Бидэнд энгийн мэт боловч зарим улс орнуудад хориглож, торгууль ногдуулдаг 11 зүйл

Хачирхалтай хууль тогтоомж, өвөрмөц дүрэмтэй улс орнууд дэлхий дээр маш олон байдаг. Эдгээр орнуудын зарим хууль тогтоомжууд хэт өнгөрсөн үеийнх мэт байдаг ба хэн нэгэн үүнийг устгахаа мартсан ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Мөн ямар нэгэн зүйл нэг улс оронд хууль ёсны харин нөгөө улсад хууль бус байх нь ч бий.

Бид та бүхэнд өнөө үед хачирхалтай санагдахуйц улс орнуудын хууль дүрэм, тогтоолуудын талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

1. Ашигласан эд зүйлс

Хэрэв та Канадад хуучин бараа зарж эхлэхээр шийдсэн бол хориг, зөвлөмжийн урт жагсаалтыг сайтар судлах хэрэгтэй болно. Бүрэн хориглоогүй боловч зарим асуудал үүсгэж болзошгүй барааны жагсаалт байдаг. Үүнд: Хүүхдийн тэрэг, цэцэрлэгийн гэрэл, торон наалт, хоккейн дуулга, MP3 тоглуулагч гэх мэт. Мөн хэрэглэсэн чихмэл тоглоом хүүхдийн мини хөл бөмбөг зэрэг бүгд зарах боломжгүй байдаг.

Мөн хэрэглэсэн гудас зэргийг халдваргүйжүүлсэн бичиггүй л бол зарах ямар ч боломжгүй байдаг байна.

2. Цаг хугацаагаар аялах тухай кино

2011 оны 4-р сард Хятадад цаг хугацаагаар аялах сэдвийг хамарсан кино зураг авалт хийх, түгээхийг хориглосон хууль хүчин төгөлдөр болсон. Ийм төрлийн кино нь феодализм, мухар сүсэг, фатализм гэсэн итгэл үнэмшлийг сурталчилж байгаа хэмээн хориглосон байна.

3. Нарнаас хамгаалах тос

Нарнаас хамгаалах тосны химийн найрлагаас болж Хавайд хориг тавьсан. Оксибензон ба октиноксатын хэрэглээг 2018 онд, авобензон ба октокриленийг 2021 онд хориглосон байна. Эдгээр химийн бодисууд нь далай доорх шүрэн хадыг устгахад нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг гэж үздэг. Далайн амьд организмд хортой нөлөө үзүүлдэг газрын тосны вазелин, титаны давхар исэл агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг хориглох жагсаалтад оруулжээ.

4. Иштэй бөмбөлөг

Иштэй бөмбөлөгийг 2021 оны 7-р сараас эхлэн Европын холбооны бүх орнуудад хориглосон байна. Энэхүү хориг нь нэлээд логиктой юм. Учир нь эдгээрийн найрлага нь бусад жижиг хуванцар эдлэлүүдтэй адил бөгөөд дахин боловсруулж болох боловч шаардлагатай хэмжээгээр цуглуулах боломж нь ховор байдаг.

5. Нохой

1984 он хүртэл Исланд улсад хоньч нохойг улсын нийслэлд байлгахыг хориглосон байна. Одоо ч Рейкявикийн оршин суугчид нохой авахын тулд хотоос тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй төдийгүй, олон хүнтэй орон сууцанд амьдардаг бол доод тал нь 2-3 хөршөөсөө зөвшөөрөл авах шаардлагатай байдаг аж.

Мөн аюултай гэж хүлээн зөвшөөрөгдсөн зарим нохойны үржлийг хориглосон эсвэл хатуу хязгаарлалтад оруулсан улс орнууд ч бий. Энэ жагсаалтад pit bulls, mastiffs, bull terriers үүлдрийн нохойнууд ордог. Түүгээр ч тогтохгүй Дани, Малайз зэрэг орнуудад зарим хоньч нохойны үр удам байхыг бүр мөсөн хориглосон.

