Илүү дэгжин, мэдрэмжтэй харагдахын тулд хувцаслалтдаа хийх хэрэгтэй багахан өөрчлөлтүүд

Илүү дэгжин, мэдрэмжтэй харагдахын тулд хувцаслалтдаа хийх хэрэгтэй багахан өөрчлөлтүүд

Хувцас бурхан, бие чөтгөр хэмээдэг. Өөрийн биеийн галбир, нас, сул тал зэргээ харгалзан үзэж, хувцсаа сонгох хэрэгтэй юм. Ингэснээр ямар ч хүн төгс төгөлдөр харагдаж чадна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн хувцсаараа өө сэвээ халхалж, өв тэгш харагдах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Насандаа тохируулж хувцаслах

Өөрийнхөө насанд тохируулж, зөв хувцасладаг байх нь чухал. 20 гарантай охид хэтэрхий овортой харагдах, гоёл чимэглэл ихтэй даашинз өмсөхөд тохиромжгүй. Үүнтэй адил +35 настай болчихоод жоохон охид шиг жижигхэн коктейл даашинз өмсөөд явж болохгүй.

Өөртөө таарсан хувцас өмсөх

Туранхай харагдах гэсэндээ хамаг юмаа барьсан, багадсан хувцас өмсөөд байж болохгүй. Энэ нь харин ч таныг тухгүй, таагүй, тарган харагдуулна. Ялангуяа хэтэрхий бариу өмд, банзал өмссөнөөр гэдэс халин гарч ирж, хэцүү байдал үүсгэдэг. Иймд яг л өөртөө таарсан хувцсыг сонгон өмсөж, илүү тухтай, өөртөө итгэлтэй байгаарай.

Хувцаслалтад тохироогүй дотуур хувцас

Хэчнээн сайхан хувцасласан байлаа ч тохиромжгүй дотуур хувцас өмссөн байвал тэр чигтээ баларна. Өөрийн хэмжээнд таарсан хэт бариу эсвэл томдсон биш, яг л таарсан дотуур хувцас өмсөх нь чухал. Үүнээс гадна өнгийг нь сайтар бодолцож үзэж байж өмсөөрэй.

Бүсээ зөв тохируулж зүүх

Сүүлийн үед бүсгүйчүүд гоёмсог бүс зүүж, бэлхүүсээ тодотгохоос гадна хувцаслалтаа чимдэг болсон. Мэдээж энэ нь таныг сайхан харагдуулж, биеийг цэгцтэй болгодог. Гэхдээ ямар хувцас дээр ямар бүс зүүх вэ гэдгийг маш мэдрэмжтэй сонгох хэрэгтэй.

Хэтэрхий олон хээтэй хувцас өмсөж болохгүй

Хээтэй хувцас өмсөж болох ч хэтэрхий олонг нэг дор цуглуулж болохгүй. Эрээн хээтэй даашинз өмссөн бол илүү даруухан гутал, гоёл чимэглэл сонгох хэрэгтэй.

Нүд эсвэл уруулаа тодотгож буд

Нүдээ тод будсан бол, уруулаа зөөлөн өнгөөр будаарай. Нүд нь тод, уруул нь ч тод байвал тэр чигтээ овортой, будмал харагдана. Нүүрээ тохируулж будна гэдэг маш том соёл гэдгийг санаарай.

Хэтрүүлэггүй хувцаслалт

Уранхай жинс, савхин хүрэм, төмөр зүүлт, хүнд нүүр будалт гээд тэр чигтээ хулигаан шиг хувцаслаж болохгүй. Уранхай жинс өмссөн бол дээгүүр өмсөх хувцас, гутал зэргээ аль болох даруухан байхаар сонгох хэрэгтэй. Ингэснээр эсрэг тэсрэг байдал тэнцвэржиж, илүү дэгжин харагдана.

Ханцуйны уртыг тохируулах

Эрчүүдийн тухайд пиджак сонгож авахдаа ханцуйны уртыг сайтар ажиглах хэрэгтэй. Хэт урт ханцуй тун ч эвгүй харагдуулдаг. Пиджакны ханцуйны урт бугуйнаас давахгүй байх ёстой.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!