Хэвлийн өөхийг шатаахын тулд зөвхөн өглөө л хийхэд болох 9 арга

Хэвлийн өөхийг шатаахын тулд зөвхөн өглөө л хийхэд болох 9 арга

Олон хүмүүсийн хувьд хэвлийн таргалалт нь санаа зовох зүйлсийн нэг болдог. Чухамдаа таны биеийн жин хэвлийн өөхлөлтөөс ихээхэн шалтгаалдаг ба илүүдэл өөх нь чихрийн шижин, зүрхний шигдээс, сэтгэл гутрал гэх мэт олон ноцтой өвчинд хүргэдэг.

Бид та бүхэнд хэвлийн өөхнөөсөө салж сайхан өглөөг эхлүүлэхэд тань туслах гайхалтай аргуудыг хуваалцаж байна.

1. Яарах хэрэггүй

Өглөө ажил, хичээлээсээ хоцрохгүй байхыг хичээж үүнээсээ болж стресст ордог хүмүүс цөөнгүй. Судалгаагаар энэ нь таны биеийн зарим хэсэгт жин нэмэхэд хүргэдэг. Тиймээс өглөөний ажлаа илүү тайван хийхийг хичээгээрэй.

2. Бяцхан дасгал хий

Дасгал хийх нь жингээ хасах хамгийн сайн аргуудын нэг бөгөөд өглөөгүүр хийх нь энергийн сайн эх үүсвэр болдог. Түүгээр ч зогсохгүй өглөөний дасгалдаа гэдэсний дасгалыг нэмж өгөх нь гэдэсний өөхийг багасгахад тусална.

3. Уураг болон ислэгээр баялаг өглөөний цай

Илүү их уураг идэх нь хэвлийн өөх тос багасгадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс та өглөөний цайндаа мах, загас, өндөг, шош хэрэглээрэй. Нэмж дурдахад, өөр нэг судалгаагаар ислэгийн хэрэглээ нэмэгдэх нь гэдэсний өөхийг шатаахад эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулжээ. Маалингын үр, брокколи, авокадо гэх мэт нь ногоонууд нь ислэгийн маш сайн эх үүсвэр юм.

4. Жүүсний оронд ус уух

Өглөөний цайндаа жүүс уух нь нийтлэг зүйл боловч эрүүл зуршил биш юм. Зарим жүүсэнд өтгөрүүлэгч хэрэглэдэг учир үүнийг өдөр бүр хэрэглэх нь гэдэс дотор өөх тос хуримтлуулахад хүргэдэг. Мөн судалгаагаар чихэрлэг ундаа нь элэгний өөх тосыг нэмэгдүүлдэг болохыг харуулж байна. Тиймээс шингэний хэрэгцээг жүүс биш усаар хангах нь илүү эрүүл юм.

5. Ногоон цай уух

Өдрийг аяга кофегоор эхлүүлэх нь өглөөний дэглэмийн салшгүй нэг хэсэг мэт боловч ногоон цайгаар солих нь хамгийн зөв санаа байж болох юм. Энэ нь кофеин ба антиоксидант эпигаллокатехин галлат (EGCG) зэргийг агуулдаг ба судалгаагаар EGCG нь гэдэсний өөх тосыг хайлуулахад тустай болохыг харуулсан байна.

6. Өдрийн хоолоо бэлдээрэй

Ингэснээр та өдрийн турш илчлэгийнхээ хэмжээг илүү хянах боломжтой болно. Үдийн хоол идэхээр гадагш гарахдаа бид төлөвлөснөөсөө илүү ихийг идэж болно. Гэхдээ юу идэж байгаагаа хянах хэрэгтэй.

7. Илүү удаан унт

Судалгаагаар хангалттай нойр авахгүй байх нь жин нэмэхэд нөлөөлдөг бөгөөд үүнд хэвлийн өөх ч багтдаг.

8. Ажилруугаа дугуйгаар явах эсвэл алхаарай

Ийм дасгал нь хэвлийн өөхийг шатаах сайн арга юм. Тиймээс та автобусаар явах, машин жолоодохын оронд ажлын байр, сургууль руугаа дугуй унах эсвэл алхаж илүү эрүүл, чийрэг байхыг бодоорой.

9. Хэвлийн булчингаа чангалах шинэ аргуудыг туршаад үзээрэй

Та зарим дасгалуудыг орон дээрээ хэвтэж байхдаа хийж болно.

Эхлэх байрлал: Нуруун дээрээ хэвтэж, хоёр хөлөө дээш өргөөд баруун хөлөө зүүн хөлнийхөө дээгүүр сөөлжүүлж байрлуулна. Дараагаар нь балетчины хөл мэт хөдөлгөөн хийж өвдөгөө нугалаад анхны байрлалруу буцна.

Дахин давтах: баруун хөлөө зүүн хөл дээрээ 10 удаа, зүүн хөлөө баруун хөл дээрээ 10 удаа давтан хийгээрэй.

Та хэвлий дэх өөх тосноос салахад туслах өөр ямар зөвлөгөө мэдэх вэ? Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!