500 гр татсан мах, төмс, гурил байхад л та хамгийн сайхан амттай хоолыг хийж чадна!

Өнөө орой та ямар хоол хийе гэж бодож байна? Ахиад л гурилтай шөл, будаатай хуурга, цуйван уу? Энэ удаад арай өөр төрлийн хоол байвал ямар вэ? Таны хайртай нөхөр, хүүхдүүдэд таалагдах нь гарцаагүй. Та байнга биш боловч, хааяа нэг сонин содон хоол хийж байгаарай. Энэ нь айл гэрт халуун дулаан уур амьсгал болоод инээд хөөрийг бэлэглэнэ.

Орц:

  • Төмс
  • Өндөг
  • Сонгино
  • Гурил
  • Лаврын навч
  • Давс, перец
  • Татсан мах

Татсан махаа, сонгино, давс, перецээр амталж базаарай. Дараа нь төмсөө хэрчиж усанд хийж чанана. Төмсөө болмогц жижиглэж татсан сонгино, бага зэрэг урамлын тос, гурил болон өндөг хийж нухаарай. Ингээд төмсний нухашаа бэлтгэнэ.

Төмснөөсөө багцлан авч, гар дээрээ тарааж, дээр нь татсан махаа хийж бооно. Нэг ёсондоо бөөрөнхийлж, гаднаасаа пирошки мэт харагдахаар болгоно гэсэн үг. Ингээд төмстэй ороомогоо тосонд шарж, алтан шаргал болмогц гаргаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!