Таны хөлийг нарийхан, туранхай харагдуулах 7 төрлийн гутал
Заримдаа бидэнд гутал сонгоход олон бэрхшээл тулгардаг. Сонголт хийхдээ хэлбэр хэмжээ, өнгө гээд ямар харагдах тал дээр бодон байж худалдан авдаг. Мэдээж хүн бүрийн хөл өөр өөр байдаг учир өөрт таарсан гутлыг сонгох нь хамгийн зөв сонголт болно. Бид та бүхэнд өөртөө таарсан гайхалтай зохицох гутлыг сонгоход туслах зарим мэдээллүүдийг хүргэж байна.
1. Зузаан өсгийтэй энгийн гутал
Шагайгаар татсан уяа эсвэл бэхлэгчтэй өсгийтэй гутал нь тийм ч сайн сонголт биш юм. Та шагайгаар татсан уяа зэрэг чимэглэл бүхий гутал сонгох нь таны хөлийг богинохон бүдүүн харагдуулаад зогсохгүй хөлийн ил гарсан хэсгийг ч бүдүүн харагдуулдаг.
Харин зузаан өсгийтэй гутал нь мяраалаг хөлтэй бүсгүйчүүдийг ч сайхан гуалиг харагдуулж чаддаг.
2. Нарийн өсгийт
Зарим оосор бүхий торон гутал нь таны хөлөнд тийм ч таатай санагддаггүй байх. Энэ нь халуун өдөр таны хөлийг барьж маш бүдүүн харагдуулдаг ба ийм нөхцөл байдалд таны гуя ч бүдүүн харагддаг. Тиймээс та нарийн өсгийт сонговол таны хөлийг сайхан харагдуулна . Гэхдээ тэдгээр гуталнууд танд тийм ч тухтай санагдахгүй бол өсгий нь бага зэрэг намхан урдуураа битүү биш гутал сонговол зөв сонголт болно.
3. Платформ гутал
Т хэлбэрийн оосор бүхий ийм төрлийн гутал нь анх харахад сайхан харагддаг ч өмссөн үед таны хөлийг байгаагаас нь илүү бүдүүн харагдуулдаг. Энэ нь нарийн мяраалаг ямар ч хөлд хамаатай бөгөөд яг адилхан өргөн харагдуулдаг. Тиймээс та үүний оронд зүгээр л оосоргүй, өргөн өсгийтэй гутал сонгох хэрэгтэй. Энэ нь таны хөлийг маш цэгцтэй харагдуулна.
4. Хөлийн хуруунууд ил гарах
Ихэнх тохиолдолд дөрвөлжин хоншоортой гутал тийм ч сайхан харагддаггүй. Гэхдээ та урт нарийхан жижиг хөлтэй бол ийм төрлийн гутал зарим үед сайхан харагдаж болох ч ихэнх тохиолдолд таны хөлийг бүдүүн пагдгар харагдуулдаг. Тийм учир та өөрт тохирсон хөлийн хуруу ил гардаггүй эсвэл хагас гарсан гутал сонгох нь илүү мэдрэмжтэй харагдуулна.
5. Урт түрийтэй гутал
Шагайгаар татсан хэт өндөр өсгийтэй гутал нь зохиогүй хүндээ яг л танк шиг харагддаг ба таны хөлийг байгаа хэмжээнээс нь илүү өргөн харагдуулдаг. Хэрэв та ийм том төрлийн гутал сонирхдог бол урт түрийтэй өндөр өсгийт нь танд илүү тухтай байх болно.
6. Балерина
Хэрэв та балерина сонгохдоо олон оосортойг сонгох юм бол энэ нь таны хөлийг байгаагаас нь илүү өргөн бүдүүн харагдуулна. Анх харахад гоёмсог харагдах ч ийм төрлийн балерина нь тийм ч сайхан сонголт биш юм. Харин та энгийн балерина сонговол таны хөлийг нарийхан мөн тухтай харагдуулна.
7. Оймстойгоо ижил өнгийн гутал
Хавтгай төрлийн гутал таны хөлийг илүү богино харагдуулдаг. Та хөлөө илүү урт нарийн харагдуулахын тулд гуталтайгаа ижилхэн оймс эсвэл өмд өмсөх нь маш сайхан сонголт болно. Мөн та бараан өнгийг сонгох хэрэгтэй юм.
Таны бодлоор ямар гутал хөлд тань илүү тохиромжгүй санагддаг вэ?