Алдартнуудыг үргэлж гайхалтай харагдуулахад тусалдаг гоо сайхны 10 лайфхак

Бидэнд олон жилийн турш арьс болон биедээ хэрэглэж ирсэн гоо сайханы аргууд алдартнуудад ч бас бий. Холливудын одууд улаан хивсний ёслол дээр гайхалтай сайхан харагдахын тулд бяцхан заль хэрэглэдэг. Зарим нь гайхалтай гэхээсээ илүү хачирхалтай санагдахуйц аргууд ч бий.

Бид та бүхэнд дор дурдсан алдартнуудын талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

1. Чарлиз Терон

2019 оны “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр Чарлиз Терон гайхалтай дүр төрхөөрөө хүн бүхнийг гайхшруулж чадсан. Жүжигчин бүсгүйн шүтэн бишрэгчид түүнийг анхааралтай ажигласны үр дүнд үрчлээний эсрэг лазер эмчилгээ хийлгэснийг олж мэджээ.

2. Рианна

Дуучин бүсгүй хөмсөгөө үргэлж сайхан харагдуулахын тулд үсэндээ ердөө саван ашигладаг. Тэрээр өөрийн нүүр будгийн мэргэжилтнээсээ энэ аргыг сурсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Дуучин бүсгүйн хэлснээр саван ямарч бүтээгдэхүүнээс илүү үсийг арьсанд наалдуулж чаддаг хэмээжээ.

3. Калей Куоко

2021 оны “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр Калей Куоко гайхалтай харагдаж байсан. Тэрээр арьсандаа LED гэрлийн эмчилгээний маск ашигласан ба мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үүнийг ашиглах нь арьсыг илүү гэрэлтсэн, шинэлэг, залуу болгодог аж.

4. Женнифер Анистон

Түүний нүүр будалтын артист уруулын будгийг тогтвортой байлгахын тулд бяцхан арга ашигладаг. Тэрээр уруулын будагаа түрхсэнийхээ дараагаар дээрээс нь нимгэн цаас тавьж байгаад нунтаг уруулын будаг нэмж өгдөг байна.

5. Сюзан Сарандон

Сюзан Сарандон 74 настай хирнээ гайхалтай харагдаж байна. Уг нууц нь маш энгийн. Түүний нүүр будалтын артист Тим Куйн түүний дух хэсгээс эрүү хүртэл сүүдэр тавьдаг хэмээжээ.

6. Женнифер Лопез

Тэрээр уруулаа том харагдуулахын тулд байгалын өнгөтэй харандаа ашиглан 1-2 мм-ээр илүү зурдаг байна.

7. Эмма Стоун

Эмма Стоун чухал үйл явдалд маш сайн бэлддэг бөгөөд арьс, уруулаа чийгшүүлэхээ мартдаггүй. Тэрээр коллаген ба Е витамин хэрэглэдэг.

8. Зое Кравиц

Зое Кравиц бол ер бусын эмэгтэй бөгөөд нүүр будалт нь түүнийг илүү сайхан харагдуулдаг. Тэрээр гялалзсан чийглэг арьстай харагдахын тулд кремээ түрхсэнийхээ дараагаар гэрэлтүүлэгчийг нэмж өгдөг.

9. Элизабет Тейлор

Алдартан нүүрээ будсаныхаа дараагаар ваннд ордог байжээ. Түүний хэлсэнээр ваннд орох нь таны биеийг амраагаад зогсохгүй будагтай арьсыг тань илүү толигор сайхан харагдуулдаг хэмээн хэлжээ.

10. Леди Гага

Леди гага бол хиймэл үсэнд сонирхолтой нэгэн. Гэхдээ хиймэл үс нь үсийг гэмтэхээс хамгаалдаг төдийгүй нүдний харцыг өөрчлөхөд тусалдаг. Мөн тэрээр нимгэн хальсны тусламжтайгаар арьсныхаа шаардлагатай цэгүүдэд татаж өгдөг гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!