Нэг сумаар хоёр туулай: Үүний тусламжтайгаар хараагаа сайжруулж, мөн залуужаарай

Хэрэв та анзаарсан бол гудамжаар алхаж байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь харааны шил зүүсэн байдаг. Үнэхээр харамсалтай биш гэж үү? Бидний амьдралын буруу хэвшил, телевиз, компьютер удаан хугацаанд ширтэх, хоол тэжээлийн амин дэмийн дутагдалтай салшгүй холбоотой. Гэсэн ч бид бүхэн өөрсдийн нүдний харааг хамгаалж, зөв бэлдмэл хэрэглэснээр санаанд оромгүй дүнд хүрдэг ажээ.

Үүнээс гадна бидний танд танилцуулж буй бэлдмэл арьсыг чангалж, үрчлээс арилгах бөгөөд таныг 10 насаар залуу харагдуулах гэнэ шүү. Ингээд хамтдаа хэрхэн хараагаа сайжрууулж, залуужих аргаа мэдэж авцгаая.

Орц:

  • Сармис – 3 хумс
  • Зөгийн бал – 10 халбага
  • Маалингын тос – 200 гр
  • Нимбэг – 4 ширхэг

Бэлтгэх арга:

  • Сармисаа хальсалж, жижиглэн хэрчээрэй.
  • Нимбэгээ мөн хальсалж, нимгэн зүснэ.
  • Нимбэг, сармисаа хамт шилэн саванд хийгээрэй.
  • Шилэн савандаа зөгийн бал, маалингын тосоо нэмж хийх хэрэгтэй.
  • Үүнийгээ модон халбагаар хутгаж, хөргөгчинд хадгална.
  • Ингээд бэлдмэлээсээ өдөрт гурван удаа, хоолны өмнө нэг халбагыг ууна.
  • Хэдхэн өдөр хэрэглэхэд л танд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлнэ.

Энэхүү бэлдмэлийг ууснаар, арьс шингэрч, үрчлээс бүдгэрэх бөгөөд хараа сайжирч, та нэг мөсөн шинээр төрсөн мэт санагдаж эхлэх болно. Тус бэлдмэлийн орцонд орж байгаа бүх бүтээгдэхүүн бактер болон вирусын эсрэг үйлчилгээтэй тул таныг төрөл бүрийн өвчнөөс ч давхар сэргийлнэ. Мөн үсний ургалтанд сайнаар нөлөөлж, арьсны тунгалаг, чийглэг байдалд ч давхар анхаарна. Яг л нэг сумаар хоёр туулай буудаж буй мэт юм.

Маалингын тосны тухайд танд олдохгүй байвал “google”-ээс маалингын тос гээд хайгаад үзээрэй. Монголд оруулж ирж зардаг газрууд олон тул, танд тэдгээр зарууд туслах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!