Нүхжилтийг агшааж, багасгахад туслах өдөр тутмын аргууд

Нүхжилт гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн том асуудал болдог. Үүнээс хэрхэн ангижрах, ядаж л хэрхэн хэмжээг нь багасгах вэ хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа бүсгүйчүүд олон байдаг. Ийм учраас та бүхэндээ гэрийн нөхцөлд нүхжилт багасгах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Нүүрээ өдөрт 2 удаа угаа

  • Өглөө, оройд нүүрээ бүлээн усаар угааж, рН тэнцвэржүүлсэн зөөлөн цэвэрлэгч ашиглан арьсаа цэвэрлэж арчина. Энэ нь арьсны гадаргуу болон нүх сүвнээс илүүдэл өөх тосыг арилгаж, нүхжилтийг багасгахад туслах юм.
  • Нүүрээ хүчтэй үрж угаахаас татгалзаарай. Энэ нь арьсыг гэмтээж, үрэвсүүлэх аюултай.

Шавар маск хэрэглэ

  •  Каолин шавартай маскыг долоо хоногт нэг эсвэл хоёр удаа хэрэглэж заншаарай. Энэ нь илүүдэл тосыг нүх сүвнээс гаргаж, арьсыг цэвэрхэн толигор болгоно.
  • Салфеткан маскыг хэт их хэрэглэхээс татгалзаарай. Энэ нь арьсны нүх сүвийг бөглөж, нүхжилтийг томруулж болох юм.

Өдөр тутамдаа чийгшүүлэх тос хэрэглэ

  • Арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэхийн тулд өдөр бүр өөрийн арьсны төрөлд зориулагдсан чийгшүүлэгч тосыг хэрэглээрэй.
  • Та тослог арьстай байсан ч чийгшүүлэхээс бүү ай, гель, лосьон зэрэг тос багатай хөнгөн бүтээгдэхүүнийг сонгоорой.
  • Хуурай арьстай бол чийгшүүлэх чадвар өндөртэй, тосон суурьтай тосыг сонгож болох юм.

Өдөр бүр нарны тос түрх

  • Арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд өдөр бүр марталгүй нарны тос түрхэж байх хэрэгтэй.
  • SPF 30 ба түүнээс дээш үйлчилгээтэй нарын тосыг сонгож хэрэглээрэй.
  • 2 цаг тутамд нарны тосоо нэмж түрхэнэ. Ингэснээр арьсыг илүү сайн хамгаалж чадна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!