Бидний өнөөг хүртэл буруу онгойлгож задалсаар ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүд

Нэгэн судалгаагаар лайфхакуудыг сурч аваад өдөр тутамдаа ашиглах нь стрессийн түвшинг бууруулахын зэрэгцээ долоо хоногт 4 цаг хэмнэдэг болохыг тогтоосон байна. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ дэлгүүрээс авсан хүнсний бүтээгдэхүүнийг зөв задлах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрийг сурч аваад эдгээр бүтээгдэхүүнүүдийг зөв аргаар судалж сураарай.

Шоколадны кремийг хутга, хурц иртэй зүйлгүйгээр амархан задалж болно. 

Хамгаалалтын цаасны ирмэгээр хумсаараа гүйлгэж тойруулахад л хангалттай. Цэвэрхэн бас хялбархан онгойно.

Талхыг зөв нээж хаах

Ийм төрлийн савлагаатай дугуй талх, боорцог зэргийг зөв задалж байх хэрэгтэй. Амсар хэсгийг шууд л урах биш, задлах зааврын дагуу зөвхөн дээд хэсгийг авч, дараа нь үлдсэн талхан дээрээ тавьж таглана. Ингэснээр талх хатахгүй, шинэ хэвээр удаан байх юм.

Ургамлын тосны хэрэглээ хянах

Ургамлын тосны тагны доор цагаан өнгийг хавхлага байдаг. Үүнийг татаж хаях биш хагас онгойлгож орхиорой. Учир нь энэ нь ургамлын тосыг тохируулж хэрэглэхэд тустай.

Лаазалсан бүтээгдэхүүний тагийг онгойлгох

Лаазалсан бүтээгдэхүүнийг нээхдээ бүгд ижил алдаа гаргадаг. Шууд л бөгжнөөс нь татаж гараа бэртээх шахдаг. Тэгвэл одооноос бөгжийг нь 180 хэм эргүүлж байгаад татаж онгойлгоорой. Ингэснээр гараа хамгаална, дээрээс нь амархан онгойно.

Уутны ёроолд үлдсэн чипсийг авах гэж гараа бүхэлд нь шургуулах шаардлагагүй.

Чипс идэхдээ ёроол хэсийг нь дотогш хумиж жижгэрүүлж болно. Ингэснээр илүү цэвэрхэн бас амар хялбар.

“Merci”-ийг бүхэлд нь задлах хэрэггүй.

Мерси чихэр боодол нь бас өөрийн гэсэн нууцтай. Бидний хэрэглэж заншсанаар боодлыг бүрэн задлах шаардлагагүй. Чихрийн алтадмал хэсгийг задлалгүй, нэвт гэрэлтдэг хэсгийг задалж, чихрээ иднэ. Харин алтадмал хэсгээс нь барьж иднэ гэсэн үг.

Шоколад задлах

Эхлээд уутыг нь задлаад гараараа шоколадаа хуваана гэдэг бага зэрэг бохир санагдахгүй байна уу? Ялангуяа халдварт өвчний үед шоколадаа задлахаас өмнө гаднаас нь хувааж жижиглэх хэрэгтэй.

Цаасан савтай сүү задлах

Цаасан савтай сүү задлах гэж хайч хайгаад явах шаардлагагүй. Үүнийг задлах маш амархан. Зурагт үзүүлсэнтэй адил задалж сураарай.

Бүх вафлийг хатуу хэвээр идэх шаардлагагүй.

Голландын вафли хэлбэр, диаметр нь аяганд эвтэйхэн багтахаар хийгдсэн. Халуун сүү эсвэл кофе, цайны дээр вафлиа байрлуулж тавиарай. Ингэж вафлийг зөөлрүүлснээр, дотор нуугдсан карамель нь хайлж, илүү амттай болгох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!