Хуримын ёслолынхоо үеэр олон даашинз сольж өмсөж, олны нүдийг хужирласан алдартнууд

Хурим бол эмэгтэй хүний амьдралд тохиож болох хамгийн сайхан өдрүүдийн нэг билээ. Тийм ч учраас бүсгүйчүүд маань гоёмсог цагаан даашинз сонгож, өнгө будгаар нүүрээ хучиж, үзэсгэлэнтэй болсоор хүрэлцэн ирдэг. Эгэл жирийн хүмүүсийн тухайд хуримын өдрөө ганц цагаан даашинз өмсөх бол алдартай бүсгүйчүүд хэд хэдэн удаа даашинзаа сольж, олны нүдийг хужирладаг байх юм. Хамтдаа тэдгээр бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Хэйли Бибер

Хэйли Болдуин, Жастин Бибер нар хуримаа 2019 оны 9 -р сарын 30 -нд Өмнөд Каролина мужийн Мэй голын эрэг дээр хийжээ. Энэхүү чухал өдөрт зориулж сүйт бүсгүй загвар зохион бүтээгч Виргил Аблохын тусгайлан бүтээсэн дэгжин Off-White даашинз, “Үхтэл биднийг салгах хүртэл” гэсэн бичээстэй 4 метр урттай гивлүүрээр гоёсон билээ.

Мэдээж тэр ганц даашинзтайгаар хуримаа дуусгахыг хүссэнгүй “Ralph & Russo”-ийн цасан цагаан даашинзыг хоёр дахь хуримын даашинзаа болгож, үүнийгээ Jimmy Choo-ийн өндөр өсгийттэй хослуулав.

Ахин нэг удаа даашинзаа сольж, олныг алмайруулжээ. Вера Вангийн торгон даашинзаар гоёж, хөлөндөө эвтэйхэн пүүз өмсөж аваад, бүх л шөнөжин бүжиглэж хөгжилдсөн байна.

Приянка Чопра

Хосуудын анхны хуримын ёслол 12 -р сарын 1 -нд болсон бөгөөд Христийн шашны уламжлалын дагуу болсон юм. Приянка Ральф Лорены гоёмсог даашинз өмсөж, сүрлэг гивлүүр зүүсэн бөгөөд түүний даашинзыг 2,380,000 сувдаар чимэглэж, 1826 цаг хийсэн байна.

12 сарын 2 -нд хоёр дахь Хинду хуримын ёслол болов. Түүний өмссөн хуримын даашинзыг Энэтхэгийн дизайнер Сабясачи Мукержи урласан байна.

Чиара Феррагни

Чиара Феррагни мөрөөдлийнхөө хуримыг зохион байгуулахын тулд чадах бүхнээ хийсэн бөгөөд түүнд Диор брэндийн загвар зохион бүтээгчид тусалж, түүнд зориулан хоёр гайхалтай даашинз бүтээжээ. Хамгийн эхэнд тэрээр гялалзсан цайвар ягаан өнгийн даашинзыг өмсөж, олны нүдийг хужирлав.

Удалгүй албан ёсоор хуримын ёслол эхлэхэд бүсгүй торон нэхээс бүхий цээж, олон давхар дэрвэгэр хормойтой цагаан даашинзаар гоёжээ. Түүний даашинз хуримын ёслолын консепттой уусч, маш сайхан зохицож байсныг хүн бүхэн ам уралдан магтаж байсан аж.

Чиараагийн гурав дахь даашинзыг орчин үеийн Диснейн гүнжийн хувцастай зүйрлэж болох юм. Түүний энэхүү даашинз зүгээр ч нэг гоёмсог биш. Даашинзан дээр түүний нөхөр гэрлэх санал тавихдаа хэлсэн үгсийг хүртэл оёж чимэглэжээ. Энэ нь тус даашинз ямар их утга учир, үнэ цэнэтэй болохыг ойлгуулна.

Китти Спенсер

Китти Спенсер бол хуримын даашинзны рекорд эзэмшигчдийн нэг юм. Диана гүнжийн зээ дүү хуримын ёслолдоо зориулж, дээд зэрэглэлийн нийт 5 даашинз урлуулсан байдаг. Сүмийн хаалгаар алхаж орохдоо тэрээр Викторийн үеийн гоёмсог торон даашинз өмссөн бөгөөд энэ нь тухайн үедээ маш их шуугиан тарьж, хааны удмын хүмүүсийн өмсөж байсан хамгийн үзэсгэлэнтэй даашинз гэх цолыг ч хүртээд байсан юм.

Оройн ёслолд зориулж Китти Спенсер цэнхэр өнгийн tulle даашинзыг өмссөн ба ягаан цэцгэн хатгамалаар чимэглэж сүрийг нэмэгдүүлжээ.

Хатагтайн гоо үзэсгэлэнг тодотгох гурав дахь даашинз. Мөн адил цэцгэн чимэглэлээр гоёж, мөрийг ил гаргаж өгсөн байв. Тус даашинз Киттигийн өөртөө итгэлтэй, үнэнч шударга зан чанарыг тодорхойлох аж.

Гвен Стефани

Дуучин бүсгүй тэрслүү хэв маягаа өөрчилдөггүй: тод улаан уруулын будаг, Вера Вангийн загварлаг цагаан даашинз, өндөр өсгийтийн оронд түрийтэй гутал.

Орой нь Гвен сэвсгэр урт юбкаа мини болгож өөрчилсөн бөгөөд үүний ачаар зочид бүсгүйн үзэсгэлэнтэй хөлийг гайхан бишрэх боломж олдсон юм.

Тина Кунаки

2019 онд Францын Бидарт хотод загвар өмсөгч Тина Кунаки, жүжигчин Винсент Кассель нар хуримаа хийжээ. Хосууд энэ үйл явдлыг хэд хоногийн турш ойр тойронд тэмдэглэсэн бөгөөд энэ үеэр Тина 4 даашинз өмссөн байна. Гэрлэх ёслол үйлдэх үед тэрээр Вера Вангийн сэвсгэр цагаан даашинзаар гоёсон аж.

Орой болоход загвар өмсөгч “Jacquemus” брэндийн сонгодог даашинзыг өмссөөр гарч ирсэн байна.

Цайллагын үеэр загвар өмсөгч бүсгүй сул загвартай, богино цагаан даашинз өмссөн бөгөөд энэ нь зочид буудлын дотоод засал чимэглэлтэй гайхалтай сайхан зохицож байв.

Аттикогийн гоёмсог даавуун даашинзыг найзуудтайгаа хийсэн үдэшлэгийн үеэр өмссөн байна. Түүний хурим цөөнгүй өдөр үргэлжилж, нүсэр болж өнгөрчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!