийн төлөөлөгчид төрснөөс хэдхэн цагийн дараа шинэ төрсөн хүүхдээ олон нийтэд үзүүлдэг. Гэхдээ Меган Маркл энэ дүрмийг зөрчих зоригтой байсан бөгөөд хүүхэд төрснөөс хойш ердөө 2 хоногийн дараа сэтгүүлчдийн өмнө гарч ирэхдээ маш зоригтой хувцас сонгожээ. Тэрээр гэдэсээ нуухыг ч хүсээгүй нь зураг дээр илт харагдаж байна. Хэрэв та бусад хааны гэр бүлийн хүмүүсийн зургийг харвал тэд гэдсээ нуусан том даашинзтай байх болно.

Мэрлин Монро

Мэрилин Монро, АНУ -ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди нарын харилцааны түүх олон нууц, цуу ярианд бүрхэгдсэн байдаг. Хэдийгээр тэдний холбоог албан ёсоор баталгаажуулаагүй ч Кеннедигийн 45 насны төрсөн өдрөөр жүжигчин болон ерөнхийлөгчийн олон нийтэд ил байдал, мөн уг арга хэмжээнд Монро очсон нь гал дээр тос нэмсэн юм.

Жүжигчин бүсгүй “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён Ерөнхийлөгч” хэмээх үгийг далдуур илэрхийлэхийн тулд олон мянган гоёл чимэглэлийн чулуугаар чимэглэсэн тунгалаг даашинзыг сонгожээ. Хувцаслалт нь маш тодорхой байсан тул Мэрилины ерөнхийлөгчид хандах хандлага нь нэг төрлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Рианна

1994 онд хунтайж Чарльз Камилла Паркер Боулзтай харилцаатай гэдгээ албан ёсоор зарлав. Гүнж Диана удалгүй хааны протоколыг зөрчсөн даашинз өмсөж завхай явдлынх нь өшөөг авав. Задгай мөртэй хар даашинз. Энэхүү зоригтой хувцас нь “өшөө авах даашинз” нэртэйгээр түүхэнд үлдэж, бусад олон алдартай эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн юм.

2017 онд Рианна “Diamond Ball” дээр Ralph & Russo брэндийн хар өнгийн даашинзтай гарч ирсэн нь хатагтай Диана гүнжийн ширүүхэн дүр төрхтэй төстэй байв. Дуучин бүсгүй гүнжийг ийнхүү хүндэтгэсэн байна.

Билли Эйлиш

2021 онд Билли Эйлиш Met Gala-д маш гэнэтийн хувцастай оролцсон. Өөртөө итгэлгүй өсвөр насны хүүхдээс гайхалтай Холливудын шилдэг, эмэгтэйлэг даашинзаар сольжээ. Нэг л мэдэхэд залуу дуучны шинэ дүр төрх нь түүний карьерын хувьд төдийгүй Оскар де ла Рента брэндийн хувьд эргэлтийн цэг болсон юм. Эйлиш уг компанитай хамтран ажиллахын тулд байгалийн үслэг эдлэл хэрэглэхээс бүрэн татгалзах ёстой байв.

Хувцасны шүүгээнд тань онцгой утга агуулсан хувцас, дагалдах хэрэгсэл бий юу? Та бидэнтэй сэтгэгдлээ хувалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!