Миний эхнэр бид хоёр 60 настай. Бид хоёр адилхан чихрийн шижинтэй байсан ч, үүний ачаар сахараа хянаж чаддаг!
Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг. Цусан дахь сахарын хэмжээ хэт их байх нь зүрх, мэдрэл, бөөрийг гэмтээнэ. Сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгаа. Ялангуяа буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэргээс үүсдэг байна.
Миний хувьд эхнэр бид хоёр хоёулаа илүүдэл жинтэй, сахартай. Харин үүнийгээ хянах гэж хоолоо хориглож, төрөл бүрийн эм уудаг байсан. Гэтэл азаар энэ жорыг мэддэг болсон маань биднийг төвөгтэй өвчнөөс салахад тусалсан юм. Одоо та бүхэндээ тэрхүү жороо хуваалцъя.
Орц:
- Гадил – 2 ширхэг
- Алим – 2 ширхэг
- Ягаан байцаа – 1 атга
- Киви – 5 ширхэг
- Ус – 500 гр
Бүх орцоо нийлүүлж, блендэрт хийнэ. Үүнээс өмнө мэдээж ногоо, жимсээ хальсалсан байх хэрэгтэй. Ингээд блендэрээс гаргасан шүүсээ ууж хэрэглэнэ. Гэхдээ өглөө өлөн дээрээ уух ёстойг анхаараарай.Тус шүүсийг уугаад ердөө хэд хоноход л бие эрүүлжиж, сахараас айлтгүй болох юм.