Таны гэрийг хуучирсан, уйтгартай харагдуулдаг 10 зүйл

Гэрээ гайхалтай сайхан харагдуулахын тулд таны байшин заавал том тансаг байх албагүй. Та байшингаа гайхалтай тохижуулахын тулд доторх чимэглэл, тавилга зэрэг элемэнтүүд л ач холбогдол өгөх хэрэгтэй. Гэвч заримдаа бидний санаснаар сайхан харагдахгүй, сэтгэлд нийцэхгүй үе цөөнгүй. Тиймээс бид та бүхэнд өнөөдрийн мэдээллээрээ танай гэрийг байгаагаас нь илүү гайхалтай харагдуулах зарим зөвлөмж болон харагдах байдлын ззарим алдаа зэргийн мэдээллийг хүргэж байна.

1. Харанхуй, тусгаарлагдсан газар

Зочны өрөө нь ихэвчлэн гэр бүл найз нөхөдтэйгөө цуглах газар бөгөөд бусадтай харилцахдаа хамгийн их цагийг зарцуулдаг газар гэж хэлж болно. Тиймээс энэ өрөө маш тухтай гоёмсог шийдлүүдтэй байх хэрэгтэй. Та энэ өрөөгөө сайжруулах ёстой хамгийн чухал зүйл бол байгалийн гэрлийг сайжруулах явдал юм. Та тавилга хана зэргийн өнгийг аль болох гэрэл мэдрэхүйц гэгээлэг өнгөөр өөрчлөх ёстой ба хөшиг буйдан зэрэгтээ ч бас анхаарал хандуулаарай.

2. Хуучирсан тавиурууд

Ном унших дуртай хүмүүсийн нэг асуудал бол энэ олон номоо хаана байрлуулахаа мэдэхгүй байх явдал юм. Гэхдээ хүмүүс номоо цэгцтэй харагдуулахын тулд номын тавиур ашигладаг. Тавиур нь хуучирсан номоор дүүрэх явцад яг л эв хавгүй хувцасны шүүгээ мэт харагддаг. Гэхдээ үүнийг шийдэх нэг арга бол та номын тавиураа аль болох цагаан цайвар өнгөөр будах нь маш цэгцтэй болгодог ба хуучин номыг ч сайхан харагдуулна.

3. Өнгөрсөн зууны Макраме

Бараг л бүх айлд гараар нэхсэн ийм чимэглэлүүд байдаг байх. Гэхдээ энэ нь маш их тоос татдаг учир таны гэрийг тийм ч сайхан харагдуулахгүй. Хэрэв та энэ төрлийн эд зүйлсээ хаяхыг хүсэхгүй байгаа бол чимэглэж болох юм.

4. Ханыг харанхуй эсвэл хэт тод өнгөөр будах

Та өрөөнийхөө ханыг хэт тод өнгөөр будвал будаг халцрах бүрт та байнга арчлах хэрэг гарах ба нүдэнд тийм ч сайхан харагдахгүй л болов уу. Мөн та харанхуй бараан өнгөөр будвал гэрийг тань гэгээлэг байлгах бус нэг л хүйтэн мэдрэмж төрүүлж болох юм. Тиймээс та илүү төвийг сахисан өнгө сонгоорой.

5. Хуучин болон богино хөшиг

Хэрэв та гэрээ илүү орчин үеийн мэт тохижуулахыг хүсвэл урт хөшиг сонгох хэрэгтэй. Энэ нь богино хөшигнөөс илүү танай гэрийг тохилог харагдуулах ба төвийг сахисан өнгө сонговол улам илүү сайхан харагдах болно.

6. Муу хиймэл гэрэлтүүлэг

Ийм төрлийн муу гэрэлтүүлэгүүд хүмүүсийн нүдэнд шууд л тусдаг тул та эдгээр гэрлээс татгалзан гэрлийг эх үүсвэрээ өөр төрлөөр сонгоорой.

7. Байгалийн элемент байхгүй

Гэртээ ургамал тарих нь танай гэрийн ойр орчмын агаарыг цэвэрлэхээс гадна гайхалтай загварлаг харагдуулна..

8. Алдаа дутагдлыг арилгахгүй байх

Ханан дээрх толбо, хагарал, сул утас, эвдэрсэн залгуур, будаггүй хана зэрэг нь бүтцийн хувьд аюултай шинж чанартай төдийгүй таны байшинг барилгын талбар шиг харагдуулдаг. Хэрэв та байшингаа хуучирсан эсвэл загвар нь хоцрогдсон гэж бодож байгаа бол төсөвтөө нийцүүлэн засвар хийх талаар бодож үзээрэй.

9. Нүдэнд тухгүй хуучин хивс

Шалан дээр наалдсан хивс эсвэл дөнгөж худалдаж авсан байшинд тань хамт ирсэн хуучин, бохир хивсэнд баяртай гэж хэлээрэй. Та аль болох тухайн байршилд тохирох хэт том наалддаг биш жижигхэн тав тухтай хивс сонгоорой.

10. Хэт олон гоёл чимэглэлийн элементүүдтэй байх

Таны гэр хэт олон гоёл чимэглэлийн зүйлстэй байвал эмх замбараагүй харагдах магадлал өндөр байдаг. Тиймээс та гэрээ энгийн хэрнээ тохилог байдлаар чимэглэх хэрэгтэй.

Та гэрээ тохилог харагдуулахын тулд ямар аргуудыг хэрэглэдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!