Хүүхдээ сэтгэлгээ сайтай ухаалаг болгон хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүдийн заавал хийх ёстой 8 зүйл
Олон эцэг эхчүүд хүүхдээ сайн сурч нэр хүндтэй их сургуульд суралцуулахыг хүсдэг. Үүний тулд сэтгэл хөдлөлөө зөв удирдаж сурах хэрэгтэй ба сэтгэл хөдлөлийн зөв хэмнэл нь ажил дээрээ амжилтанд хүрэхэд туслахаас эхлээд стрессийг даван туулах, үр дүнтэй харилцаа холбоо тогтооход маш их ашиг тустай байдаг.
Бид таны хүүхэд сэтгэл хөдлөлөө зөв удирдахад туслах 8 аргыг хуваалцаж байна.
1. Сөрөг сэтгэл хөдлөлөөс бүү зайлсхий
Сөрөг сэтгэл хөдлөлийг үл тоомсорлох эсвэл хүүхдээ өөрийгөө илэрхийлэх гэж байхад нь буруутгах нь таны хүүхдийг сэтгэлийн хямралд оруулж болзошгүй юм. Таны зэмлэл эсвэл хайхрамжгүй хандлага нь тэднийг сөрөг сэтгэл хөдлөлөөс айдаг ба сайхан байгаа юм шиг дүр эсгэхэд хүргэдэг. Та тэдний сэтгэл хөдлөлийг ямар байгааг мэдрэх ярилцах зэрэг нь улам бүр хөгжүүлж өгдөг.
2. Идэвхтэй сонсох
Харилцан яриа нь сэтгэл хөдлөлөө удирдахад сургах чухал хэсэг юм. Энэ нь та харилцан ярианд бүрэн оролцох ёстой гэсэн үг. Мөн тэднийг сайн сонсох нь таны хүүхдийг улам бүр өөртөө итгэлтэй болоход тусалдаг.
3. Хүүхдүүддээ асуудлыг шийдвэрлэхийг заа
Хүүхэдтэйгээ муудалцахаас илүүтэй асуудлыг нь яаж шийдвэрлэхийг зааж өгөх нь чухал юм. Та хүүхэддээ бусдаас тусламж авахыг дэмжих хэрэгтэй ба тэдэнд өөр өөр шийдлүүдийг гаргаж, хүсэн хүлээж буй бие даасан байдлыг нь бий болгох хэрэгтэй.
4. Жүжиглэх тоглоомыг ашиглаарай
Дүр эсгэх, жүжиглэх тоглоом нь зугаа цэнгэлээр дамжуулан шаардлагатай бүх нийгмийн ур чадварыг сургадаг. Хүүхдүүд нийгмийн болон сэтгэл хөдлөлийн дүрд туршилт хийж, үүгээр дамжуулан өрөвдөх сэтгэлээ хэрхэн үзүүлэхийг сурдаг.
Мөн энэ нь бусдын мэдрэмжийг судлахад тусалдаг ба зөвхөн бүтээлч байдлыг заагаад зогсохгүй бусад хүмүүсийн үзэл бодлыг ойлгох боломжийг олгодог.
5. Сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлж байхыг нь зөвшөөрөх
Заримдаа хүүхдүүдийн хувьд бухимдлаа тайлах нь хэцүү байдаг. Хэрэв та хүүхдүүддээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг заагаагүй бол тэд хүчирхийлэлд амархан өртөж магадгүй юм. Энэ тохиолдолд стрессээ эрүүлээр тайлахыг тэдэнд зааж өгөөрэй. Жишээлбэл: Дэр цохих эсвэл гүйх нь хэн нэгнийг цохиж, гэмтээхээс илүү дээр юм. Та үүнийг хэрхэн зөв хийхийг харуулахын тулд зарим нөхцөл байдлын дүрд тоглож болно.
6. Хүүхдээ өдөөгч хүчин зүйлээ олж мэдэхийг заа
Хүүхдийнхээ уурлуулж, гунигтай болгодог зүйлийг нь олж мэдээрэй. Сэтгэл дундуур байх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бол гэнэтийн өөрчлөлт эсвэл нийгмийн шинэ нөхцөл байдал юм. Түүнчлэн өлсөх, ядрах гэх мэт бие махбодийн зарим хүчин зүйлүүд байдаг. Бага насны хүүхдүүдэд ямар нэгэн зүйлийн шалтгааныг олж мэдэх нь тийм ч амар байдаггүй учир та тэдэнд учир шалтгаан өдөөгч хүчин зүйлсийг олж мэдэхийг заах хэрэгтэй.
7. Биеийн хэлийг зааж өгөх
Сэтгэл хөдлөл нь бие махбодод нөлөөлдөг. Бид сэтгэлээр унасан үедээ толгой өвдөж, санаа зовохдоо гэдсээ бага зэрэг өвдөхийг мэдэрдэг. Та хүүхдээ сандарч эхэлснийг анзаарахдаа түүнийг зогсоож, бие нь ямар байгааг асуу. Сэтгэл хөдлөлийн анхны шинж тэмдгийг таних нь тэднийг асуудлаа илүү хурдан даван туулахад тусалдаг. Хүмүүс сэтгэл хөдлөлөө үргэлж аман байдлаар илэрхийлдэггүй тул энэ нь тэдэнд бусад хүмүүс юу мэдэрч байгааг илүү сайн ойлгох боломжийг олгодог.
8. Сэтгэл хөдлөлөө бүү нуу
Нээлттэй, шударга эцэг эхчүүд итгэлцлийн уур амьсгалыг бий болгодог. Ийм эцэг эхтэй хүүхдүүд асуудал, санаа зовнилоо хуваалцахдаа илүү нээлттэй байдаг. Хэрэв та болон таны гэр бүлийн хүн үргэлж аз жаргалтай эцэг эхийн дүр үзүүлдэг бол хүүхдүүдээ төөрөгдөлд оруулдаг ба тэд ямар нэг зүйл буруу байна гэж бодож эхэлдэг. Үүний үр дүнд хүүхдүүд өөрсдийн сэтгэл хөдлөлөөс зайлсхийж, бусдын мэдрэмжийг ойлгохын тулд тэмцдэг.
Та хүүхдүүддээ сэтгэл хөдлөлийн ухааныг заадаг уу? Та үүнийг чухал гэж бодож байна уу?