Хэн нэгэн таны хүүхдийг дээрэлхэж байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ямар ч эцэг эх хүүхдээ дээрэлхүүлэхийг хүсдэггүй нь мэдээж. Гэхдээ энэ тал дээр бид хүүхдүүддээ төдийлөн анхаараад байдаггүй бөгөөд хүүхдүүд гэрийн гадаа эсвэл хаа нэгтээ тоглож байх үед эцэг эхчүүд нэг их тоодоггүй. Хүүхдүүд ч сургууль болон гэрээс гадуур юу болсон талаараа байнга хуваалцаад байдаггүй учир юу болоод байгааг тэр бүр эцэг эхчүүд мэддэггүй. Мөн сургуулиудын хувьд нэг нэгнээ дээрэлхэхгүй байх уриалгыг их гаргадаг учир эцэг эхчүүд энэ тал дээр нэг их санаа зовоод байдаггүй байх.

Бид та бүхэнд хүүхэд тань дээрэлхүүлж байж болзошгүй шинж тэмдгүүд болон цаашид анхаарах ёстой зүйлсийн талаарх нийтлэлийг хүргэж байна.

1. Алдагдсан эсвэл гэмтсэн эд зүйлс

Судалгаагаар дээрэлхүүлсэн хүмүүсийн 29 орчим хувь нь бие махбодидоо гэмтэл авдаг болохыг тогтоожээ. Гэхдээ та хүүхдийнхээ эд зүйлийг сайн анзаарч байх хэрэгтэй. Тэдэнд ном, хэрэгсэл, хувцас, үнэт эдлэл гэх мэт алга болсон эсвэл эвдэрсэн эд зүйлс байгаа эсэхийг үзээрэй. Энэ нь дээрэлхэгчид эд зүйлсийг авах эсвэл гэмтээж буйн шинж тэмдэг юм.

2. Өөрийгөө үнэлэх үнэлэмж гэнэт буурах

Дээрэлхүүлж буй хүүхэд өөрийнхөө үнэ цэнийн талаар эргэлзэж эхэлдэг. Тэд бараг ямар ч шалтгаангүйгээр өөрийгөө муугаар төсөөлж эхэлдэг ба үүний үр дүнд тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч эхэлдэг. Тэд алхахдаа толгойгоо бөхийлгөж эсвэл маш зөөлөн хоолойгоор ярьдаг ба эсвэл бүр ярихыг ч хүсэхгүй.

3. Нойр нь хүрэхгүй эсвэл хар дарсан зүүд зүүдлэх

Таны хүүхэд гэнэт унтахад хэцүү эсвэл хар дарсан зүүд зүүдлэх нь дээрэлхүүлж байгаагийн шинж байж магадгүй юм. Судалгаагаар дээрэлхэх нь хүүхдийн унтах чанарт шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс та шөнийн цагаар хүүхэдтэйгээ аль болох удаан хамт байхыг хичээгээрэй.

4. Найз нөхөд, нийгмийн хүрээллээс зайлсхийх

Та хүүхдээ найзуудтайгаа уулзахаасаа илүү гэртээ үлдэхийг хүсч байгааг анзаарч магадгүй юм. Энэ нь бусдаас айх шинж тэмдэг бөгөөд тэд гэртээ байхыг илүүд үзнэ.

5. Гэр бүлийн харилцаанаас татгалзах

Дээрэлхүүлсэн хүүхдүүдийн 19 хувь нь гэр бүлтэйгээ харьцах харьцаа нь мууддаг. Эсвэл тэд өрөөндөө илүү их цаг зарцуулж эхэлнэ. Энэ нь ялангуяа хүүхэд өмнө нь гэр бүлийнхэнтэйгээ харилцах харьцаа нь асуудалтай байгаагүй тохиолдолд аюултай шинж юм.

6. Эцэг эхчүүддээ хандах хандлагын огцом өөрчлөлт

Дээрэлхүүлэх нь хүүхдийн сэтгэл санааны байдалд асуудал үүсгэдэг. Тэдний сэтгэл хөдлөл гэнэт өөрчлөгддөг ба тэд дээрэлхэх гэмт хэргийн золиос болвол тэд санаатайгаар буруу зүйл хийх магадлалтай. Энэ нь магадгүй бусдын хяналтанд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх гэсэн оролдлого байж магадгүй юм.

7. Ер бусын байдлаар мөнгө эсвэл өөр зүйл гуйх

Дээрэлхэх нь янз бүрийн хэлбэрээр байж болно. Энэ нь физик, аман, нийгмийн эсвэл виртуал байж болно. Дээрэлхэж буй хүмүүс бусдаас илүүү зүйлсийг хүсдэг. Энэхүү айлган сүрдүүлгийн үр дүнд хүүхдүүд эцэг эхээсээ ердийнхөөсөө илүү их зүйл эсвэл илүү их мөнгө нэхэж эхэлдэг.

8. Тайлбарлах боломжгүй гэмтэл

Танхай хүүхдүүд бие махбодийн хувьд гэмтэл учруулж болзошгүй байдаг. Хэрэв таны хүүхэд гэнэт гэмтэл авсан, арьс нь хөхөрсөн бол энэ нь дээрэлхүүлж байгаагийн шинж байж магадгүй юм. Хэрэв тэд хаанаас шарх авснаа тайлбарлаж чадахгүй бол энэ нь санаа зовох том шалтгаан болно.

Дээрэлхэлтээс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхдээ дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх 4 арга бий.

  • Хүүхэддээ дээрэлхэх гэж юу болохыг сайтар тайлбарлаж өгөөрэй. Ингэснээр тэд хэзээ эсэргүүцэхээ мэдэх болно.
  • Та хүүхэдтэйгээ байнга харилцаатай байгаарай. Ингэснээр нь санаа зовох шалтгаан байгаа эсэхийг танд хэлэх болно.
  • Хүүхдийнхээ сонирхол, хоббиг нээж, олж мэдээд дэмжээрэй. Энэ нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг бөгөөд дээрэлхэлтийн хохирогч болох магадлал багатай байдаг.
  • Хүүхдэдээ сайн үлгэр жишээ болж сайхан сэтгэл, хүндэтгэлийн гэрэлт цамхаг нь байгаарай. Таны хүүхэд шударга бус зан авирыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг мэддэг болно.

Таны бодлоор дээрэлхэх асуудлыг шийдэх хамгийн сайн арга юу вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!