Хүн бүрийн мэдэх ёстой цахим орчинд өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалах 8 зөвлөгөө

Өнөөгийн ертөнцөд интернет хэрэглэгчид аюулгүй байдлаа хэрхэн хангаж, кибер гэмт хэрэгтнүүдээс өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэддэг байх ёстой. Гэхдээ өнөө үед хакерууд болон луйварчид хүний хувийн мэдээлэл хулгайлах маш олон аргыг хэрэглэдэг болжээ. Аз болоход та өөрийгөө аюулгүй байлгахын тулд заавал компьютерийн мэргэжилтэн байх албагүй.

Бид та бүхэнд интернэт орчинд хэрхэн аюулгүй байх талаарх зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дээр өөр өөр зурагнууд ашиглаарай

Таны профайлын зураг нь таныг хэн болохыг илэрхийлдэг бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрээс хэн ч харж болно. Хэрэв хэн нэгэн зураг хайх юм бол тэд ижил зурагтай олон профайл олж чадна. Тэд таны хувийн амьдралын талаар илүү ихийг мэдэхийн тулд эдгээр профайлын өгөгдлийг холбож таны бүх зүйлсийг олох боломжтой.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бүрт өөр өөр зураг ашиглах нь таны хувийн нууцлалыг хангах болно. Нэмж дурдахад өөрийнхөө тухай мэдээлэл өгөхгүйн тулд зургуудаа томруулах боломжгүй байлгах хэрэгтэй.

2. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн асуулт хариулт бол урхи юм

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн асуулт хариулт нь таны хувийн зан чанарыг тодорхойлох сайн арга гэж үздэг. Бодит байдал дээр эдгээр нь таны мэдлэгийг сорих зорилгогүй, харин сошиал медиагаар дамжуулан мэдээлэл олж авахын тулд таныг хууран мэхлэх зорилготой юм. Тэдний гол зорилго бол хохирогчдын имэйл хаяг, нууц үг, зээлийн картын дугаар гэх мэт хувийн мэдээллийг олж авах явдал юм. Түүнчлэн, эдгээр гэмт хэрэгтнүүд ихэвчлэн онлайн асуулт хариулт болон сонирхол татахуйц зүйлсийг ашигладаг.

3. Хамгаалалтгүй нийтийн Wi-Fi ашиглахаас зайлсхий

Хамгаалалтгүй нийтийн Wi-Fi ашиглах нь өөртөө аюул занал учруулж буйтай адил юм. Үүний цаад шалтгаан нь ийм сүлжээ аюулгүй бус байгаатай холбоотой юм. Тиймээс нийтийн Wi-Fi ашиглахдаа нийгмийн даатгалын дугаар эсвэл санхүүгийн итгэмжлэл оруулахаас зайлсхийх хэрэгтэй.

4. Хаана байгаагаа хуваалцахдаа болгоомжтой байгаарай

Та байгаа газраа олон нийтэд дэлгэх нь тийм ч таатай зүйл биш. Энэ нь бусдад таны гэрийг болон байнга очдог газруудаа гэмт хэрэгтнүүдэд зааж өгч буй зүйл юм. Тиймээс та болж өгвөл байгаа газрааа огт дэлгэхгүй байх хэрэгтэй.

5. Тайлбараа хянаад хуваалцах эсэхээ шийдээрэй

Фэйсбүүк болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн хэрэглэгчид өөрийн зураг бичлэгээ хүрээлэлд буй хүмүүсээ хянах мөн тайлбараа сайтар хянаж байгаад олон нийтэд цацах нь зүйтэй юм.

6. Зар сурталчилгаа болон зарим хобоосууд нь аюултай байх магадлалтай

Ийм төрлийн вирусууд нь янз бүрийн өнгө, хэлбэртэй бөгөөд хэрэглэгчдийг хууран мэхлэх боломжтой. Ихэнх нь таныг ямар нэгэн зүйл худалдаж авахыг хүсч буй зар сурталчилгаа байж болох ч зарим нь илүү хор хөнөөлтэй байж магадгүй юм. Та эдгээр зарууд руу санамсаргүй дарж орохгүйн тулд гарч ирэх болгонд блок хийх хэрэгтэй.

7. Нууцлалын горимыг идэвхжүүлэх

Та нууцлалын горимыг мэддэг байх ёстой бөгөөд үүнийг хувийн хайлтын горим гэж нэрлэдэг. Энэ функц нь тодорхой вэб хуудастай холбоотой өгөгдөл, түүхийг задлахгүйгээр үзэх боломжийг олгодог.

8. Медиа файлд хандахын тулд програмын зөвшөөрлийг шалгана уу

Утсан дээрээ ямар нэгэн програм суулгахаасаа өмнө хувийн мэдээллээ алдагдуулахгүйн тулд зөвшөөрлийг нь шалгаарай. Аппликешн бүр таны утасны мэдээлэлд хандахыг хүссэн зөвшөөрлийн мэдэгдэлтэй байдаг. Хэрэв танд шаардлагагүй мэт санагдаж байвал програмыг суулгах эсэх дээр дахин бодож үзээрэй.

Та эдгээр зөвлөмжүүдийн аль нэгийг өмнө нь ашиглаж байсан уу? Та онлайнаар өөрийгөө хамгаалахын тулд өөр ямар зөвлөгөөг ашигладаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!