Зөв гэж итгэсээр ирсэн ч, хоол хийхдээ гаргадаг хамгийн аюултай алдаанууд

Гал тогооны ур чадваруудад суралцах хэрэгтэй. Ингэснээр бид амттай хоолыг зөв аргаар хийж сурна. Харин үүний үр дүнд эрүүл бас амттай хоол бэлэн болох юм. Бид мэдлэг дутмагийн улмаас хоолоо буруу аргаар бэлтгэж, цаашлаад өөрийгөө муу тогооч гэж цоллоход хүрдэг билээ. Одооноос зөв аргаар хийгээд үзээрэй. Та бүхэндээ хоол хийхдээ гаргадаг алдаануудыг танилцуулж байна.

Махыг хөлдөөгчнөөс гаргаж ирээд шууд хоол хийдэг

Хөлдөөгчнөөс гаргасан махаа шууд л шарж, чанаж эсвэл шарах шүүгээнд хийчихдэг. Харин үүний үр дүнд мах нь гаднаа болсон мэт харагдах ч, дотроо түүхий байж болно. Ийм аюулаас зайлсхийхийн тулд хэрэглэх махаа урьдчилаад хөлдөөгчөөс гаргаж хөргөгчинд хонуулах хэрэгтэй. Ингэж байж л бүрэн гүйцэт болсон чанасан, шарсан, жигнэсэн мах идэж болохоос гадна нь амт бас зөөлөн байдлын хувьд эрс ялгаатай болж ирнэ.

Нэг хутгаар бүх зүйлийг хэрчдэг

Хүмүүс ямар хутгаар хэрчих нь хоолны амтанд нөлөөлөхгүй гэж үздэг. Мэдээж амтанд нөлөөлөхгүй байж болох ч үзэмж хийгээд ариун цэврийн хувьд зайлшгүй хутгуудаа сольж байх нь чухал юм. Мах хэрчихэд том хутга, заазуур, ногоо болон жимс хэрчихэд жижиг хутга хэрэгтэй бол талхыг зөвхөн талханы хутгаар л зүснэ.

Стейкийг болсны дараа шууд хэрчдэг

Стейкийг гал дээр гаргаж аваад шууд хэрчих нь маш том алдаа. Махны дотор дулаан нь махыг илүү шүүслэг, зөөлөн болгодог учир бага зэрэг амрааж, хэрчиж зүсэлгүй хэсэг байлгах хэрэгтэй юм.

Буруу тос хэрэглэдэг

Бүх тос ижил байдаггүй. Ямар хоол хийж байгаа, шарж байгаа эсвэл хуурч байгаа мөн жигнэж байгаа, үүнээс гадна салат амталж байгаа зэргээс хамаарч өөр өөр тосыг ашиглах хэрэгтэй. Цэвэр оливын тос нь бараан өнгөтэй, амт нь илүү хүчтэй бөгөөд соус бэлтгэх, бага температурт хоол шарж хуурахад ашиглана. Наранцэцгийн тос гэх мэт ургамлын тосыг шарах, хуурахад ашиглахад тохиромжтой байдаг бол, канола тос нь рапсын ургамлаас гаралтай тул жигнэх, бага температурт хуурахад ашиглаарай. Энэ мэтчилэн тос бүрийг судалж, зөв аргачлалаар хэрэглэж сурах нь чухал.

Хоолоо болох явцад амсаж үздэггүй

Зарим хүмүүс жорондоо бас өөртөө найдаад хоолоо амсаж ч үзэлгүй шууд л аягалдаг. Харин аяган дахь хоолоо амсаж үзээд харамсах нь бий. Иймд алдааг гаргахгүйн тулд хоолоо болох явцад амсаж байх хэрэгтэй.

Пастаны гоймон чанаж байхдаа тос нэмж хийдэг

Гоймон чанахдаа тос нэмж хийх хэрэггүй. Энэ нь тус биш ус болно. Гоймонг илүү наалдамхай болгож, соусны амтыг ч шингээлгүй түлхэнэ.

Гоймон чанасан усаа асгадаг

Пастаны гоймон чанасан усаа шууд асгаж болохгүй. Үүнийг харин ч ашиглаж, амттайхан соус хийж болно. Гоймон чанасан буюу амталсан усыг ашиглаж хийсэн соус илүү сайхан амттай болдог.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!