Хаягдаж үлдсэн төмсийг хажуу дахь хүндээ өгөмгүй амттай болгож идэх жор

Мах үнэтэй болчихсон болохоор аль болох хэмнэхийг хичээдэг. Зарим өдөр цагаан хоол идэж, махаа хэмнэдэг. Ингэхдээ хүүхдүүддээ төмсөөр амттайхан хоол бэлтгэж өгдөг юм. Энэ жороо өнөөдөр та бүхэндээ хуваалцахаар бэлтгэлээ.

Орц:

  • Төмс – 8 ширхэг
  • Өндөг – 8 ширхэг
  • Чеддар бяслаг – 100 гр
  • Давс – 2 халбага
    Ургамлын тос – 4 халбага
  • Яншуй

Хийх арга:

Төмсөө сайтар угааж цэвэрлэнэ. Дээд хэсгийг нь ухаж аваарай. Төмсөө шарах шүүгээний тавцан дээр тавьж, 220 хэмд 35 минут жигнээд гаргана.

Төмс тус бүр дээр нэг ширхэг өндөг хагалж хийгээд давс үйрүүлнэ. Дээр нь үрсэн бяслагаа овоолж тавиад, ахин шарах шүүгээнд хийж, 220 хэмд 15 минут жигнээрэй.

Ингээд гаргасны дараа яншуйгаар өнгө оруулж чимэглэж болно. Амттайхан шарсан төмсөө ногооны салаттай хамт идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!