Бидний сайн гэж боддог өдөр тутмын 10 буруу хэрэглээ

Бидний сайн гэж боддог өдөр тутмын 10 буруу хэрэглээ

Бүх хүмүүс гэр гэртээ аюулгүй амар тайван амьдралыг эрхэмлэдэг. Гэхдээ бид гэртээ байгаа зарим хэрэглээний зүйлс, эд хогшил зэргийг эрүүл мэнддээ хор хөнөөлтэй эсэхийг төдийлөн мэддэггүй. Жишээлбэл шүд цайруулагч оо, хүүхдүүдийг маань нянгаас хамгаалдаг бактерийн эсрэг гарын саван, хоолны дэглэмийн ундаа нь бидний бодож байгаа шиг тийм ч гэм зэмгүй зүйлс биш юм.

Бид та бүхэнд өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс болон тэдгээрийн хор хөнөөлийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Хоолны дэглэмийн ундааны жинхэнэ нөлөө

Бидний хоолны дэглэмийг зохицуулж өгдөг гэж боддог хамгийн эхний зүйл бол сода ундаа юм. Бид дэглэмээ илүү хөнгөвчилөхийн тулд үүнд найддаг. Гэсэн хэдий ч хийжүүлсэн ундаа уух нь таргалалт, зүрх судасны өвчин, цус харвалт гэх мэт эрүүл мэндийн ноцтой өвчин үүсэх эрсдэлтэй болохыг судалгаа харуулж байна. Дашрамд хэлэхэд ийм ундаа нь биднийг улам их хоолны дуршилтай болгож гэдэс хэсгээр таргалахад хүргэдэг.

Та жингээ барихдаа нимбэг зэрэг жимсийг устай хамт хэрэглэж болно. Эсвэл смүүти хийж ууж ч болно. Та аль болох байгалийн зүйлсийг хэрэглэх хэрэгтэй.

2. Үнэртэй усны хор

Гэрээсээ гарахаасаа өмнө бид чухал зүйлсээ орхисон эсэхээ шалгахаас гадна дуртай үнэртэнээ цацдаг. Үнэртэний талаарх бидний мэдэхгүй зүйл бол сайхан үнэртэй химийн бодис (зарим нь газрын тосноос гаралтай) арьсан дээрээ цацдаг явдал юм.

Эдгээр анхилуун үнэрт өртөх нь мигрень өвчнөөс үргүйдэл хүртэлх хөнгөн, хүнд хэлбэрийн өвчнүүдийг үүсгэдэг. Үүнээс гадна үнэртэн бол аймшигтай бохирдуулагч юм. Тиймээс үүнийг ашиглахаа больж, өөртөө болон хүрээлэн буй орчиндоо сайнаар нөлөөллөх нь зүйтэй юм. Та байгалын тосоор хийсэн анхилам үнэртэн сонгох хэрэгтэй.

3. Түлэгддэггүй хайруулын таваг хорт хийтэй л адил

Та завгүй амьдральдаа түүртэн тогоогоо угааж амжихгүй байж магадгүй. Тиймээс та түлэгдэхгүй наалдахгүй хайруулын таваг болон тогоо сонгосон байх. Гэхдээ ийм төрлийн тогоо нь танд маш их хэрэгтэй байж болох ч нөгөө талаас энэ нь өөртөө их хэмжээний хор агуулдаг. Эдгээр бүтээгдэхүүний бүрхүүл нь политетрафторэтиленийг агуулдаг бөгөөд савыг хэт халах үед хорт хавдар үүсгэдэг хий ялгардаг.

Та зэвэрдэггүй ган эсвэл цутгамал төмөр хийцтэй сав сонгох нь зөв шийдэл юм.

4. Чихний хөвөнтэй мод

Чих нь тоос шороо хулхиар дүүрэх үед загатнаж эхэлдэг ба энэ үед бид 2 талдаа хөвөнтэй модыг ашигладаг. Энэ нь таны бодож байгаа шиг аюулгүй зүйл биш юм. Том хөвөнтэй учир хулхийг авах биш цааш нь түлхдэг бөгөөд хэт их түлхэхэд чихний мембран гэх мэт нарийн бүтэц гэмтэж, сонсгол муудах аюултай.

