Хүн төрөлхтөн 1000 жилийн турш унтаад сэрвэл дэлхий дээр юу болох вэ?

Хэрэв хүн төрөлхтөн гэнэт оршин тогтнохоо больвол Японоос Калифорни хүртэл тархсан 3.5 сая тонн хог хаягдалыг цуглуулах боломжгүй болж эдгээр хог хаягдал гудамж талбай, ой, далайд тархана гэсэн үг. Гэвч хүн төрөлхтөн байхгүй болчихвол дэлхийн бусад ан амьтад, амьд организмд эерэгээр нөлөөлөх болно.

Бид та бүхэнд хэрэв бид 1000 жилийн турш унтаад сэрвэл дэлхий ертөнцөд юу болох талаарх таамаглал бүхий сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

1. Дэлхийд хаа сайгүй ой мод ургах байсан

Мод ургахаа больж цөлжилт явагдаж эхэлсэн ширэнгэн ой буцаж бүрэн сэргэхийн тулд 4000 гаруй жил зарцуулдаг. Хэрэв хүн төрөлхтөн дэлхий дээр байхгүй бол мод, байгалийн бүх элементүүд хүлээгдэж байснаас хамаагүй хурдан ургах болно. Мөн ойд амьдардаг амьтад хоол хүнс элбэг болох тул тоо толгой нь эрс өсч эхлэнэ. Ан амьтад үхэжсэн ойг нөхөн сэргээх гол хүчин зүйлүүдийн нэг юм. Нэмж дурдахад сүүдэрт ургадаг моднуудад ургах таатай нөхцөл бүрдэх ба энэ процедур нь 160 гаруй жил үргэлжилнэ.

2. Маш олон тооны барилга нурах байсан

Барилга байгууламж барих үед дээврийг нь ихэнхдээ 20-30 жилийн настайгаар барьдаг бөгөөд эвдрэл гэмтэл үүсэх үед хүний оролцоо шаардлагатай болдог. Дээврээс ус гоожих зэрэгт модон байшингууд хамгийн түрүүнд нурж хагарч эхэлдэг. Мөн шил, металл хийц нь маш хурдан мууддаг ба эдгээр өндөр, тансаг тэнгэр баганадсан барилгууд үлдэхгүй л болов уу. 1000 жилийн дараа ч хэвээр байж чадах цорын ганц барилга бол чулуугаар хийсэн барилгууд юм.

3. Дэлхий харанхуй болох байсан

Хүмүүс унтсаны дараах эхний өдөр ихэнх цахилгаан станцууд унтарч, улмаар дэлхийн өнцөг булан бүрт цахилгаан тасрана. Энэ үед бидний хөргөгчиндөө үлдээсэн хоол хүнс жоом болон хулгануудын мэдэлд очих ба шавжнууд дэлхийг захирч ч магадгүй юм. Мөн олон тооны ус шахдаг хоолой задарч үерт автах аюултай. Мөн Аляскад газрын тос хадгалах савнууд нь дүүрч, дараа нь дэлбэрэх ба газрын тос асгарч, галлон нефть далайд уусах магадлалтай юм.

4. Ихэнх гэрийн тэжээвэр амьтад устах болно

Бяцхан нохой, хонь зэрэг амьтад хамгийн эмзэг байх бөгөөд тэдэнд маш их аюул учрах болно. Хэрэв тэд байшин дотор үлдэх юм бол хоол хүнс нь дуусч, хоолоо хайж гадагш гарахаас өөр аргагүй болно. Гэхдээ том биетэй ноход зэрлэг байгальд дасан зохицож болох юм.

Муурнууд ч мөн адил шинэ амьдралын хэв маягт дасан зохицож эхэлнэ. Гэсэн хэдий ч тэд амьд үлдэхийн тулд маш их зүйлүүдийг даван туулах болно.

5. Дэлхийн олон хөшөө дурсгалууд түүх болно

Зэврэлт бол бидний хөшөө дурсгалаа босгоход ашигласан бүх материалын хамгийн том дайсан юм. Зөвхөн алт л цаг хугацааны явцад зэврэлтээс хамгаалагдсан байдаг. Өнөө үед агаарыг бохирдуулагч бодисууд нь зэврэлтийн нэгдүгээр шалтгаан болж байгаа бөгөөд хүмүүс байшингаа байнга арчилж, засах шаардлагатай болдог. Учир нь хүчилтөрөгчийн нөлөөн дор метал гэмтдэг. Энэ нь зэврэлт явагдах шалтгаан болдог бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт устахад хүргэдэг.

6. Ургамлууд хотыг эзлэх байсан

Хэрэв хүний үйл ажиллагаа зогсох юм бол мөлхөө ургамлууд нь барилгын гадна талыг бүрхэхэд ердөө 5 орчим жил шаардагдана. Жишээлбэл: Хятадын Хоутуван тосгон 2002 онд хүн амгүй болгосон бөгөөд хорин жилийн дараа байгаль бүрэн эзэмшилдээ авсан. Олон барилга ороонго болон мөлхөө ургамалаар бүрэн бүрхэгдсэн байдаг. Та энэхүү газрыг 980 жилийн дараа байдал хэр дордохыг төсөөлөөд үзээрэй.

7. Олон хот усанд автах байсан

Амстердам гэх мэт хотууд оршин тогтнох болсон шалтгаан нь ус зайлуулах систем, далан, гүүрний ачаар юм. Эдгээр хотууд уг аргуудын ачаар далайгаас тусгаарлагдаж, үер, цунами гэх мэт сүйрлээс урьдчилан сэргийлдэг. Хэрэв хүмүүс эдгээр системийг хариуцахгүй бол усанд автах болно. Үүнээс болж Нью-Йорк, Майами, Нью Орлеан зэрэг хотууд усанд автах аюултай юм. Мөн сүүлийн үеийн мэдээллээр эдгээр хотуудын усны түвшин 2070 он гэхэд эрс нэмэгдэх хандлагатай байгаа.

8. Хүмүүс хотоо эргүүлэн авахын тулд тэмцэх хэрэгтэй болно

Эцэст нь хүмүүс унтаад сэрсний дараа зэрлэг амьтадтай нүүр тулах шаардлагатай болж амьд үлдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй болно. Тухайн үед гэрийн тэжээвэр амьтан гэж байхгүй байх тул зэрлэг амьтад хүмүүсрүү дайрах хандлагатай болно.

Тэд бүх зүйлийг өмнөх шигээ бүтээх техникийн мэдлэгтэй хэвээрээ байх ч хоол хүнсээ олоход олон саад бэрхшээлтэй тулгарна.

Танд 1000 жилийн турш унтах туршилтанд орох санал ирвэл та оролцох уу? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!