Л.Гүндалай: Мөнхжин мэтийн шалдан бандийг гуйж явдаг хүн би биш

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай болон IHC койны үүсгэн байгуулагчдын нэг О.Мөнхжин нарын хооронд үл ойлголцол үүсч маргаан дэгдээд байсан юм. О.Мөнхжин өөрийн цахим хуудсандаа оруулсан постны хариуд гишүүн асан байрь сууриа илэрхийлсэн бичлэг цацжээ.

Тэрээр: “Би одоо Мөнхжинг л баахан бизнес хийе гэж гуйсан юм шиг, Мөнхжин татгалзсан юм шиг утгатай юм бичсэн байна л даа. Энэ бичлэгээрээ хариуг нь өгчихье гэж бодсон юм. Би Мөнхжин гэх мэт шалдан бандийг гуйж явдаг хүн мөн үү? Баярбат гээд залуу байдаг юм. Би таньдаг. Учрал гишүүний зөвлөх гэсэн байх аа. Тийм нэрийн хуудас барьчихсан явж байсан. Баярбат таныг нэг хүнтэй уулзуулах гэсэн юм гээд Шангриллагийн доор байрлах хоолны газар урьсан юм.

Тэгэхэд Мөнхжин 25 хувийн хүүтэй мөнгө зээлье. 200 мянга орчим доллар зээлээч. Жилийн дотор 25% өсгөж өгнө гэхээр нь ямар барьцаа байгаа юм? гэтэл ямар ч барьцаагүй юм гэнэ ээ. Зүгээр л би өсгөөд өгчихдөг юм ухааны юм ярьдаг юм. Тэгэхээр нь би “Юу гэж хүнд барьцаагүйгээр хүнд 200 мянган доллар зээлдэг юм. Тийм юм байхгүй” гэж хэлээд гарсан юм. Тэрний дараахан Баярбат нь Мөнхжин ахтай би юм хийх гэж байгаа юм гурав хоногийн хугацаатай 4000 доллар зээлээч гэхээр нь өгсөн. Одоо гэтэл бараг хагас жил болж байна уу байхгүй шүү. Өгөхгүй алга болсон.

Хүн гүтгэж элдэв янзын юм гаргаад байхаа болиорой. Өөрсдөө л гаргаж байна лээ. Өөрсдийнхөө фэйсбүүк хаягаар өөрсийг нь гуйсан юм шиг юм яриад. Би одоо тэр шалдан банди нарыг гуйдаг хүн мөн үү. Баярбат, Мөнхжин хоёроос 4000 доллар оо нэг ч удаа нэхээгүй шүү. Хөгийн хар боксчныг гуйж байгаад ганц хоёр юм хийлгүүлчихээд, Нью йоркын Таймс скуэр дээр мөнгө төлж ганц реклам гаргуулчихаад дэлхийд гарлаа гэсэн юм яриад байж болохгүй шүү дээ.

Тэр 4000 доллар яршигөө яршиг. Буянаараа л болог. Хүнээс юм луйвардах гэсэн, хулхидах гэсэн шалдан банди нар дэлхийгээр нэг байгаа. Гадныхан авлаа гэхэд Монголын хэдэн тэнэгүүдийг сайхан хулхидчихье гэсэн ганц нэг луйварчингууд л авна шүү дээ. Нээх мундаг дэлхийд гарчихсан юм шиг юм яриад байхаар нь үнэнийг нь хэлсэн чинь зураг тавьж байгаад гүтгэж байна. Дансны хуулга чинь байгаа шүү” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!