Үзэмжтэй бас амттайхан булочка хийх жор

Өнөөдөр та бүхэндээ амттайхан хөвсгөр булочка хийх жорыг хуваалцаж байна.
Орц:
  • Бүлээн ус – 100гр
  • Хөөлгөгч – 8гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Өндөгний цагаан – 1 ширхэг
  • Давс – 5 гр
  • Элсэн чихэр – 30 гр
  • Тос /ургамалын/ – 50 гр
  • Сүү – 150 гр
  • Гурил – 500-550 гр

Бүлээн усан дээрээ хөөлгөгчөө хийж хутгаад 10 минут амраана. Гурилаас бусад орцуудаа хольж сайтар хутгаад хөөлгөгчтэй усаа нэмж сайтар холино. Гурилаа 3 хувааж хийнэ. Нялцгай гарт наалдсан байна. Сайн хуурай гурил цацаж нухаарай. Ингэснээр гурил гарт наалдахгүй болно.

Зуурсан гурилаа дулаан газар тавьж 40 минут амраагаарай. Хөөсөн гурилаа нухахгүй гаргаж ирээд гарын алгаараа хавтгайлж дэлгэнэ.

  • Цөцгийн тос – 40 гр
  • Ургамлын тос – 8гр

Цөцгийн тос болон ургамлын тосоо хольж зуурна. Ингэснээр тос нь цайвардуу өнгөтэй болно. Гурилаа гарын алгаар дарж, том нимгэн болгосны дараа тосоо дээгүүр нь тарааж түрхээрэй.

Гурилаа уртааш нь гурав нугалж давхарлана. Дээд хэсгийг нь ахин нэг тослоод доороос нь дээш чиглэлд нэг удаа нугалаарай.

Нугалсан гурилаа эргүүлж, хөндлөн болгож тавьна. Одоо үүнийгээ 6 тэнцүү хэсэгт хуваагаарай. Хуваасан гурилаа авч хоёр талаас нь мушгиж эрчилж байгаад бөөрөнхийлж тавьна.

Хэвлэж бэлтгэсэн гурилаа шарах шүүгээний тавцан дээр тавиад 20 минут амраана. Дээгүүр нь өндөгний шар түрхээрэй. Ингээд 200 хэмд 20-25 минут жигнээд гаргана. Гаргаж ирээд цөцгийн тосоор тослоорой. Илүү гоё болох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!