Жоохон салат хийх гэж заавал майонез худалдан авах хэрэг гарч байна уу? Тэгвэл майонез гэртээ хийж сураарай!

Амттай салат бэлтгэхэд майонез хэрэг болдог шүү дээ. Багахан салат амтлах гэж заавал дэлгүүрээс майонез авах шаардлагагүй.

Хэрэв майонез авчихвал гүйцэт хэрэглэж дуусгалгүй муутгаж орхидог шүү дээ. Ингээд л та хэрэггүй зүйлд мөнгөө үрсэн болж таарна.

Тэгвэл энэ мэтчилэн мөнгөө үрэхгүйн тулд та гэртээ багахан майонез хийгээд сурчихвал тун ч хэрэгтэй биш гэж үү? Гэрийн эзэгтэй бүр үүнийг заавал мэддэг байх ёстой шүү.

Орц:

  • Өндөг – 1 ширхэг
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Гич – 1 халбага
  • Ургамлын тос – 250 гр
  • Нимбэг – тал
  • Давс – амталгаагаар

Өндөг, өндөгний шар, гич, нимбэгний шүүс, ургамлын тосоо нийлүүлж, блендэрт хийж эргүүлээрэй. Үүн дээрээ давс хийж амтална.

Бэлэн болсон майонезаа шилэн саванд хийж, хөргөгчинд 5-7 хоног хадгалж хэрэглэж болох юм.

Та гэртээ бэлтгэсэн майонезоор төрөл бүрийн салат, зуушийг амталж идэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!