Гэртээ “молоко” хийж сурах уу бүсгүйчүүдээ? Дахиж дэлгүүрээс молоко худалдаж авах шаардлагагүй болно!

Сүүлийн үед хүмүүс дэлгүүрээс боловсруулан бүтээгдэхүүн худалдаж авах нь харьцангуй багассан. Энэ нь манай гэрийн эзэгтэй нар гэртээ зарим зүйлсийг илүү өртөг багатай, эрүүлээр хийдэг болсонтой холбоотой юм. Тэгвэл таны тэрхүү гэртээ бэлтгэдэг жагсаалтанд нэгэн жорыг нэмэрлэхээр бэлтгэлээ. Энэ бол гэртээ “молоко” хийх арга юм. Та дахин дэлгүүрээс молоко авах хэрэггүй болно.

Орц:

  • Сүү – 200 мл
  • Масло – 200 мл
  • Элсэн чихэр – 200 мл

Бүх орцоо хольж, зөөлөн гал дээр тавьж сайтар хутгана. Элсэн чихрээ гүйцэт ууссаны дараа галаа нэмж, 10 минут буцалгаарай. Таны бэлтгэсэн молоко хэтэрхий хэтэрхий шингэн санагдаж байвал санаа зовох зүйлгүй юм. Үүнийгээ хангалттай хөргөхөд молоко өтгөрч, хэрэглэхэд тохиромжтой болох аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!