5. Хэт их бактерийн эсрэг гарын саван

Бидэнд бага наснаас эхлэн гараа байнга угааж байхын ач холбогдлын талаар сургадаг. Гэхдээ бактерийн эсрэг саван байнга хэрэглэх нь “эрүүл бус” байж болно. Мэргэжилтнүүд эдгээр саван дахь триклозан гэх мэт зарим найрлага нь бактерийн эсрэг үйлдэл үзүүлнэ гэж үздэг ч арьсны давхаргад муу нөлөөтэй ба тэд бүх нянг устгадаг гэсэн тодорхой нотолгоо байхгүй. Та гараа цэвэр байлгахын тулд энгийн саван, ус, нарийн скраб ашиглахад хангалттай юм.

6. Бие угаагч бол нянгуудын диваажин юм

Бие угаагч нь ямар ч хоргүй мэт санагддаг байх. Энэ нь үхсэн арьсыг гуужуулж авдаг учир нян үржих таатай нөхцөл болдог. Тиймээс та үүний ашигласаныхаа дараагаар байнга цэвэрлэж хатаах хэрэгтэй.

7. Цайруулах шүдний оо

Цайруулах шүдний оо нь хэт их кофе эсвэл цай ууснаас үүдэлтэй өнгөц толбыг арилгах үйлчилгээтэй. Гэхдээ үүнийг хэт их хэрэглэвэл шүдний пааланг гэмтээж шүдний эмзэг байдалд хүргэж болзошгүй юм. Тиймээс та өөр энгийн шүдний оог хамт хэрэглэх нь зүйтэй юм.

8. Хөнгөн цагаан тугалган цаас нь хоол хүнсээр дамжих өвчний шалтгаан байж болно

Бид хөнгөн цагаан тугалган цаасаар хоолоо ороож хадгалдаг. Ийм төрлийн цаас нь агаарыг сайн битүүмжилж өгдөггүйтэй холбоотойгоор зарим бактери нь хоол хүнсээр дамжиж өвчин үүсгэдэг. Тиймээс та агаар нэвтрэхгүй сав ашиглах хэрэгтэй.

9. Хуучин хуванцар саванд баяртай гэж хэлээрэй

Хатуу хуванцараар бүтсэн, “7” эсвэл “pc” (поликарбонат) тамгатай савнууд BPA (Бисфенол А) агуулсан байж болно. Энэхүү химийн бодис нь үргүйдэл, хөхний булчирхай, түрүү булчирхайн хорт хавдар хүртэлх дотоод шүүрлийн системийн олон өвчний шалтгаан байж болно. Тиймээс та шинэ сав худалдаж авахдаа BPA агуулсан эсэхийг шалгаарай. Эсвэл хамгийн найдвартай сонголт болох шилэн эдлэл, шаазан эдлэлийг сонгоорой.

10. Хуучирсан хөхний даруулга

Бид бүгд дуртай хөхний даруулгаа хичнээн хуучирсан ч хаяж чаддаггүй. Гэхдээ та эдгээр хуучны найзуудтайгаа салах ёс хийх цаг нь аль хэдийнээ болсон. Таны хуучирсан хөхний даруулгууд нян үржих таатай орчин юм. Мөн тарган хүмүүст нурууны гэмтэл үүсгэж болзошгүй байдаг. Цаашилбал, хөхний эдэд байгалийн хөгшрөлтийн явцыг удаашруулж болзошгүй юм.

Сонирхолтой баримт: Бидний хөхний хэлбэр, хэмжээ нь ихэвчлэн жингийн хэлбэлзэл эсвэл дааврын өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгддөг тул өмнө нь яг таарч байсан хөхний даруулга гэнэт таарахаа больдог байна.

Таны эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй өөр бүтээгдэхүүнийг та мэдэхүү?

error: Мэдээлэл хамгаалагдсан !!