Дархлаа сайжруулах бэлдмэл. Дархлаа сайн байвал ямар ч өвчнөөс айлтгүй болно!

Цагаан гаа, нимбэг, зөгийн балны бэлдмэл нь дэлхийн олон үндэстэн ястны дунд домог мэт тархан өргөн хэрэглэгдэх болсон ханиадны эсрэг хамгийн үр дүнтэй ардын арга юм.

Орц:

  • Нимбэг – 1 ширхэг
  • Цагаан гааны жижиг булцуу – 5 см
  • Зөгийн бал – 1 аяга

Бэлдэх арга:

Нимгэн хэрчсэн нимбэг, цагаан гаагаа сайтар битүүмжтэй шилэн савандаа хийж дээрээс нь зөгийн балаа хийгээд таглана. Хөргөгчиндөө хийж 2-3 долоо хоног байлгана. Ингэхэд нимбэг болон, цагаан гааны амт, чанар зөгийн балтай нэгдэж, ханиадыг дарж, вирусыг устгах хүчит нэгдэл болдог.

Хэрэглэх арга:

Ингээд ханиад хүрч байгаа шинж тэмдэг илрэх , нус гоожиж хамар шархираад ирмэгц л нэг халбага бэлдмэл дээрээ нэг аяга халуун ус хийж сайтар хутгаад ууна. Ханиадны хүнд хөнгөнөөс шалтгаалан өглөө, өдөр, орой ууж болно. Эсвэл сэргийлэх маягаар орой унтахдаа ууж болно.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!