Дэлхийн миссийг ч таагүй, бохир харагдуулж чадах дургүй хүрмээр хувцаслалтын алдаанууд

Ямар ч үзэсгэлэнтэй бүсгүйг ганцхан зохисгүй гоёл чимэглэл эсвэл хувцасны алдаа тэр чигтээ тааламжгүй харагдуулж, үнэлэмжийг нь унагаж чадна. Хувцаслалтын алдаа гээч тийм л аюултай зүйл. Тэгвэл чухам ямар төрлийн алдаануудыг бидний бусдын нүдэнд таагүй, хайхрамжгүй харагдуулдаг юм бол?

Бөгтийх

Ээж тань юм л бол “Нуруугаа тэнийлгэ, битгий бөгтий” гэж хэлдэг байсан уу? Үүнийг нь бид үл хайхарч, улам бүр зөрүүдэлдэг. Харин одоо эргээд бодох нь ээ ээж нар хэзээ ч буруу зүйл хэлдэггүй. Яаж ч гоёж гангалсан, ямар ч дэгжин даашинз өмссөн байсан хамаагүй бөгтийх л юм бол тэр чигтээ таны үдэш баларна. Та үзэсгэлэнтэй, сайхан харагдах боломжоо алдана гэсэн үг. Тиймээс нуруугаа цэх, харцаа дээш нь байлгаж байгаарай. Таныг өөртөө итгэлтэй, хүчтэй, сэтгэл татам харагдуулах болно.

Цахилгааждаг хувцас

Цахилгаанжиж, биед наалддаг төрлийн хувцсыг өмсөх нь бүү хэл худалдаж авах хэрэггүй. Энэ нь таныг тав тухгүй байлгаад зогсохгүй таагүй харагдуулна. Мөн ойр хавийн хамаг л үс, тоосыг өөртөө наагаад авчих учраас тааламжгүй байх нь тодорхой. Иймд хувцсаа худалдаж авахаас өмнө шалгаж үзэх нь чухал.

Хувцас дотроос гарч ирсэн оосор

Хувцасны даавуу эсвэл силикон оосор нь хувцсыг өлгүүр өлгөхөд хэрэг болдог. Гэхдээ гэрийн нөхцөлд хувцсаа өлгөх хадгалахад эдгээр оосор бүчний шаардлага байхгүй. Харин ч хувцаснаас үе үе гарч ирээд өмсөж тайлахад ч төвөгтэй байдаг. Мөн мэдээгүй байхад хаа нэгтэйгээс гараад ирчихсэн мөрөн дээр заларч байх нь таатай харагдахгүй нь мэдээж. Тиймээс зарим хүмүүс үүнийг цэвэрхэн хайчлаад авчихдаг. Тийм ч муу санаа биш шүү.

Хэт их гоёл чимэглэл

Гоёл чимэглэл нь эмэгтэй хүнийг ургуулж, гялалзуулж чаддаг. Гэхдээ тун нь хэтрэх аваас эсрэгээрээ эм биш хор болж мэднэ. Хэтэрхий их гоёл чимэглэл нь таныг мэдрэмжгүй, хоцрогдсон нэгэн мэт харагдуулах юм.

Хувцсанд тогтсон өлгүүрний ором

Өлгүүрийн ором орчихсон байвал ямар ч сайхан, дэгжин хувцас байлаа гэсэн онцгүй харагдана. Үүнээс зайлсхийхийн тулд өлгүүрээ зөв сонгохыг зөвлөж байна.

Хэтэрхий урт ханцуй

Сүүлийн үед сул чөлөөт, томдсон хувцас трэнд болсон. Гэхдээ хэтэрхий урт ханцуй лав биш. Энэ нь хөдөлгөөнд саад болохоос гадна тун ч таагүй харагдах аюултай. Нэг ёсондоо загварлаг бус навсгар харагдана.

Нойтон үс

Тослогтсон, хагтай үс хамгийн муухай харагддаг. Тэгвэл үүнээс гадна хатааж амжаагүй нойтон үс ч мөн адил таагүй сэтгэгдлийг хүмүүст төрүүлдэг байна.

Бохир үдээстэй гутал

Гутал нь цэвэрхэн байлаа ч үдээс нь бохир байвал тэр чигтээ л бохир гэсэн үг. Гутал тухайн хүний хувцаслалтанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол поёнт болдог. Тиймээс ямагт цэвэрхэн гутал өмсөхийг хичээж байгаарай.

Дэлгэц нь бохирдсон гар утас

Та төсөөлөөд үз дээ. Өөртөө тохирсон дэгжин хувцасласан, өндөр өсгийтөөр хөлөө чимсэн үзэсгэлэнтэй бүсгүй. Нуруу тэгшхэн, харц дээшээ өөртөө итгэлтэй алхана. Гуталтайгаа хослуулж барьсан цүнхнээсээ гар утсаа гаргаж ирэв. Гэтэл гар утасны дэлгэц дээр нь крем нь наалдчихсан байвал танд ямар санагдах вэ? Тэр эмэгтэй тэр чигтээ хайнга, таагүй санагдахгүй гэж үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!