6. Хаалганы бариул

2014 оны 3-р сараас эхлэн Канад улсын Ванкувер хотод хаалган дээр бөөрөнхий бариул байрлуулахыг хориглосон. Энэ хууль нь өндөр настай хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой. Учир нь тэд иймэрхүү төрлийн бариулыг барьж, хаалга онгойлгоход хүндрэлтэй байдаг бөгөөд энгийн татаж түлхдэг хаалганы бариулыг ашиглах нь илүү хялбар гэж үзжээ.

7. Кофений хуванцар таг

Германы Гамбург хотын эрх баригчид байгаль орчинд учруулах хор хөнөөлийг тооцон кофены газарт хуванцар таг хэрэглэхийг хориглосон бөгөөд 2016 оноос төрийн байгууллагуудад хэрэглэхийг бүр мөсөн хориглосон байна.

8. Шүгэл

Гватемалагийн цагдаа нарын хэрэглэдэг шиг шүгэл хэрэглэхийг хориглосон байна. Шүгэл зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан ч гэсэн энэ улсад хэрэглэхийг хориглосон бөгөөд засгийн газар хэн нэгнийг хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдийг төөрөгдүүлэхээс ингэж сэргийлдэг.

9. Бичил мөхлөг, бөмбөлөгтэй гоо сайхны бүтээгдэхүүн

Жижиг хуванцар мөхлөгийг олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнээс олж харж болно. Үүнд: скраб, усанд орох гель, шүдний сойз гэх мэт. Эдгээр нь бохир усны системд ордог ч тэндээсээ гол, нуур, далай тэнгисрүү шүүгдэхгүйгээр орж улмаар загас, яст мэлхий, далайн шувуудын биед хоол хүнстэй хамт ордог. Эдгээр жижиг мөхлөгүүдийг Канад, Их Британи, Итали, Швед зэрэг хэд хэдэн оронд хориглодог.

10. Сахлын багс

Saint Lucia мужид сахлын багсыг хэрэглэхийг хориглодог. Гэсэн хэдий ч зөвхөн Япон улсад үйлдвэрлэсэн нь л хязгаарлалтад байгаа юм. Энэ нь 20-р зууны эхээр олон оронд доргоны үсээр хийсэн багсаар дамжин антракс спор төрлийн өвчин үүссэнтэй холбоотой юм. Тэр цагаас хойш зуу орчим жил өнгөрсөн ч эрх баригчид шийдвэрээ өөрчлөөгүй байгаа аж.

11. Хуванцар хоолны сав

Австралийн Засгийн газар 2021 оноос эхлэн полистиренээр хийсэн хуванцар саванд хүнс зарахыг хориглосон шийдвэр гаргасан. Шалтгаан нь мөн л экосистемээ хамгаалах. Австралийн хууль тогтоогчид энэ бол ердөө л эхний алхам бөгөөд тун удахгүй таг, хуванцар уут, хуванцар иштэй хөвөнгийн сав, аягануудыг хориглосон дүрэм журмыг үе шаттайгаар зогсоож эхлэх болно гэдгийг анхааруулсан байна.

Бонус:

1992 оноос хойш Сингапурт гудамжийг цэвэр байлгах үүднээс бохь зарахыг хориглосон байна. Гэтэл 2004 онд хуульд зарим өөрчлөлт орсон. Тухайлбал, ксилитол, кальцийн лактатын тодорхой агууламжтай чихэргүй чацаргана, мөн зарим нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Бохь борлуулах газрыг тусгай зөвшөөрөлтэй болгож, худалдан авагчдыг хатуу хянах болсон бөгөөд та бохийг зөвхөн шүдний эмнэлэгээс худалдан авч болно.

Эдгээр хоригуудын аль нь таны хувьд хамгийн боломжтой мэт санагдаж байна вэ? Эхлээд харахад хачирхалтай сонсогдож байгаа ч цаана нь логик тайлбар бүхий өөр ямар нэг хууль байдгийг та мэдэх үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!