Энэтхэг бүсгүйчүүдийн олон жилийн турш хэрэглэж ирсэн үсээ өнгөлөг, эрүүл байлгадаг 7 нууц

Энэтхэг бүсгүйчүүдийн үс нь гайхалтай бат бөх гялалзсан, намирсан харагддаг. Тэдний ийм сайхан үстэй байдаг нууц нь эрт дээр үеэс үсээ арчилж ирсэн төдийгүй олон зуун аргыг туршиж ирсэн ажээ.

Бид та бүхэнд энэтхэг бүсгүйчүүдийн хэрэглэдэг гайхалтай аргуудаас хуваалцаж байна.

1. Балаямын аргыг ашиглах

Энэ нь иогийн техникүүдийн нэг төдийгүй хумсан доорх мэдрэлийн цэгүүдийг өдөөж үсний ургалтад сайнаар нөлөөлдөг байна. Та эрхий хуруугаа оролцуулалгүйгээр хумснуудаа өөр хооронд нь үрэхэд л хангалттай юм.

2. Шикакай -г өдөр тутмын амьдралдаа ашиглах

Шикакай бол Энэтхэгт ургадаг бут бөгөөд үсний эрүүл мэндэд нэн тустай ургамал юм. Энэхүү ургамалыг энэтхэгчүүд эртнээс түүж хураан авч үсний эмчилгээндээ хэрэглэсээр иржээ. Мөн үүнийг байгалийн шампунь гэж нэрлэдэг бөгөөд бусад антиоксидантууд болон A, D, E, K витаминаар дүүрэн байдаг. Эдгээр нь үсний уутанцарыг тэжээж, үсний ургалтыг дэмжих мөн бичил тэжээлээр хангахад тусалдаг.

Үүнийг нунтаглаад устай хольж үсэндээ түрхэхэд уналт болон хагталтыг зогсоож зөөлөн намирсан болгох гайхалтай шидтэй юм.

3. Үсний тос хэрэглэх

Энэтхэгчүүд үсээ огт хуурайшуулдаггүй бөгөөд үргэлж янз бүрийн тос түрхэж хуйхандаа эмчилгээ хийдэг байна. Мөн тэд тосны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор амла, кокос, кастор, бүйлс зэргийн тосыг ашигладаг байна.

4. Үсээ сүлжих

Энэтхэг эмэгтэйчүүд эрт дээр үеэс л үсээ сүлжиж унахаас сэргийлдэг байжээ. Тэд одоо ч энэ аргыг хэрэглэсээр байгаа юм.

5. Гэрийн үсний маск ашиглах

Энэтхэг бүсгүйчүүд байгалын гаралтай маск гэртээ хийж үсэндээ тавьдаг. Энэ нь тэжээл өгөхөөс гадна ургалтанд сайнаар нөлөөлдөг байна. Нэмж хэлэхэд зөгийн бал, авокадо, тараг, алим, зуун настын ханд гэх мэт нь гайхалтай тэжээл болж чадна.

6. Хена ашиглан үсээ будах

Хена бол үсэнд гайхалтай өнгө оруулж чаддаг ургамал юм. Мөн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул хаг арилгахад тусалдаг ба үс уналтыг бууруулж, үсийг зөөлрүүлэх Е витамин агуулдаг.

7. Өндөг ашиглан үсэнд тэжээл өгөх

Өндөгийг XI зуунаас эхлэн үсийг бэхжүүлэх зорилгоор ашиглаж ирсэн. Өндөг нь уураг, өөх тос агуулдаг бөгөөд үсийг сайхан харагдахад тусалдаг. Та өндөгийг масканд эсвэл дангаар нь хэрэглэж болно.

Та эдгээр аргуудын аль нэгийг туршиж үзсэн үү? Хэрэв тийм бол үр дүн нь ямар байсан бэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!