Хогийн цэг дээр хаягдсан зүйлсэд хоёр дахь амьдрал бэлэглэн урлагийн бүтээл болгосон хүмүүс

Урам зориг, тэвчээр, хичээл зүтгэл нэг дор цугларвал хүний гараар бүтээх гайхамшгуудад хязгаар гэж үгүй. Хэнд ч хэрэггүй хогийг жинхэнэ урлагийн бүтээл болгож хувиргах ид шидийн гартай хүмүүс олон. Тэд яг л шидтэн мэт гараа хөдөлгөөд л бүхнийг эвлүүлж, гоёмсог болгож хувиргадаг. Суут хүмүүсийн гайхалтай бүтээлүүдтэй танилцацгаая.

Энэ буйдан бас дэнлүүг хаягдал ваннаар хийсэн юм.

Хаяхад хэтэрхий хайран байсан болохоор хуучин төгөлдөр хуураа ханын шүүгээ болгочихсон.

Хаягдал цаасан хайрцгаар өөрийнхөө нүүрийг урласан.

Есдүгээр ангид байхдаа зэсээр бонсай мод хийж байлаа.

Хуучин скейтбордоор цахилгаан гитар хийчихсэн. Үнэхээр хийчихсэн.

Хуванцар хутгаар хун хийчихсэн. Тийм ч хэцүү байгаагүй шүү.

Хагарсан ваарыг ямар гоё цэцэрлэгт хүрээлэн болгож хувиргасан болохыг хараач.

Далайн эрэг дээрх хогийг түүж цуглуулж хийсэн хулд загас

Би хуучин зурагтаа загасны аквариум болгосон

Хуучин чемоданаар хийсэн номын шүүгээ

Цайны аягаар хийсэн шувуу тэжээгч сав

Энэхүү гайхалтай бүтээлийг хаягдал унадаг дугуйгаар хийсэн.

Хуучин телевизорын тавиураа өөрчилж, охиндоо гал тогоо болгож өгсөн. Тэр яаж баярласан гээч.

Хаягдал хайрцаг ашиглаж төмөр хүний хувцас хийсэн.

Хуучин шургуулгаа яг л овоолсон чемодан шиг харагдуулж өөрчилсөн.

Зайрмагны ишнүүдийг нийлүүлж, мотоцикл урласан.

Олсоор ийм зүйл хийж болдог гэдгийг мэдэх үү? Маш чанартай үүдний шалавч болдог шүү.

Олон жил цуглуулж хадгалсан хальсаараа зул сарын мод хийсэн.

Кофены уутаар цүнх хийсэн. Үнэхээр дажгүй цүнх шүү. 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!