Төмс ашиглаж, тог хэрэглэлгүй өрөөгөө гэрэлтүүлж болно. Таны мөнгийг хэмнэх шилдэг арга шүү!
Өрөөндөө олон гэрэл асааж, гоёмсог болгох гэсэн ч аав ээж, нөхөр, гэр бүлийнхэн тань дургүйлхэж, тогны мөнгө их гарна гээд байна уу. Тэгвэл та тогонд санаа зоволтгүйгээр өрөөндөө хэд бол хэдэн гэрэл асааж болох боломжтой. Танд ердөө л төмс хэрэг болно. Үнэхээр хачин сонсогдож байгаа биз. Гэхдээ энэ үнэхээр үнэн шүү. Та төмсийг ашиглаж, гэрэл гаргаж болно. Нэг төмс ойролцоогоор сарын хугацаатай танд гэрэл бэлэглэнэ.
Төмс нь C, D витамин, кальци, кали, зэс, магни зэрэг эрдэс бодисоор баялаг. Гэвч төмсийг цардуул ихтэй хэмээн хүмүүс аль болох татгалзаж, зарим нь бүр үзэн яддаг. Тэгвэл та төмсийг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байлаа ч, ахуй амьдралдаа ашиглаж болох юм.
Их Сургуулийн Шинжлэх Ухаан ба Хөдөө Аж Ахуйн профессор Рабинович нь багийнхаа эрдэмтдийн хамтаар төмсийг хүчтэй батерей болгон хувиргах арга замыг олсон юм. Түүхий төмс нь өөрөөсөө эрчим хүч гаргаж чаддаг ч, 8 минут буцалгасны дараа арав дахин их хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэдэг. Төмс нь ганцаараа эрчим хүчний жинхэнэ эх үүсвэр биш гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хоёр төмрийг төмс рүү холбосноор эрчим хүчийг гаргах боломжтой бий болно.
Төмсөн батерей нь төмс, 2 металл электрод болон хавчааруудаас бүрдэнэ. Үүнийг ашиглан, 40 хоногийн турш LED гэрлийг асааж, өрөөг гэрэлтүүлж болно гэдгийг эрдэмтэд баталсан юм. Та ч бас туршиж үзээрэй.