Үүнийг “шингэн алт” гэж нэрлэдэг. Учир нь…

Дэлхий нийтэд “шингэн алт” нэрээр алдаршсан бүтээгдэхүүн бол та бидний тун сайн мэдэх шар тос юм. Олон төрлийн витамин, амин дэм, антиоксидантаар баялаг шар тосыг Монголчууд эрт дээр цагаас хэрэглэсээр ирсэн билээ. Иймд бид та бүхэндээ тус тосны гайхалтай ид шид, ямар өвчнийг анагаах ач тустай болохыг нь танилцуулахаар бэлтгэсэн юм.

Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна

Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

Жин хасахад тусална

Та сар шинийн баяраар их идэж, багагүй жин нэмчихээд шаналж сууна уу? Тэгвэл шар тосыг хэрэглээд, жингээ хасч болдог байна. Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.

Хоол боловсруулах системийг сайжруулна

“Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

Холестерин бууруулна

Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

Арьсыг өнгөлөг болгоно

Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

Өндөр хэмд ууршихгүй

Энэхүү тос нь өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

Шар тос бэлтгэх арга:

Хурааж, хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж хутгахад шар тос аяндаа ялгарна. Үүнийг бог малын гүзээ, олгой гэдсэнд хийж царцаагаад хадгална. Шар тосыг гүйцэд ялгахын тулд буцалж буй тосныхоо 1/3-ээс ихгүйд ээзгий хийж хутгаарай. Шар тосыг давсан дотор хадгалвал хөгцөрч муудахгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!