Ердөө үүнийг хэрэглэж, даралтаа тогтворжуулан, элгээ цэвэрлэж, дээрээс нь хавангаа буулгаарай!

Энэ бүхнийг нэг дор эмчилнэ гэдэг гайхамшиг мэт л сонсогдож байна уу? Гэхдээ энэ нь бодит. Танд энэ бүх ид шидийг мэдрүүлэх зүйл бол хүрэн манжин юм. Хүрэн манжин нь С аминдэм, фолийн хүчил, кали, манган зэрэг аминдэм, эрдэс бодис болон эслэгээр баялаг тул бие махбодийн дархлааг дэмжих, хэвийн үйл ажиллагааг хангах, цус төлжүүлэхэд ихээхэн тустай. Хүрэн манжингийн навч, иш нь төмөр, цайр, фосфор, зэс зэрэг эрдэс бодисоор нэн баялаг тул хүнсэнд хэрэглэх нь зүйтэй. Гэвч шим тэжээлээр баялаг иш, навч нь голдуу хаягддаг нь харамсалтай.

Тэгвэл хамтдаа хүрэн манжингаар хэрхэн эрүүл мэндээ аврахаа мэдэж авцгаая.

Даралт тогворжуулах арга:

Орц:

  • Хүрэн манжин – 3 ширхэг
  • Алим – 2 ширхэг
  • Цоохор майлз – 2 ширхэг
  • Цагаан гаа – 2 см
  • Сармис – 1 хумс

Бүх ногоонуудаа арилгаж, хэрчээд блендэрт хийнэ. Бэлэн болсон шүүсээ өдөр бүр ууж байгаарай. Та өглөөдөө тус шүүсээ усны оронд ууж болох юм.

Хаван буулгах арга:

Орц:

  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Алим – 1 ширхэг
  • Ус – 1 аяга

Ногоонуудаа хальсалж, хэрчээд блендэрт хийнэ. Дээр нь усаа нэмээрэй. Бэлэн болсон шүүсээ өдөр бүр ууна.

Элэг цэвэрлэх арга:

Орц:

  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг

Нимбэгний шүүсэн дээрээ арилгаж хэрчсэн хүрэн манжингаа нэмж, блендэрт хийнэ. Үүнийгээ мөн л өдөр тутамд ууж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!