Зөвхөн үнэнч фэнүүд л анзаарч чадах “Бүрэнхий” кинон дээрх 12 алдаа

Бараг 8 гаруй жилийн өмнө дэлгэцнээ гарсан Бүрэнхий кино нь одоо ч олон шүтэн бишрэгчидтэй хэвээр байна. Алдартай кинонууд хэдий бидний сэтгэлд бүрэн нийцдэг ч гэсэн мэргэжлийн хүмүүс болон үнэнч фэнүүд кинон дунд гарч буй алдааг гярхай нүдээр олж хардаг.

Бид та бүхэнд энэхүү кинон дээр гардаг огт анзаарахааргүй алдаануудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Өөр өөр насны сургуулийн сурагчид

Уг кинонд гардаг ахлах сургуулийн сурагчдын ихэнх нь ахлах сургууль гэхээсээ илүү их сургуулийн сурагчид шиг харагдаж байгааг та анзаарах болно.

2. Эдвардын бөгж

The Twilight Saga: Breaking Dawn 1 -р хэсэгт Белла, Эдвард нар бал сараа Бразилд өнгөрөөдөг. Тэд хоёулаа таксигаар аялж буй дүр зураг дээр Эдвард гараа эхнэрийнхээ хүзүүгээр давуулж тавихад тэрээр хуримын бөгж зүүсэн байгааг та харж байна. Гэсэн хэдий ч удалгүй Рио де Жанейрогийн гудамжинд тэр хоёр романтик байдлаар зогсож байхдаа бөгжөө тайлсан харагдаж байна.

3. Ахлах сургуулийн нэгэн охин

Энэхүү хэсэгт биеийн тамирын зааланд Белла волейбол тоглож байхдаа санамсаргүйгээр багийнхаа найзыг оночихдог. Бөмбөгийг шүүрэн авахаар гүйж байтал гэнэт нэг жижигхэн охин гарч ирэв. Энэ охин ахлах сургууль гэхээсээ илүү бага сургуульд байх ёстойг та харж байна.

4. Хантаазтай хүү

Эхний кинонд Белла(Кристен Стюарт) шинэ ахлах сургуульд анх ирэхэд түүнтэй харилцаж буй хүү дан цамцтай байдаг. Гэхдээ яг тэр үзэгдлийг ойроос харуулсан өөр нэг зураг дээр тэр гэнэт хаанаас ч юм хантааз өмссөн байдаг.

5. Шидэт камер эсвэл үүнтэй төстэй зүйл …

The Twilight Saga: New Moon кинонд Белла төрсөн өдрөөрөө камер авч, найз нөхдийнхөө хамт зургаа авахуулахаар шийддэг. Энэ үзэгдэлд та Беллагийн камерын үзэгдэл болон бодит байдлын ялгааг харж болно. Мөн яг зураг авч байгаа мөчид ард нь 2 хүн цааш харан явж байна. Харин камер дээр тэд байхгүй байна.

6. Цус сорогчийн хүч бүтэлгүйтдэг

Тэд бал сараараа аялаж явах үед Эдвард Беллаг романтикаар өргөж тэвэрдэг. Яг тэр үед Эдвард бага зэрэг хүч нь суларч тэнцвэрээ алддаг. Энэ нь киноныхоо утгын хувьд байж боломгүй зүйл юм.

7. Ууттай өндөг

Ах дүү Калленууд анх гарч ирэх үед тэдний өглөөний цайны ширээн дээр өндөг байна. Үүн дээрх хамгийн гол асуудал нь цус сорогчид уурагаар баялаг хүнс хэрэглэдэггүй.

8. Цус сорогчийн арьс заримдаа гэрэлтдэг, заримдаа гэрэлтдэггүй

Энэхүү кинон дээр цус сорогчдын арьс наранд гарах үед гэрэлтдэг. Эдвард Беллад нарны туяанд өртөхдөө хэрхэн харагддагийг харуулдаг. Гэхдээ тэр бусад үед өдрийн гэрэлд арьс нь гэрэлтдэггүй. Магадгүй тэр нарны тос түрхчихдэг байх л даа.

9. Микропон

Та хамгийн эхний ангиас Белла сургуульдаа машинаар очих үед машины шилэн дээр чанга яригчтай микропон туссан байгааг олж харна.

10. Урьдчилан таамаглах аргагүй ирээдүй

Алис Каллены нэг чадвар бол ирээдүйгээ харах явдал юм. Гэсэн хэдий ч түүнд чононуудыг харахгүй байх зэрэг зарим хязгаарлалтууд байдаг. Гэхдээ “Twilight Saga: Breaking Dawn Part 2” киноны том тулаанд тэрээр чононуудыг хардаг.

11. Сэнжтэй аяга нь бэлэг бололтой

Форкс сайхан хот боловч ресторанууд нь зочдод шаазан аяга авч явахыг зөвшөөрдөг бололтой. Энэ үзэгдэл Беллагийн найзууд оройн хоолноос гарч ирэн, хошигнож тойрч өнгөрөхдөө ресторанаас гарч явах үед болдог.

12. Маш өвөрмөц чимэглэл

Беллагййн аав Эдвардтай ярилцаж байх үеийн хамгийн хачирхалтай зүйл бол тэдний суусан ширээн дээрх чимэглэл нь зүгээр л 2 ширхэг теннисний бөмбөг байв.

Та уг киноноос өөр ямар алдаа ажиглаж байсан бэ? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!