Гэрийн аргаар бульон хийх жор: Хоосон шөлийг баяжуулж, сайхан амттай болгоно

Шөлөө амттай болгохын тулд эзэгтэй нар маань бульон хэрэглэдэг. Гэхдээ дэлгүүрээс худалдан авч хэрэглэхийн оронд өөрөө бэлтгээд, хөлдөөж аваад хоол хийх бүртээ ашиглах нь илүү хэмнэлттэй бас амттай байх болно. Өнөөдөр та бүхэндээ гэрийн нөхцөлд бульон хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Орц:

  • Тахианы цээж мах – 180 гр
  • Сармис – 3 хумс
  • Сонгино – 2 ширхэг
  • Цоохор майлз үндэс – 100 гр
  • Таана – 80 гр
  • Лууван – 400 гр
  • Яншуй – жижиг
  • Давс – 50 гр

Хийх арга:

Бүх орцоо хэрчиж бэлтгэнэ. Эхлээд тахианы цээж мах болон сонгиноо ургамлын тосонд хийж, 4 минут хуурна. Дээр нь үлдсэн ногоонуудаа нэмээрэй. Яншуйгаа үлдээнэ. Хуурч буй ногоон дээрээ 80 гр ус хийгээрэй. Хайруулын тавгаа таглаад 10 минут жигнэнэ.

Жигнэж бэлтгэсэн ногоогоо блендэрт хийж эргүүлээд нухаш болгоно. Үүн дээрээ дээрээ хэрчсэн яншуйгаа хийж, давсаар амтлаад базаарай.

Хүнсний скоч гаргаж дэвсээд дээр нь ногооны нухашаа жигд тараана. Дээгүүр нь тугалган цаасаар хучаад хөлдөөгчинд хийж, 30 минут байлгаарай.

Биежсэн ногооны нухашаа тэнцүү дөрвөлжин хэсгүүдэд хувааж, тус бүрийг нь тугалган цаасанд боож хадгалаарай. Цаасанд ороосон бульоноо хөргөгчинд хадгална. Шөлөө баяжуулж, илүү сайхан амттай болгохын тулд 1-2 ширхэг бульон хийнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!